Oriflame хагас зуун жилийн ойн баяраа тэмдэглэж байна!
2017 он бол Oriflame компанийн гоо сайхны зах зээл дээр оршин тогтносны 50 жилийн ойн баяраа тэмдэглэж буй онцгой жил юм. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Шведийн брэнд нь гоо үзэсгэлэнд дурлагсдын хүчирхэг нийгэмлэгийг бий болгож түүгээрээ дамжуулан дэлхий даяарх сая сая хүмүүст эрүүл амьдралын хэв маягтай болох, гоо үзэсгэлэнгээ дэмжих, зорилготой байх, амьдралын чанараа нэмэгдүүлэх, амжилтад хүрэх мөрөөдлийг нь биелүүлж байна!
Oriflame компани нь үргэлж загварын хамгийн шинэлэг чиг хандлагыг бүтээж, дэвшилтэт найрлага боловсруулж, өөрийгөө улам хөгжүүлж цаг үетэйгээ хөл нийцүүлэн өсөн дэвшихээр тэмүүлдэг. Компанийн 50 жилийн ойн баярын 2017 онд Oriflame нь өнөөгийн эрхэм зорилгыг нь хамгийн бодитоор тусгаж буй “Амьдрах гоо зүй” шинэ үзэл баримтлалаа танилцуулаад байгаа билээ. Тус үзэл баримтлал нь брэндийнхээ байр суурийг тодорхойлох явцад бий болжээ. Сурталчилгааны хүрээнд Шведийн брэнд нь маш энгийн хирнээ ер бусын гүн утгатай санааг хүн бүрд хүргэхээр зорьж байна – “жинхэнэ гоо үзэсгэлэнгийн нууц дотоод ба гадаад байдлын төгс зохицолд оршино”.
Oriflame-ийн чанарыг ОХУ-ын алдартнуудын зэрэгцээ дэлхийн хэмжээний одууд ч мөн итгэдэг. Түүхийн хуудсыг эргэн харвал Oriflame-тэй Дэми Мүүр, Наталья Водянова, Валентин Юдашкин, Евгений Плющенко, Федор Бондарчук, Тина Канделаки, Татьяна Навка, Дима Билан, Елена Дементьева зэрэг одууд хамтран ажиллаж байжээ.
Oriflame компанийн хагас зуун жилийн түүхэд бахархах зүйлс маш олон бий:
ХОСГҮЙ АЛТЛАГ САВЛАГААТАЙ ORIFLAME-ИЙН ДОМОГТ БҮТЭЭГДЭХҮҮН – КОМПАНИЙН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН НЭРЭМЖИТ ТУСГАЙ БЭЛЭГ!
1970 онд Oriflame Tender Care тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүнээ анх худалдаанд гаргасан билээ. Тус бүтээгдэхүүн нь цаг хугацааны явцад домог болж Шведийн брэндийн жинхэнэ бэстсэллер нь болсон юм. Бид 50 жилийн ойн баяртаа зориулж энэхүү алдартай бүтээгдэхүүнээ баярын алтлаг савлагаатай гаргалаа.
Тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүн. Баярын хувилбар
Орифлэймийн алдарт бүтээгдэхүүний ойн баярт зориулж хязгаартай тоо хэмжээтэй үйлдвэрлэгдсэн алтлаг савлагаатай хувилбар. Хэдэн арван жилийн туршид батлагдсан үр дүнтэй, Е аминдэм болон байгалийн цэвэр зөгийн балын лавтай найрлага нь хуурайшсан арьсыг чийгшүүлнэ, зөөлрүүлнэ ба хамгаална. Тус бүтээгдэхүүн нь арьсны өөрийгөө хамгаалах үйлдлийг нь нөхөн сэргээнэ. Олон үүрэгт: нүүр ба биеийн арьсанд тохирно.
* Тус бэстсэллер нь 2014 оноос хойш The ONE брэнд доор гардаг болсон