Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих
  1. Үндсэн
  2. Мэдээ мэдээлэл ба хэвлэл
  3. Компанийн мэдээ
  4. Орифлэймийн The ONE «Express» шинэ цувралаар дэлхийг бишрүүлээрэй!

Орифлэймийн The ONE «Express» шинэ цувралаар дэлхийг бишрүүлээрэй!

Тод өнгийн зовхины будаг уу? Өнгөт график нум уу? Энэ улиралд нүүр будалтын хамгийн зоримог шийдлүүдийг өөртөө итгэлтэйгээр туршиж үзээрэй.  Тун удахгүй өнгө будаг шинэ сэтгэгдлээр дүүрэн зуны нарлаг ирлээ! Чамд зориулж Oriflame компани The ONE Express цувралыг бүтээлээ: олон төрлийн эрчимт өнгөнүүд ба тогтоц сайтай бүтцүүд чамд мартагдашгүй зуны төрхийг бүтээхэд тусална!


 

Цувралын онцгой бүтээгдэхүүн бол The ONE Lash Transformer гурван нэмэлт сойзтой өтгөрүүлэгч сормуусны будаг юм. Сойз бүр нь тусдаа савлагаатай тул эрүүл ахуйн шаардлагыг ч дээд зэргээр хангана. Одоо ямар сормуусны будаг авах эсэхдээ эргэлзэх шаардлагагүй боллоо! Сормуусны будгийнхаа толгойг солиод л хормын дотор хүссэн үр дүндээ хүрээрэй! Романтик болзоонд супер дэрвэгэр сормуус, baby doll хэв маягийн хүүхэлдэйн мэт сормуус эсвэл киноны одны дур булаам харц үдэшлэгт төгс зохино! Дотоод сэтгэлээ сонсоод дүр төрхөө хялбархан солиорой! Шинэ цувралын тод өнгийн зовхины будаг ба харандаанууд давтагдашгүй төрх үүсгэнэ. 

Алена Терещенко, Орифлэймийн албан ёсны нүүр хувиргагч

“Зуны улиралд зөвхөн хувцас бус  нүүр будалт ч бас тод байх хэрэгтэй. The ONE Express цувралын шүүслэг өнгөнүүдийг хооронд нь хослуулж хамгийн зоримог төрхөө бүтээгээрэй!”

The ONE Lash Transformer өтгөрүүлэгч сормуусны будаг.  Сормуусыг өтгөрүүлж ширхэг бүрээр нь салгана.* Сормуусны будгийн тусгай найрлага болон дэвшилтэт сойз нь сормуусыг ер бусын өтгөн, харин харцыг дур булаам тод болгоно. Олон төрлийн нэмэлт сойзнуудаар мөрөөдлийн сормуусны будгаа бүтээгээрэй!

Хэмжээ: 8 мл.
Үнэ
: 17 400₮

 

«Ер бусын дэрвэгэр» сормуусны будгийн сойз. Ер бусын дэрвэгэр сормуус нумтай нүд будалтад, мөн “үнэнгний” мэт харцтай болоход төгс тохирно. 

Үнэ: 8 400₮

«Хүүхэлдэйн мэт» сормуусны будгийн сойз. Үдшийн нүд будалтад төгс тохирно. Сойз нь сормуусыг илүү өтгөн болгож харцыг илүү тод болгоход тусална.

Үнэ: 8 400₮

«Дуулиант урт» сормуусны будгийн сойз. Ердөө л хэдхэн хялбар хөдөлгөөнөөр өнөөгийн дэгжин будалт болох “нархан” будалтыг хийгээрэй. Энэ будалтад дээд доод сормуусыг дотор буланаас нь гадна булан хүртэл бүхэлд нь будна.

Үнэ: 8 400₮

 

The ONE Blend Palette зовхины будаг. The ONE өнгөний цуглуулгуудын тусламжтай давтагдашгүй төрхөө үүсгээрэй! Байгалийн ба тод, даруу ба дэггүй, цайвар ба бараан, “мат” ба гялбаа - цуглуулга бүрд бүсгүйчүүдэд таалагдах 8 өнгө бий! Холь, турш, таашаал мэдэр,чамд хязгааргүй боломж байна! Түрхэгчийн хамт.

Хэмжээ: 4,64 г.

Үнэ: 20 900₮

 

The ONE Dual Drama хоёр талтай нүдний харандаа. Тод өнгө ба жигд зураасаар хангана. Энэ улирлын чиг хандлага график нүд будалт хийхэд тусална. Зөгнөлт нум зурж эсвэл хавтгай багсаар хүрээг тарааж бусдын анхаарлыг татаарай. Мөн харандааг зовхины будгийн суурь болгон хэрэглээрэй: харандаан дээр зовхины будгаа түрхвэл өдрийн туршид тогтоно. 

Хэмжээ: 1,65 г.

Үнэ: 11 300₮

The ONE «Express» цуглуулга 4 сарын 23-нд худалдаанд гарна.

* * 68 эмэгтэй оролцогчтой хэрэглэгчдийн сорилын үр дүн