Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих
  1. Үндсэн
  2. Мэдээ мэдээлэл ба хэвлэл
  3. Компанийн мэдээ
  4. Oriflame компани «Эрүүл зөв хооллолт» шагнал дахин гардан авлаа

Oriflame компани «Эрүүл зөв хооллолт» шагнал дахин гардан авлаа

2016 оны намар жил бүр зохион байгуулагддаг «Эрүүл зөв хооллолт» шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээний зорилго нь нийгмийн анхаарлыг эрүүл зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маягт хандуулахад оршиж байгаа юм. Шведийн брэнд 2 дахь жилдээ дараалан энэхүү хүндтэй шагналын эзнээр тодорсныг дуулгахад баяртай байна.


«Эрүүл зөв хооллолт» шагнал нь жил бүр эрүүл амьдралын хэв маягийг дэмжиж, хөгжүүлж, бусдад түгээхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй брэндүүдийг онцлон нарийн шалгуурын дагуу нэр дэвшигчдийг сонгон шалгаруулдаг байна. Ялагчдыг маш нарийн үзүүлэлтээр сонгодог ба шүүгчид мэргэжлийн дүн шинжилгээ хийсний үр дүнд шилдгүүдийг тодруулдаг байна. Ингэснээр бодит сонголт хийж, салбартаа шилдэг бүтээгдэхүүн болон компанийг тодруулахад тусалж байгаа юм.

Энэ жил Шведийн Oriflame брэнд «Амин дэм ба хүнсний нэмэлт тэжээл» ангилалд «Шилдэг брэнд»-ээр дахин тэргүүлж гоо сайхан, эрүүл амьдралын хэв маяг болон байгаль экологио эрхэмлэдэг гэдгээ баталлаа. Шагналыг компанийн нэрийн өмнөөс Бүтээгдэхүүний үндсэн ангиллын сурталчилгаа хариуцсан захирал Юлия Фатеева гардан авлаа.

Oriflame компани байгалийн гаралтай аюулгүй орц, шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан үр дүнтэй байдал, шинжлэх ухааны хамгийн дэвшилтэт нээлт болон тэргүүлэх эрдэмтдийн багтай хамтран ажилладгаараа бахархдаг. Амьдрах гоо зүй - энэ бол гоо үзэсгэлэн, эрүүл амьдралын төгс зохицол юм.