Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих
  1. Үндсэн
  2. Мэдээ мэдээлэл ба хэвлэл
  3. Компанийн мэдээ
  4. Мурад болон Наталья Османн нар Born to fly шинэ хос үнэртнийг танилцуулж байна

Мурад болон Наталья Османн нар Born to fly шинэ хос үнэртнийг танилцуулж байна

Хайртай хүнтэйгээ хамт аялахаас илүү таатай зүйл гэж үгүй байх. Аялал мартагдашгүй сэтгэгдэл төрүүлж, хайртай хүмүүст бие биенээ өөр талаас нь таних боломж өгдөг. #FollowMeTo төслийн үүсгэн байгуулагч, блогерууд Мурад болон Наталья Османн нар Орифлэймийн Born to Fly үнэртнийг танилцуулж байна.

Тэдний хувьд аялал бол хүсэл тэмүүлэл, харин хүсэл тэмүүлэл нь мэргэжил болсон юм. Зураг авалт хийж байгаа улс орны өвөрмөц шинжийг зураг бүрдээ буулгахыг Мурад зорьдог. Төслийнх нь зургуудыг хараад адал явдлаас нь урам зориг авахгүй, дараагийн нислэгтээ бэлдэхгүй байхын аргагүй. Орифлэймийн Born to Fly үнэртэн таныг эгшин зуурт дэлхийн нөгөө талд аваачих болно. Гайхалтай үнэрийг нь мэдрэхэд л хангалттай.

Born to Fly – мэдрэмж хөглөж, шинэ аялалд гарах сэдэл төрүүлэхүйц Японы нэши лийр, Мексик агава жимс, Франц нарийн мэдрэмжит замбага болон лаванда цэцэг зэрэг алс холын орнуудын гайхалтай орц бүхий зохиомжийг нэг саванд багтаасан бүх ертөнц юм.

Born to Fly-ын шинэ үнэртэнтэй хамт дэлхий ертөнцийг танихыг хүссэн хүслээ дагаарай!

Born to Fly үнэртний дүрст бичлэг.

BORN TO FLY FOR HER ҮНЭРТЭЙ УС
Мексик агава жимсний чихэрлэг шүүс, Японы нэши лийр ба Францын нарийн мэдрэмжит замбага цэцгээс урам авсан эмэгтэйлэг зохиомж. Соронзон мэт татах аялгуудын холимог нь зандан модны дулаан хэмнэлээр эгшиглэж өндөрлөнө.
Үнэ 28 900 ₮
   
     
    BORN TO FLY FOR HIM ҮНЭРТЭЙ УС
Мексик агава жимс, анхилуун шар дэр ургамал, Францын лаванда цэцгийн талбай ба Японы юзу нимбэгийн нарлаг цэцэрлэгээс урам авсан эрэмгий, эрч хүчээр дүүрэн эрэгтэй үнэртэн. Энэхүү моддын, сэргэг аялгуутай үнэртэн нь таныг аялалд гарах урам зоригоор тэтгэнэ.
Үнэ 28 900 ₮. 

 Дэлхийг хамтдаа таниарай, зүрхнүүд тань өөр өөр улс, хотуудын хэмнэлээр цохилж, мэдрэмж тань улам бат бөх болог! Харин Born to Fly-ын үнэртнүүд гайхалтай газруудыг шинээр нээж, санаанд оромгүй чиглэлээр явах урам зориг болоод гайхмаар мэдрэмжүүдийг бэлэглэх болно.