Орифлэймийн шинэ үнэртэн My Destiny – таны давтагдашгүй гоо үзэсгэлэнгийн нууц
Орифлэйм компани нь эмэгтэй бүрийн хосгүй чанарыг нь тодруулах My Destiny шинэ үнэртэн бүтээлээ. Ногоон халтмар чулууны болор нь тус үнэртнийг улам онцгой болгодог. Учир нь энэ чулууны тус бүр дахин давтагдахгүй цорын ганц байдаг. Дэлхийд анх удаа Орифлэйм компани тус бүр нь хосгүй савлагаатай үнэртэн зохион бүтээлээ.
Халтмар чулууны оч цацруулсан хүч
My Destiny үнэртнийг хосгүй болгодог онцгой орц бол өөртөө итгэх итгэл төрүүлж, аливаа зүйлд уран бүтээлчээр хандах ур чадварыг сэргээх шинж чанараараа алдартай ногоон халтмар чулууны болор юм. Ер бусын үзэсгэлэнтэй хэлбэр ба өнгө бүхий энэхүү чулуу нь эмэгтэйчүүдийн цорын ганц, давтагдашгүй шинж чанарын бэлэг тэмдэг юм.
Үнэртний хосгүй цоморлог
Шиприйн, жимсний үнэртэй эрч хүчээр дүүрэн эрчимт үнэртэн нь грэйпфрутын оч цацруулсан, нэрсний баяр хөөрөөр дүүрэн, бадамлянхуа цэцгийн цэнгэг аялгуугаар нээгддэг. Зүрхэндээ цээнэ цэцэг, жүржийн модны цэцэг ба хамба хил адил гүйлсний ер бусын эмэгтэйлэг аялгуу агуулдаг бол нарийн мэдрэмжит пачули, дур булаам гелиотроп сарнай ба мансууруулам ванилийн аялгуугаар энэхүү гайхамшигт үнэртэн өндөрлөнө.
Дээд аялгуу: грэйпфрут, нэрс, бадамлянхуа цэцэг
Үнэртний тухай анхны сэтгэгдлийг төрүүлнэ: 10 минут үнэртэнэ.
Суурь аялгуу: пачули, гелиотроп, ванил
Үнэртний тухай дурсамж үлдээнэ: түрхснээс хойш 30 минутын дараа үнэртэнэ.
«Зүрхэн» аялгуу: цээнэ, жүржийн цэцэг, тоор
Энэ бол үнэртний үндсэн үнэр юм, түрхнээс хойш цагийн дараа үнэртэнэ.
Үнэртний ертөнцөд анх удаа
Тус үнэртний хосгүй байдлыг гайхамшигтай савлагаа нь илэрхийлдэг. Бид үнэртний шил бүрийг бүтээхдээ тусгай технологи ашиглан хайлсан шилэнд халтмар чулууны эрчимт ногоон өнгийн пигментийг нэмдэг. Үүний үр дүнд тус бүр нь давтагдашгүй дүрс бий болдог. Энэ л шинж чанар нь тус үнэртний савлагааг давтагдашгүй болгодог юм. Орифлэйм нь үнэртний зах зээл дээр тус бүр нь давтагдашгүй савлагаатай үнэртэн нэвтрүүлсэн анхны компани болсноор бид чин сэтгэлээсээ бахархаж байна.
My Destiny үнэрт ус
Бадамлянхуа цэцгийн цэнгэг аялгуу, цээнэ цэцгийн эмэгтэйлэг зүрхэн аялгуу ба нарийн мэдрэмжит пачулийн дагалдах аялгуутай шиприйн-жимсний-ногоон анхаарал татам, эрчимт үнэртэн. Онцгой орц халтмар чулууны болор нь эрч хүч болон өөртөө итгэх итгэл бэлэглэнэ. Үнэртний ертөнцөд анх удаа - савлагаа бүр нь нэг бүрчлэн боловсруулагддаг цорын ганц үнэртэн.
Хэмжээ: 50 мл
Үнэ: 57.200₮.
My Destiny үнэрт ус нь 2016 оны 10-р сарын 2-ны өдрөөс эхлээд Орифлэймийн каталогт, мөн албан ёсны цахим хуудсаар худалдаагдаж эхэлнэ.