Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих
  1. Үндсэн
  2. Мэдээ мэдээлэл ба хэвлэл
  3. Компанийн мэдээ
  4. Optimals шинэ эрин үе - Age Revive дэвшилтэт цуврал

Optimals шинэ эрин үе - Age Revive дэвшилтэт цуврал

Oriflame компани нь эмэгтэйчүүдэд байгалийн орц найрлагад суурилсан өндөр үр дүнтэй арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг санал болгодог ба ингэхдээ тэдний найрлагыг цаг ямагт сайжруулж байдаг. Шведийн Optimals Age Revive цуврал нь арьс хөгшрөлтийн үндсэн шинж тэмдгүүдийг арилгах зорилгоор тусгайлан боловсруулсан цуврал юм. Тус цувралын бүтээгдэхүүнүүдийг иж бүрдлээр нь хэрэглэсний үр дүнд үрчлээний илрэл багасаж арьс толигор бөгөөд эрүүл гялбаатай болно!

 

АРЬС ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ БАТЛАГДСАН ҮР НӨЛӨӨ: АРЬСЫГ ЗАЛУУ НАСНЫ ГЯЛБААТАЙ БОЛГОНО

50 жилийн туршид шведийн байгаль Орифлэймийн эрдэмтдийн хувьд эцэс төгсгөлгүй  урмын эх үүсвэр нь болж байна. Шведэд ургадаг ургамлууд цаг агаарын хамгийн хатуу хахир нөхцөлийг хүртэл тэсвэрлэх онцгой шинж чанартай. Манай мэргэжилтнүүд Optimals Age Revive иж бүрэн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд онцгойлон зориулж арьсанд дээд зэргээр ач тустай байгалийн орцуудыг сонгосон билээ. Эдгээр орц нь антиоксидант, аминдэм ба бичил элементийг эрчимжүүлсэн хэмжээнд агуулсан хосгүй бүтэцтэй юм. Жишээлбэл, шинэ цувралын найрлага дахь швед цагаан хус нь нөсөө толбо үүсэхээс сэргийлдэг бол, улаан хошоонгорын найрлага дахь изофлавон антиоксидант нь арьсыг тайвшруулна, харин улаалзгана үрчлээ үүсэхээс сэргийлнэ. 

Optimals Age Revive бүтээгдэхүүнүүдийг иж бүрдлээр нь хэрэглэснээр арьсны төлөв байдал мэдэгдэхүйц сайжирна: үрчлээ багасна, арьс илүү толигор бөгөөд уян хатан болно, нөсөө толбо багасна, арьсны өнгө жигд болно. 

Байгаль болон шинжлэх ухааны шилдэг бүхнийг нэгтгэсэн Optimals Age Revive цуврал нь арьсыг үзэсгэлэнтэй, эрүүл, гэрэлтсэн болгоно. 


 


ТӨГС АРЬСТАЙ БОЛОХ ДӨРВӨН АЛХАМТ АРЧИЛГАА

АЛХАМ 1. ЦЭВЭРЛЭГЭЭ

Цэвэрлэгээ бол арьс арчилгааны маш чухал алхам юм. Төгс үр дүнд хүрэхийн тулд сүүн шингэн болон тоник бүхий хоёр алхамтай цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Эхлээд сүүн шингэнийг нүүр цэвэрлэгч хөвөнд шингээгээд хөнгөн иллэг хийж нүүрийг арчина, дараа нь мөн ижил аргаар тоник шингээсэн хөвөнгөөр нүдний орчмын арьсыг зайлсхийн нүүрийг арчиж цэвэрлэгээг өндөрлөнө. 


 

10 эмэгтэйн 8 нь баталсан: Сүүн шингэн болон Тоникийг нь хамтад нь хэрэглэх нь нүүрний будаг болон бохирдлыг арилгаж арьсыг гүн цэвэрлэдэг.*

 
 
 
 
 
 
 
 

Optimals Age Revive хөгшрөлтийн эсрэг нүүр цэвэрлэгч сүүн шингэн

Нэвс ба швед улаалзганад суурилсан байгалийн гаралтай идэвхт орц бүхий иж бүрдэл болон Е аминдэм агуулсан нүүр цэвэрлэгч сүүн шингэн нь арьсыг тэжээлээр хангана, чийгшүүлнэ, үрчлээг багасгана, зөөлөн мэдрэмж төрүүлнэ. Арьс судлаачдын сорилд хамрагдсан. Бүх төрлийн арьсанд тохиромжтой. 

Хэмжээ: 200 мл.
Үнэ: 67,900₮

 
 
 
 
 
 
 
 

 

Optimals Age Revive хөгшрөлтийн эсрэг тоник

Швед ногоон орц ба бөөрөлзгөнөд суурилсан идэвхт орцын иж бүрдэл болон пантенол агуулсан тоник нь арьсыг гүн цэвэрлэнэ, үрчлээг багасгана, үхэжсэн эд эсийг гуужуулна, нүх сүвийг агшаана, арьсыг тэнцвэржүүлнэ, мөн сэргэг мэдрэмж төрүүлнэ. Арьс судлаачдын сорилд хамрагдсан. Бүх төрлийн арьсанд тохиромжтой. 

