Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих
  1. Үндсэн
  2. Мэдээ мэдээлэл ба хэвлэл
  3. Компанийн мэдээ
  4. Орифлэймийн шинэ цуврал The ONE Featherlight

Орифлэймийн шинэ цуврал The ONE Featherlight

Дэлхий дээрх бүх эмэгтэйчүүд үл мэдэгдэм хирнээ төрөлхийн гоо үзэсгэлэнг нь тодруулсан нүүр будалт хийхийг хүсдэг. Тэдний хүслийг биелүүлэхийн тулд бид маш нарийн ширхэг бүхий бүтэцтэй, хөнгөн, арчлагч цогц найрлагатай, тод бөгөөд хамгийн дэгжин өнгөнүүдийг хослуулсан «Супер хөнгөн» The ONE Featherlight хосгүй цувралаа бүтээлээ. Ялдам, зоримог, романтик - хүссэн дүр төрхөө үүсгээрэй. Мөн өнгөнүүдийг хооронд нь хольж болдог тул зөвхөн өөртөө зохих хосгүй өнгөө олоорой! Тус цувралын «ухаалаг» найрлага нь танд хүссэн төрхөө хялбархан бүтээхэд тусална!  

«Супер хөнгөн» цуврал – таны гоо үзэсгэлэнг улам тодруулна! 

Алена Терещенко, Орифлэймийн албан ёсны нүүр хувиргагч: «Төрөлхийн мэт харагдуулдаг хөнгөн нүүр будалт үргэлж загварын оргилд байдаг. Энэ будалтын хамгийн гол онцлог бол царайг хиймэл харагдуулдаггүй. Тус цувралын бүтээгдэхүүнүүдийн ер бусын хөнгөн бүтэц нь нүүр будалтыг төрөлхийн мэт харагдуулдаг бол олон үүрэгт өнгөнүүд нь таныг үргэлж дэгжин харагдуулах болно!

 

The ONE Colour Stylist Featherlight 1-д-5 супер хөнгөн бүтэцтэй уруулын будаг
Супер хөнгөн бүтэцтэй шинэ уруулын будаг нь баялаг өнгө ба чийгшүүлэлтийг нэг дор агуулсан хөнгөн найрлагатай. Та толинд харахдаа л уруулаа будсанаа санах болно! Гайхалтай 8 өнгө. 
Хэмжээ: 4 г.
Үнэ: 16 000 төгрөг.

 

The ONE Featherlight сормуусыг ширхэг бүрээр нь салгагч будаг 
Наранцэцгийн үр ба жимсний байгалийн гаралтай лав агуулсан супер хөнгөн найрлагатай. Сормуусыг гайхалтай уртасгана, ширхэг бүрээр нь салгана ба сормуус бүрд хүрч будна. Бөөгнөрөхгүй ба бутрахгүй.

Хэмжээ: 8 мл.
Үнэ: 17 400 төгрөг.

 

The ONE Featherlight зовхины нунтаг будаг
Торгомсог, бутарсан бүтэцтэй гэрэлтсэн баялаг өнгө бүхий зовхины будаг. Жигд бүрхүүл үүсгэнэ, хэд давхарлаж түрхэхэд хялбар. Хөнгөнөөс тод хүртэл дуртай төрхөө үүсгээрэй. 
Хэмжээ: 1,3 г.
Үнэ: 17 400 төгрөг. 


The ONE Featherlight нунтаг хацар өнгөлөгч
Ялдам гялбаатай, өд мэт хөнгөн бүтэцтэй, эрдэс бодис агуулсан хацар өнгөлөгч нь түрхэхэд тун хялбар ба арьсанд төрөлхийн мэт өнгө бэлэглэнэ. Хөнгөн эсвэл тод - та ямар ч нүүр будалт сонгосон давтагдашгүй үзэсгэлэнтэй харагдана гэдэгт итгэлтэй байгаарай! 
Хэмжээ: 2 г.
Үнэ: 27 700 төгрөг.

 

The ONE Featherlight цуврал 2016 оны 9-р сарын 10-ны өдрөөс эхлэн худалдаанд гарна.