Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих
  1. Үндсэн
  2. Мэдээ мэдээлэл ба хэвлэл
  3. Компанийн мэдээ
  4. Oriflame компанийн Алтан бага хурал ОХУ-ын шилдэг арга хэмжээгээр шалгарлаа!

Oriflame компанийн Алтан бага хурал ОХУ-ын шилдэг арга хэмжээгээр шалгарлаа!

Жил бүр зохион байгуулагддаг үндэсний «Оны шилдэг арга хэмжээ» шагнал гардуулах ёслол дээр Oriflame компанийн МЕГА Алтан Бага хурал 2016 «Шилдэг бага хурал/ b2b-оны шилдэг арга хэмжээ» төрөлд анхны шагналаа хүртлээ.
 
«Оны шилдэг арга хэмжээ» - энэ бол ОХУ даяар зохион байгууллагддаг онцгой арга хэмжээнүүдийн салбарын мэргэжлийн түвшний шагнал юм. Oriflame компанийн бага хурлуудыг мэргэжлийн баг шүүгчид, мөн дэлхий даяарх Лидерүүд зүй ёсоор ийнхүү 
үнэлсэнд бид баяртай байна. 
 
Тус Алтан бага хурал нь 2016 онд Сочи ба Кипрт тус бүр зохион байгуулагдсаныг та бүхэн санаж байгаа байх. ОХУ, Беларус, Казахстан, Киргиз, Узбек болон Арменийн хамгийн амжилттай Лидерүүд өнгөрсөн жилийн амжилт, ялалтаа тэмдэглэхээр, мөн компанийн ирж буй улирлын төлөвлөгөөний тухай олж мэдэхээр Бага хурал дээр цугларсан билээ.