Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих
  1. Үндсэн
  2. Мэдээ мэдээлэл ба хэвлэл
  3. Компанийн мэдээ
  4. Байгаль дэлхий болон таны арьсанд: Шведээс мэндчилж байна

Байгаль дэлхий болон таны арьсанд: Шведээс мэндчилж байна

LOVE NATURE ШИНЭ ЦУВРАЛЫГ ОРИФЛЭЙМ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Хагас зуун жилээс ч урт түүхтэй Шведийн Орифлэйм компани өөрийн үндсэн зарчимдаа үнэнч хэвээр үлдэж, байгалийн гаралтай орцууд дээр суурилсан гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн хэвээр байна. Дублин болон Стокгольм дах манай шинжлэх ухааны үндэсний төвүүдэд шинэ дэвшилтэт технологи ба найрлагыг бүтээх ажил зогсолтгүй явагдсаар байгаа бөгөөд, хамгийн гол зүйл нь арьс арчилгаанд хамгийн үр дүнтэй нөлөөлж чадах байгалийн ургамлаас бид урьдын адил урам аван ажиллаж байна. Бидэнтэй адил хүрээлэн буй орчноо хайрлаж хамгаалдаг хэн бүхэнд зориулан өдөр тутмын хэрэглээний, органик ургамлын идэвхт орцуудтай Love Nature цуврал бүтээгдэхүүнүүдийг бүтээлээ.

Цувралын байгальд задардаг найрлага нь пестицид ба парабен агуулаагүй, хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй ба хайрцаг савлагаа нь дахин боловсруулсан хуванцраар хийгдсэн.

Love Nature хэвийн арьсны арчилгаанд зориулсан зуун наст ба наргил модны самрын шүүс

Энгийн арьсанд зориулсан үндсэн орцууд нь байгалийн гоо үзэсгэлэн ба эрүүл төрхийг бий болгох наргил модны самрын шүүс ба зуун наст юм. Байгалийн хүчирхэг антиоксидант болох зуун настын онцлог үйлчилгээ нь арьсанд гүн нэвчиж, эсүүдийг чийгээр дүүргэн хадгалж өгдөг. Үүгээр зогсохгүй, түүний ханд нь арьсны өнгийг жигд болгон, зөөлрүүлэн, тайвшруулан, нөхөн сэргээнэ. Үр дүнд нь арьсыг илүү толигор, чанга ба гэрэлтсэн харагдуулдаг.
Аминхүчил, аминдэм ба эрдэс бодисоор баялаг наргил модны самрын шүүс нь арьсыг сэргээж, тэжээл өгч, нүүрний арьсны өнгийг илүү жигд харагдуулна. Эдгээр хоёр орцын нийлэмж нь 20 насанд ч, 40 насанд ч зориулсан хүссэн үр дүнг нь өгч чадах тул энэхүү бүтээгдэхүүнийг ямар ч насны хүмүүс хэрэглэж болно.

Love Nature Органик зуун наст ба наргил модны самрын шүүстэй нүүр цэвэрлэгч бүтээгдэхүүн , 125 мл, 8000 төгрөг Нүүрний будгийг сайн арилгаж, хуурайшуулахгүй цэвэрлэнэ. Хөнгөн иллэг хийх маягаар түрхээд, усаар зайлж арилгана.
Love Nature Органик зуун наст ба наргил модны самрын шүүстэй нүүрний арьсыг сэргээгч тоник 150 мл, 8000 төгрөг Цэвэрлэгээний дараа арьсыг сэргээж, арьс арчилгааны дараагийн алхамд бэлдэнэ.
Love Nature Органик зуун наст банаргилмодны самрын шүүстэй нүүрний чийгшүүлэгч тос 50 мл, 8000 төгрөг
Хормын дотор чийгшүүлж, сэргээж, зөөлрүүлнэ. Өглөө ба оройдоо хэрэглэнэ.
Love Nature Органик зуун наст ба наргил модны самрын шүүстэй 1-д-2 нүүрний арьсыг нөхөн сэргээгч маск ба гуужуулагч 75 мл, 8000 төгрөг
Арьсны нүх сүвийг цэвэрлэж, гуужуулна. 2 янзаар хэрэглэх: арьсаа гэрэлтсэн толигор болгох үүднээс долоо хоногт 1-2 удаа гуужуулагч маягаар; гүн цэвэрлэгээнд зориулж долоо хоногт 2 удаа маск маягаар хэрэглээрэй.

Сонирхолтой баримтууд

Зуун настын навчны 99,5 хувь нь уснаас бүрддэг ба энэхүү ургамал нь хэдэн жилээр ч чийггүй, хамгийн хуурай нөхцөлтэй бүсэд амьдарч чаддаг. Ард олон “зуун наст” хэмээн тохиолдлоор нэрлээгүй: байгальд зуун наст 100 хүртэл жил амьдрах чадвартай байдаг.

