Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих
  1. Үндсэн
  2. Мэдээ мэдээлэл ба хэвлэл
  3. Компанийн мэдээ
  4. Орифлэйм компани «Далайн кальц ба Д аминдэм» иж бүрдэл шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна

Орифлэйм компани «Далайн кальц ба Д аминдэм» иж бүрдэл шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна

Та хангалттай кальц авч байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу?

Орифлэйм компани «Далайн кальц ба Д аминдэм» иж бүрдэл шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
Ясны эдийн эрдсийн нягтрал төрсөн цагаас 25 нас хүртэл тогтмол нэмэгддэг. 30 наснаас хойш ясны эд нягтралаа алдаж эхэлдэг. Эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилтийн үед буюу дунджаар 50 насанд энэ үйл явц гэнэт хурдасдаг. Кальц ууснаар ясны эрдсийн нягтрал сайжирна, шүдний бат бөх байдлыг хангана, судасны хананы нэвчилт, цусны эргэлт, булчингийн агшилт, зүрх цохилох зэрэгт олон үүрэгтэй.

Хүний бие өөрөө кальцыг боловсруулдаггүй бөгөөд зөвхөн хоолоор авдаг. Хоол хүнсээр авч буй эрдэс бодис бие махбодод бүрэн шингэдэггүй, энэ үйл явцыг кали, фосфор, магни зэрэг эрдэс бодисын илүүдэл, түүнчлэн өөх тосны дутагдал ба илүүдэл нь саармагжуулдаг байна. Тиймээс бие махбод өөртөө шингээж чадахгүй бол өдөр бүр кальц уух нь ямар ч утгагүй асуудал. харин байгалийн гаралтай Д аминдэм бие махбодыг кальцаа илүү эрчимтэй шингээхэд тусалдаг болох нь шинжлэх ухаанаар батлагдсан. Д аминдэм кальцыг шингээхэд тусалдаг бөгөөд түүнчлэн ясны эд ба шүдэнд хуримтлагдахад нөлөөлдөг дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг.

«Далайн кальц ба Д аминдэм» иж бүрдэл 70 гаруй нэмэлт бичил элементүүд агуулдаг байгалийн гаралтай далайн идэвхт кальцын эх үүсвэр болох патентлагдсан Aquamin иж бүрдэлтэй. Байгалийн идэвхт кальцаар баялаг Aquamin иж бүрдлийг Исландын далайн эргийн цэвэр уснаас нөхөн сэргээгдэх шалгууруудын дагуу хураадаг.

Бүтээгдэхүүн лактоз, ГХО, глютен, байгалийн бус гаралтай будагч бодис, амт оруулагч, нөөшлөгч бодис агуулаагүй. Эм биш. 30ширхэгээр савлагдсан.

Хэрэглэх зөвлөмж:

  • 18-с дээш насны хүмүүст тохиромжтой. 
  • Өдөрт 1-2 ширхгийг хоолтой хамт хэрэглэнэ.
  • Вэлнэс Пэкийн хамт хэрэглэж болно. 
  • Хэрэв та жирэмслэхээр төлөвлөж байгаа, жирэмсэн хөхүүл бол хэрэглэхээсээ өмнө эмчийн зөвлөгөө аваарай.

Кальц яагаад хүн бүрт хэрэгтэй вэ? 
Хүний биед 206 яс байдаг. Эдгээр яснууд нь биднийг зогсох, чөлөөтэй хөдлөх ба идэвхтэй амьдралын хэв маяг хөтлөхөд тусалдаг. Кальц нь бага, залуу насанд буюу яс ургах үед болон яс сийрэгжих (остеопороз) өвчний эмчилгээнд, мөн ахимаг насанд яс бэхжилтийг дэмжихэд нэн чухал үүрэгтэй юм.

Ясыг бэхжүүлэхэд юу шаардлагатай вэ?

Зөв хооллолт
Хүний бие махбодын хэвийн ажиллагаанд, тэр тусмаа яс бэхжилтэд эрүүл тэнцвэртэй хооллолт хамгийн чухал юм. Үүний тулд кальцаар баялаг олон төрлийн хоол идэх хэрэгтэй.
       Наранд зугаалах
Хэрэв таны бие махбод D аминдэмийг хангалттай авахгүй бол хоол хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авч буй кальц тань таны биед шингэхгүй. Д аминдэмийн шилдэг эх үүсвэр бол нар гэдгийг санаарай.
     
Идэвхтэй амьдралын хэв маяг
Өөрийн биеийн жинд суурилсан дасгал хөдөлгөөн хийснээр ясаа бэхжүүлэх боломжтой. 
      

Кальцын нэмэлт хэрэглээ
Макро эрдэс бодисын шингээлтийг сайжруулахын тулд дараах дүрмийг баримтлах хэрэгтэй:

  • Д, С аминдэм болон магнигаар баялаг хүнс хэрэглэх;
  • согтууруулах ундаа, тамхи, хийжүүлсэн ус, хиам ба утсан махнаас татгалзах — эдгээр нь бие махбодоос кальцийг устгахад үйл явцад нөлөөлдөг; 
  • давсны хэрэглээг багасгах — энэ нь мөн бие махбодоос эрдэс бодисыг зайлуулах, мөн шингээлтэд нөлөөлдөг ходоод гэдэсний салстыг гэмтээдэг.