Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих
  1. Үндсэн
  2. Мэдээ мэдээлэл ба хэвлэл
  3. Компанийн мэдээ
  4. Орифлэймийн шинэ Amazing Paradise үнэрт устай хамт халуун орны диваажинд очоорой

Орифлэймийн шинэ Amazing Paradise үнэрт устай хамт халуун орны диваажинд очоорой

Орифлэйм зүрхэндээ «диваажингийн дусал» буюу Эквадорт ургадаг гурван жилд ердөө л нэг удаа дэлбээлдэг нэн ховор цэцгийн аялгууг агуулсан мансууруулам Amazing Paradise үнэртнээ танилцуулж байна. 

Amazing Paradise үнэрт ус – энэ бол Орифлэймийн 2011 онд худалдаанд амжилттайгаар гарсан Paradise үнэртний шинэчлэгдсэн хувилбар юм. Энэ бол жинхэнэ хосгүй үнэртэн. Түүний зүрхэнд урьд өмнө ямар ч үнэртний орцод хэрэглэгдэж байгаагүй «диваажингийн дусал»  халуун орны цэцгийн хэмнэл байдаг. Дэлхийд алдартай үнэртэн зохион бүтээгчид, мөн Amazing Paradise зохиомжийн зохион бүтээгчид Эвелин Боланжэ, Александрэ Карлин нарын ачаар Эквадорын ойд ургадаг нэн ховор цэцэг хосгүй нэрээ олж анх удаа үнэртний найрлагад орсон юм. Цэцгийн хандыг гаргаж авах дэвшилтэт процесс болох хийн хромотграф ашиглан үнэртэн зохион бүтээгчид цэцэгт хор хөнөөл учруулалгүй үнэрийг нь маш болгоомжтой гарган авч чадсан. Мансууруулах увидстай «диваажингийн дусал» нь үнэртэнд оч цацруулсан, соронзон мэт татах үнэр оруулдаг бол бусад аялгууд нь нээгдэхдээ таныг халуун орны толгой эргүүлэм үнэртэй диваажингийн цэцэрлэгт аваачин жинхэнэ таашаал мэдрүүлнэ. Орифлэймийн Amazing Paradise – энэ бол маш ховор, дэлхийн хаана ч байхгүй таашаал!


Amazing Paradise үнэртэн нь ногоон гуава жимсний амтат аялгуу болон бэрсүүт жүржийн цэцгийн цитруст аялгуугаар эхэлж аажмаар цээнэ цэцгийн ялдам ногоон навчсын үнэр рүү шилждэг. Энэхүү үнэрт усны зүрхэнд анхилуун мэлрэг цэцэг болон боловсорсон шүүслэг бөөрөлзгөнийн аялгуу халуун орны «диваажингийн дусал» цэцгийн өвөрмөц хэмнэлтэй холилддог. Ванил, заар ба галт модны дулаан үнэртэй суурь аялгууд нь нарийн мэдрэмжтэй тансаг уур амьсгал бүрдүүлж мансууруулам дагалдах үнэрээр өндөрлөдөг. 

Дээд аялгуу: ногоон гуава жимс, цээнэ цэцгийн навч, бэрсүүт жүржийн цэцэг

Үнэртний тухай анхны сэтгэгдлийг төрүүлнэ: 10 минут үнэртэнэ.

«Зүрхэн» аялгуу: мэлрэг цэцэг, «диваажингийн дусал», бөөрөлзгөнө

Энэ бол үнэртний араншинг илэрхийлэх үндсэн үнэр; түрхсэнээс хойш нэг цагийн дараа бүрэн нээгдэнэ.

Суурь аялгуу: заар, ванил, галт мод

Үнэртний тухай дурсамж үлдээнэ; түрхсэнээс хойш 30 минутын дараа нээгдэнэ. 

 

Amazing Paradise үнэрт ус

Үнэртний ертөнцийн гялалзсан үнэт эрдэнэ: энэхүү үнэртний зүрхэнд Орифлэймийн хосгүй нээлт байдаг. Халуун орны «диваажингийн дусал» нэн ховор цэцгийн хосгүй аялгуу нь зохиомжийн цитруст-модны сэргэг хэмнэлтэй холилдож гайхамшигтай тод, мартагдашгүй үнэрт бий болгодог. 

Хэмжээ: 50 мл

Үнэ: 64.100₮.

 

Amazing Paradise үнэрт ус 2016 оны 7-р сарын 10-ны өдрөөс эхлэн худалдаанд гарна.