Наргил модны самрын шүүс нь дээд зэргийн ариутгагдсан байдаг. Хэрэв наргил модны самар гэмтээгүй бол, саармаг pH-тэй байна. Дэлхийн II-р дайны үеэр Номхон далайн фронт дээр осолдсон цэргүүдийн судсаар цусны сийвэн, эмнэлгийн уусмал хийхийн оронд наргил модны самрын шүүс хийж байсан тохиолдлууд байжээ.


Love Nature тослог арьсанд зориулсан цайны мод ба мексик ногоон нимбэгийн ханд

Тослог арьсны арчилгаанд үрэвсэхээс сэргийлэх, гялгар тослогийг хянах, хар батга ба нүх сүвийг багасгах нь чухал байдаг. Энэхүү асуудлуудыг шийдэх ургамлын гаралтай хүчирхэг хоёр төрлийн орцуудыг Love Nature агуулдаг. Цайны модны ханд нь хорт бичил биет ба үрэвслийн эсрэг үйлчилгээтэй төдийгүй, арьсны бүтцийг маш сайн жигд болгож өгдөг. Мексикийн ногоон нимбэг тос ялгаруулалтыг тэнцвэржүүлнэ, нүх сүвийг үр дүнтэй цэвэрлэж агшаана, арьсанд жигд ба эрүүл өнгийг бэлэглэнэ.

Love Nature Органик цайны мод ба ногоон нимбэгийн хандтай нүүр угаагч гел 125 мл, 8000 төгрөг Үр дүнтэй арьсыг цэвэрлэхийн сацуу арьсдахьтослогийнхэмжээг тогтворжуулна. Зөөлөн иллэг хийх маягаар түрхээд усаар зайлна.
Love Nature Органик цайны мод ба ногоон нимбэгийн хандтай нүх сүв агшаах үйлчилгээтэй тоник 150 мл, 8000 төгрөг
Арьсыг хормын дотор сэргээж, нүх сүвийг багасгана. Арьс арчилгааны дараагийн алхамд бэлдэнэ.
Love Nature Органик цайны мод ба ногоон нимбэгийн хандтай тослоггялгарыгдарагч нүүрний тос 50 мл, 8000 төгрөг
Арьсдахьтослогийнхэмжээг тогтвортой болгон, гялгар тослогийг багасгана, арчилна.
Love Nature Органик цайны мод ба ногоон нимбэгийн нянгийн эсрэг үйлчилгээтэй нүүрний арьсанд зориулсан бүтээгдэхүүн 10 мл, 10 500 төгрөг
Үрэвслийн анхны шинж тэмдэг илрэхэд дуслаар түрхэнэ. Нянгийн эсрэг үйлчилгээтэй, үрэвсэл үүсэхээс сэргийлнэ.
Love Nature Органик цайны мод ба ногоон нимбэгийн хандтай 1-д-2 нүүр цэвэрлэгч маск ба гуужуулагч 75 мл, 7400 төгрөг Гүн цэвэрлэнэ, зөөлөн гуужуулна, гялгар тослогийг багасгана, арьсанд эрүүл өнгө бэлэглэнэ. 2 төрлийн хэрэглээ: гуужуулагч хэлбэрээр – долоо хоногт 1-2 удаа; маск хэлбэрээр – долоо хоногт 2 удаа 10-15 минут байлгана.

Сонирхолтой баримтууд

Цайны модны албан ёсны нэршил нь Melaleuca бөгөөд энэ нь цайтай огт холбоогүй. Австрали тивийн анхны колоничлогч нар нутгийн уугуул иргэдийг мөшгих явцдаа модны навчийг буцалган цайны ханд болгон ашиглаж, сүүлдээ эмчилгээний зорилгоор хэрэглэдэг болсон нь “цайны” хэмээх нэршлийг олжээ.

XVIII зуунд Жеймс Линд эмч С аминдэмээр баялаг ногоон нимбэг болон бусад цитруст жимс нь цинга өвчинтэй сайн тэмцдэг гэдгийг нээсний дараа, эдгээр жимснүүдийг их Британийн усан онгоцнууд зөөн тээвэрлэдэг болж. Английн далайчдыг бүр limeys ч хэмээн дууддаг байв.