Хэмжээ: 200 мл.
Үнэ: 67,900₮

 

АЛХАМ 2. НҮДНИЙ ОРЧМЫН АРЬС АРЧИЛГАА

Нүдний орчмын мэдрэмтгий арьсанд залуу төлөвийг нь уртасгаж хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг багасгахад дэмжлэг үзүүлэх онцгой зөөлөн арчилгаа хэрэгтэй. Савлагаан дээр хөнгөн дараад бөмбөлгөн түрхэгчийн тусламжтай нүдний дотор булангаас гадна булан руу чиглүүлээд тосыг зөөлөн түрхээрэй. Тосыг өглөө ба орой цэвэрлэсэн арьсанд түрхэнэ. Нүдэнд орохоос сэргийлнэ үү. 

10 эмэгтэйн 7 нь баталсан: харцыг хормын дотор сэргээнэ.*

Optimals Age Revive хөгшрөлтийн эсрэг зовхины тос

Швед цагаан хус ба улаалзганад суурилсан байгалийн гаралтай идэвхт орцын иж бүрдэл болон кофеин агуулсан зовхины тос. Үрчлээг багасгана, цусны эргэлтийг идэвхжүүлнэ, алжаалын ул мөрийг арилгана. Арьс судлаачдын сорилд хамрагдсан. Бүх төрлийн арьсанд. 

Хэмжээ: 15 мл.
Үнэ
: 98,000₮

 

АЛХАМ 3. ЭРЧИМЖҮҮЛЭГЧ

Өдөр тутмын арчилгааныхаа үр дүнг нэмэгдүүлэхийн тулд эрчимжүүлэгч бэлдмэл заавал хэрэглээрэй. Тэд идэвхт орцыг эрчимт хэмжээнд агуулдаг тул илүү түргэн хугацаанд илүү өндөр үр дүнд хүргэдэг. Бэлдмэлийг өглөө ба орой нүүр болон хүзүүний цэвэрлэж бэлдсэн арьсанд өдрийн эсвэл шөнийн тос түрхэхээс өмнө нүдний орчмыг зайлсхийн түрхэнэ. 

 

10 эмэгтэйн 8 нь баталсан: түрхсэн даруй арьсыг тэжээлээр хангаж толийлгоно.*

Optimals Age Revive хөгшрөлтийн эсрэг бэлдмэл

Швед цагаан хус, улаалзгана, маалингын үр ба хар бөөрөлзгөнө бүхий идэвхт орцын иж бүрдэл болон гиалуроны хүчилд суурилсан бэлдмэл. Эсүүдийг хормын дотор чийгээр дүүргэж үрчлээг багасгана, нүх сүвийг агшаана, арьсыг эрүүл гялбаатай харагдуулна. Арьс судлаачдын сорилд хамрагдсан. Бүх төрлийн арьсанд. 

Хэмжээ: 30 мл.
Үнэ: 122,500₮

 

АЛХАМ 4. ҮНДСЭН АРЧИЛГАА

Арьсыг өндөр үр дүнтэй тогтмол чийгшүүлснээр та удаан хугацаанд залуу, эрүүл, үзэсгэлэнтэй арьстай байх болно. Нүүр болон хүзүүний цэвэрлэж бэлдмэл түрхсэн арьсанд өглөө нь Өдрийн тосыг, орой нь Шөнийн тосыг түрхээрэй. Тосыг түрхэхдээ нүдний орчмын арьсанд хүргэхгүй. 

10 эмэгтэйн 8 нь баталсан: Optimals Age Revive бүтээгдэхүүнүүд үрчлээг багасгана.*

Optimals Age Revive хөгшрөлтийн эсрэг өдрийн тос SPF 15

Швед цагаан хус, улаалзгана, чацаргана ба маалингын үрийн тос бүхий байгалийн гаралтай идэвхт орцын иж бүрдэлд суурилсан өдрийн тос нь үрчлээг багасгана, арьсыг чийгшүүлж тэжээлээр хангаж гэрэлтсэн болгоно. Эрт хөгшрөлт ба хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс хамгаална. Арьс судлаачдын сорилд хамрагдсан. Бүх төрлийн арьсанд.

Хэмжээ: 50 мл.
Үнэ: 107,100₮

Optimals Age Revive хөгшрөлтийн эсрэг шөнийн тос

Баялаг бүтэцтэй шөнийн тос нь шөнийн туршид арьсыг эрчимтэй чийгшүүлж тэжээлээр ханган арьс хөгшрөлтөөс үүдэлтэй өөрчлөлттэй тэмцэнэ. Швед цагаан хус, улаалзгана, чацаргана ба маалингын үрийн тосонд суурилсан байгалийн гаралтай идэвхт орц бүхий найрлага нь үрчлээг багасгаж арьсыг сэргэг, залуу насны гялбаатай харагдуулна. Арьс судлаачдын сорилд хамрагдсан. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Хэмжээ: 50 мл.
Үнэ: 107,100₮

Optimals Age Revive нүүрний арьс арчилгааны цуврал нь 2017 оны 3-р сарын 12-ны өдрөөс худалдаанд гарна. 


*Optimals Age Revive иж бүрэн арчилгааг хэрэглэсэн хэрэглэгчдийн сорилын дүн