Орифлэйм компани дахин нэг удаа «Оны шилдэг бүтээгдэхүүн 2016» шагналын эзэн боллоо!
Иж бүрэн арьс арчилгааны NovAge брэнд нь «Нүүрний арьс арчилгааны өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн» төрөлд «Оны шилдэг бүтээгдэхүүн» шагналыг хүртлээ.
«Оны шилдэг бүтээгдэхүүн» шагналын тухай
Энэхүү уралдаан нь ОХУ-д сүүлийн 10 гаруй жилийн туршид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ангилалд зохион байгуулагдаж байгаа билээ. Тус уралдааны хамрах хүрээ болон ач холбогдол нь хэрэглэгчдийн ухамсарт маш ихээр нөлөөлдгөөрөө онцгой. «Оны шилдэг бүтээгдэхүүн» шагнал нь ОХУ-ын бүх бүс нутгуудад өргөнөөр танигдахын зэрэгцээ Москва хотын Бизнесийн Нийгэмлэгтэй хамтран ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэмжлэгтэйгээр зохион байгуулагддаг тул хэрэглэгчдийн итгэл найдварыг ямар ч эргэлзээгүй хүлээсэн, нэр хүндтэй шагнал юм. «Оны шилдэг бүтээгдэхүүн» шагналын бүх эзэд бодит амьдрал дээр нэг бус удаа зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч болохоо нотолж өөрийн сегментэд ч, хэрэглэгчдийн зүрх сэтгэлд ч тэргүүлэх байр суурь эзэлдэг билээ.
Oriflame NovAge - нүүрний арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн шилдэг цуврал
2016 онд Орифлэйм компанийн NovAge шинэ брэнд нь «Нүүрний арьс арчилгааны өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн» төрөлд «Оны шилдэг бүтээгдэхүүн» шагналыг хүртлээ. Алдрын тайзнаа домог болсон алтан таван хошуу шагналыг компанийн олон нийттэй харилцах албаны төлөөлөгчид Анна Плещева ба Марина Мартынова нар зохион байгуулагчдад итгэл найдвар хүлээлгэсэнд талархлаа илэрхийлэн гардан авлаа. Сүүлийн 50 жилийн туршид Орифлэйм компанийн мэргэжилтнүүд эмэгтэйчүүдэд гоо үзэсгэлэн ба өөртөө итгэх итгэл бэлэглэхийн тулд хамгийн шинэлэг технологи болон шинжлэх ухааны дэвшилтэт нээлтүүдийг ашиглан арьс арчилгааны өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнүүд бүтээж байгаа билээ. NovAge брэнд нь зүй ёсоор 2016 оны хамгийн өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнээр шалгарсаныг та бүхэндээ бахархалтайгаар дуулгаж байгаадаа бид баяртай байна.