Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих
  1. Үндсэн
  2. Мэдээ мэдээлэл ба хэвлэл
  3. Компанийн мэдээ
  4. Орифлэйм NovAge Time Restore цувралаа танилцуулж байна

Орифлэйм NovAge Time Restore цувралаа танилцуулж байна

Гундаж буй арьсыг сэргээх үйлчилгээтэй цуврал

Эмэгтэй бүрийн хүсэл бол аль ч насандаа дур булаам харагдах юм. Харамсалтай нь 50 наснаас хойш арьсанд нөсөө толбо, гүн үрчлээ үүсэж, арьс уян хатан чанараа алдаж унждаг. Орифлэйм компанийн мэргэжилтнүүд эдгээр асуудлыг шийдэх зорилгоор NovAge Time Restore шинэ цувралыг бүтээжээ. Гундаж буй арьсанд зориулсан тус цуврал нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй дэвшилтэт технологиор хүчитгэсэн найрлагатай ба коллаген, эластин уураг болон чийглэгээ алдах зэрэг арьс хөгшрөлтийн шинж тэмдгүүдэд шууд нөлөөлдөг. 

Арьс хөгшрөлтийн эсрэг дэвшилтэт технологи

Энэхүү шинэ цуврал нь Genistein SOY  дэвшилтэт технологид суурилдаг. Genistein SOY  гэдэг нь агаар нэвтрэхгүйгээр савлагдсан буурцгийн изофлавон юм.  Изофлавон нь коллагены боловсруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг тул арьсыг илүү чанга, гүн үрчлээний илрэлийг илүү үл мэдэгдэм, царайны хэлбэрийг илүү тод болгодог. Эс хоорондын процесс идэвхжинэ, эсүүд чийгээр дүүрнэ, арьс илүү чанга бөгөөд чийглэг болно. Мөн Genistein SOY  технологи нь антиоксидант шинж чанартай тул чөлөөт радикалуудын сөрөг нөлөөтэй тэмцдэг.  Эс хоорондын холбоос эд бат бөх байх нь меланины түвшинг хянаж улмаар нөсөө толбоны илрэл багасдаг.

Залуу, үзэсгэлэнтэй арьс

Гундаж буй арьсыг залуужуулах дээд зэргийн үр нөлөөтэй NovAge Time Restore иж бүрэн арчилгаа нь арьсны чанга бөгөөд уян хатан чанар, мөн нүүрний тод хэлбэрийг нөхөн сэргээнэ, гүн үрчлээг тэнийлгэнэ ба нөсөө толбыг багасгана. 

Эмэгтэйчүүдийн 94% нь баталж байна: цувралын бүтээгдэхүүнүүдийг 6 долоо хоногийн туршид иж бүрдлээр нь хэрэглэсэн нөхцөлд гундаж буй арьс тэжээлээр дүүрч уян хатан чанар нь нэмэгдэнэ.

Өдөр бүр иж бүрэн арчилгаа хийгээрэй

 

Гундаж буй арьсанд зориулсан NovAge Time Restore залуужуулах үйлчилгээтэй иж бүрэн арчилгаа – энэ бол гэрийн нөхцөлд арьсыг өндөр үр дүнтэйгээр арчлах мөрдөхөд хялбар дөрвөн алхам бүхий систем юм. Бүтээгдэхүүнүүдийг иж бүрдлээр нь хэрэглэх нь дангаар нь хэрэглэсэнтэй харьцуулбал 7 дахин илүү үр дүнтэй болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй сорил баталжээ. 

NovAge Time Restore цувралд Нүүр цэвэрлэгч сүүн шингэн, Зөөлрүүлэгч тоник, Нүд ба уруулын арьсыг залуужуулагч тос, Нүүр ба хүзүүний арьсыг залуужуулагч бэлдмэл, Арьсыг залуужуулагч өдрийн тос SPF 15 ба Арьсыг залуужуулагч шөнийн тос орсон. 

Иж бүрдлийн үнэ: 292 000₮.

Арьс арчилгааны NovAge Time Restore цуврал 2-р сарын 19-ний өдрөөс худалдаанд гарна.