Орифлэймийн My Destiny үнэрт ус FiFi Russian Fragrance Awards 2016 шагналыг хүртлээ
Эмэгтэй бүрийн хосгүй онцлогийг тодруулагч тансаг үнэртэн My Destiny нь 14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй FiFi Russian Fragrance Awards 2016 шагналын Lifestyle Femme ангилалд шилдэг үнэртнээр шалгарлаа.
2016 оны 12-р сарын 1-нд Москва хот дахь Франц улсын элчин сайдын яам дээр жил бүр зохион байгуулагддаг үнэртний Оскар гардуулах ёслол болж өнгөрлөө. ОХУ болон хилийн чанадын элит зочид, үйлдвэрлэгч компаниудын төлөөлөгчид, мөн урлагийн одод энэхүү хүндэт арга хэмжээн дээр цугларлаа.
Орифлэйм компани нь FiFi Russian Fragrance Awards шагналын алдарт болор хөшөөг 8 дахь удаагаа авч байгаа билээ. Мэргэжлийн шүүгчид My Destiny үнэртнийг зүй ёсоор үнэлж Life Style Femme ангиллын шилдгийн шилдэг үнэртнээр сонгожээ.
My Destiny – грэйпфрут, нэрс болон бадамлянхуа цэцгийн оч цацруулсан цоглог аялгуугаар нээгддэг нарийн мэдрэмжтэй, мансууруулам үнэртэн. Онцгой орц ногоон халтмар чулууны болор нь үнэртнийг давтагдашгүй болгодог. Тус бүр нь онцгой, дахин давтагддаггүй энэхүү чулуу нь уран бүтээлч зан чанарыг нээж өөртөө итгэх итгэл бэлэглэх шинж чанараараа алдартай. Үнэртний ертөнцийн түүхэнд анх удаа Орифлэйм компани нь My Destiny үнэртний савлагаандаа тус чулууг ашиглан хосгүй үнэртэн бүтээлээ!
Компанийн тухай мэдээлэл
Орифлэйм – энэ бол 1967 онд анх үүсгэн байгуулагдаж өнөөдөр дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаа явуулж буй олон улсын гоо сайхны компани юм. Орифлэйм нь Шведийн байгалийн гаралтай орц агуулсан, дэвшилтэт технологиор боловсруулагдсан гоо сайхны бүтээгдэхүүний өргөн сонголтыг шууд борлуулалтын аргачлалаар хэрэглэгчиддээ санал болгодог. 3 сая гаруй Зөвлөхүүд Орифлэймтэй хамтран ажилладаг бол компанийн жилийн эргэлтийн хөрөнгө ойролцоогоор 1,4 тэрбум евро байдаг. Орифлэйм нь орлого олж, мөрөөдөл болон хүсэл эрмэлзэлдээ хүрэх хүсэлтэй хүмүүст Make Money Today and Fulfill Your Dreams Tomorrow™ буюу “Өнөөдөр мөнгө олж маргааш мөрөөдлөө биелүүл” хосгүй зарчмын дагуу бизнес-боломжуудаа санал болгодог. Манай ажлын үндсэн зарчим бол байгаль дэлхий ба хүмүүст хүмүүнлэгээр хандах юм. Үүнийгээ бид Орифлэйм компанийн баримталдаг бодлогоор баталгаажуулдаг. Мөн Орифлэйм нь дэлхий даяар хэд хэдэн сайн санааны төслийг дэмжихийн зэрэгцээ Орифлэйм сангийн үүсгэн байгуулагч юм. Компанийн хувьцаа OMX Nordic Exchange хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байна.
FiFi Awards шагнал нь 40 гаруй жилийн өмнө АНУ-д анх үүсгэн байгуулагдсан ба жил бүр Нью-Йорк хотноо нэр хүндтэйгээр болж өнгөрдөг. “Үнэртний Оскар” хэмээн нэрлэгддэг энэхүү шагналыг The Fragrance Foundation анх зохион байгуулсан ба түүний хамтрагч 8 улсад мөн энэ шагналыг гардуулдаг. Ялагчид Францын Pochet de Courval компанийн мэргэжилтнүүдийн бүтээл болох болор хөшөөг гардан авдаг. Харин ялагчдыг тодорхойлохын тулд ОХУ-ын мэргэжлийн шүүгчид болон олон улсын мэргэжилтнүүдийн үнэлгээ, мөн хэрэглэгчдийн сорил гэх мэт үзүүлэлтэд үндэслэн олон шат дараалалтай хийдэг. Хэрэглэгчдийн сорилыг хийхийн тулд Москва хотын худалдааны төвүүдэд үнэртний наадам зохион байгуулан бодит хэрэглэгчдээс үнэлгээ авдаг. The Fragrance Foundation байгууллагын ОХУ дахь хамтрагч, мөн тус шагнал гардуулах ёслолыг зохион байгуулагч “Үнэртний клуб” нь 2003 онд үүсгэн байгуулагдсан ба өөрийн улсдаа үнэртний соёлыг бий болгох үндсэн зорилготой ажиллаж байна.