Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих

Feel Good. Мэдрэмжүүдээ чөлөөлөөрэй!

Мэдрэмж сэргээдэг шинэ үнэртэй ус ба шүршүүрийн бүтээгдэхүүнүүдийн цуглуулгыг угтаарай!

Эрч хүчээр дүүрэн өглөө, хайранд умбах, аз жаргал, тайвшрал — шинэ үнэртэй ус ба шүршүүрийн бүтээгдэхүүнүүдийн цуглуулга FEEL GOOD эерэг сэтгэл хөдлөл бэлэглэхээр бүтээгдсэн. Сэтгэл хөдлөлийн жор нь байгалийн гаралтай эфирийн тосны найрлага бүхий үнэртний хурц аялгуу юм. Та өнөөдөр ямар сэтгэл хөдлөл мэдрэхийг хүсэж байна?

Эрч хүчээр дүүрэн сэрээрэй: юзу нимбэг ба цэвэр гааны навч
Өглөөнөөс эхлэн өдрийн туршид шаардлагатай эрч хүчээр дүүргэхэд туслах сэргэг, дэггүй үнэртэн Wake Up. Нойр дутуу хоносон ч, өглөөний шүршүүрийн дараа та эрч хүчээр дүүрэн, шинэ адал явдалд бэлэн байх болно.

Хайранд умбана: үслэг тоор ба ааглаг хар чинжүү
Loved Up нарийн мэдрэмжит шинэ үнэртний гол хэмнэл болох үслэг тоор ба ааглаг хар чинжүүний тусламжтайгаар дур хүслээ сэдрээгээрэй. Энэ хослол болзоонд төгс тохирно. Хар чинжүү нь дур хүслийг өдөөдгөөрөө алдартай. Хайрын үнэрээ бусдад мэдрүүлэхэд бэлдээрэй бэлдээрэй!

Шүршүүрт дуулахад бэлэн: улаан жүрж ба турмерик
Шүүслэг улаан жүрж ба исгэлэн турмериктэй шүршүүрийн шингэн саван Be Happy бол хязгааргүй аз жаргалтай үедээ мэдэрдэг баяр баясгалан ба өөдрөг сэтгэл юм. Энэ үнэртэн таныг шүршүүрт дуулж бас бүжиглэмээр санагдуулах болно!

Хөөсөн дунд хөвнө: лаванда ба хуш
Бүх санаа зовнилоо мартаад, лаванда ба амтат хушны сэтгэл татам үнэртнээр өөрийгөө хучаарай. Chill Out бол урт, хүнд өдрийн дараах шүршүүрт төгс тохирох бүтээгдэхүүн юм. Зөөлөн үнэр нь бүүвэйлэх мэт мэдрэмжийг бэлэглэнэ.

ХУДАЛДАЖ АВАХ