Love Nature хуурай арьсанд зориулсан нэвс ба гожи жимсгэнэ

Арьсанд өдөр тутмын арчилгаа зайлшгүй шаардлагатай байдаг бол, хуурай арьсанд бол хоёр дахин чухал. Хамгаалалтын давхаргын үүрэгтэй липидийн дутагдалд орсноор чийгийг хадгалж чадахгүй арьсыг илүү цочроох аюултай. Хуурай арьсанд зориулсан Love Nature бүтээгдэхүүний найрлага нь жинхэнэ супер хүнс болох нэвсийн ханд ба гожи жимсгэнийг агуулжээ. Гаднаа энгийн харагдах боловч, нэвс нь дотроо их хэмжээний биологийн идэвх орцуудыг хадгалж байдаг. Тодруулбал, арьсыг чийгшүүлж тэжээлээр хангах В бүлгийн аминдэм, чийгийг хадгалах фитиний хүчил, хуурайшилтыг зогсоох биотин болон бусад ашигт бичил биетүүд юм. Шим тэжээлт бодис, аминдэм, поли чихэр, антиоксидант ба аминхүчлүүдээр хамгийн баялагт тооцогдох гожи жимсгэнэ арьсны чийгийг хадгалж, эрч хүч ба гоо үзэсгэлэнг бэлэглэн үр дүнтэй тайвшруулж, хуурай арьсыг найдвартай хамгаална.

Love Nature органикнэвсбагожижимсгэнэтэй зөөлрүүлэгч мицеляр ус 150 мл, 8000 төгрөг
Зөөлөн цэвэрлэнэ ба арчилгааны дараагийн алхамд бэлдэнэ. Хуурайшуулахгүй, усны чийгийг тогтвортой барина. Нүдний будгийг арилгахад тохирно
Love Nature органик нэвс ба гожи жимсгэнэтэй нүүрний арьсанд зориулсан тэжээллэг тос 50 мл, 8000 төгрөг
Хормын дотор чийгшүүлнэ, тайвшруулна, гадны нөлөөнөөс хамгаална.
Love Nature органик нэвс ба гожи жимсгэнэтэй тайвшруулах үйлчилгээтэй нүүрний маск 75 мл, 8000 төгрөг
Арьсыг тайвшруулна, зөөлрүүлнэ ба таатай мэдрэмж төрүүлнэ. Төрөлхийн мэт гэрэлтсэн өнгөтэй харагдуулна.

Сонирхолтой баримтууд 

Грекийн алдарт философич Цицерон, Вергилии, Овидии нарын зурваст нэвс нь үр тарианы хогийн ургамал мэтээр дурдагдсан байдаг ба, тэр цаг үед л эмчилгээний зорилгоор ашиглагдаж байжээ.

Гожи жимсгэнийг “урт наслалтын үр”, “аз жаргалын жимс”, “ханийн дарс” хэмээн бас нэршдэг байна. Домогт өгүүлснээр, энэхүү жимсний ачаар хятадын өндөр настан Ли Цинъюнь 256 насыг зоогложээ.


Бүх төрлийн арьсанд зориулсан Love Nature шинэ бүтээгдэхүүн

Love Nature органик зуун наст ба наргил модны самрын шүүстэй сэргээх үйлчилгээтэй зохины тос 15 мл, 8000 төгрөг Нүдний орчмын арьсыг чийгшүүлнэ, зөөлрүүлнэ, толийлгоно, сэргээнэ. Түргэн шингэдэг зөөлөн бүтэцтэй.
Хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэсэн Конняку зөөлөвч 16 100 төгрөг
Бүх төрлийн, бүр эмзэг ч байсан, арьё арчилгаанд заавал байх шаардлагатай бүтээгдэхүүн! Арьсыг зөөлөн хэрнээ гүн цэвэрлэх ба толийлгон гуужуулахад тусална. Байгалийн гаралтай ургамлын утсаар бүтээгдсэн.

ОРИФЛЭЙМИЙН ТУХАЙ

Байгальд ээлтэй ба ёс зүйтэй туршилт
Бүх орцууд гарал үүсэл, чанар ба аюулгүй байдлын ёс зүйн онцгой шалгуураар дамждаг. Бид устах эрсдэлд орсон орцуудыг хэзээ ч ашигладаггүй.

Байгалийн гаралтай гуужуулагч талстууд
Манай гуужуулагч бүтээгдэхүүнүүд зөвхөн байгальд задрах талстуудыг, жишээлбэл бүйлсний яс гэх мэт, агуулдаг. Тэдгээр нь байгалийн жамаар задарч, усны орчинг бохирдуулдаггүй.

Байгалийн гаралтай хандууд
Орифлэйм бүтээгдэхүүний найрлага дахь бүх хандууд нь байгалийн гаралтай.

Аюулгүй найрлага
Манай бүтээгдэхүүнүүд аюулгүй байдлын нарийвчилсан сорилоор дамжин, үйлдвэрлэлийн дээд зэргийн стандартад нийцдэг.