Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих
  1. Үндсэн
  2. Мэдээ мэдээлэл ба хэвлэл
  3. Компанийн мэдээ
  4. Орифлэйм та бүхэнд супер загварлаг шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна – The ONE Lip Sensation хөөсөн бүтэцтэй шингэн уруулын будаг

Орифлэйм та бүхэнд супер загварлаг шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна – The ONE Lip Sensation хөөсөн бүтэцтэй шингэн уруулын будаг.

Зөөлөн хөөсөн бүтэц ба «мат» бүрхүүл!

Орифлэйм та бүхэнд супер загварлаг шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна – The ONE Lip Sensation хөөсөн бүтэцтэй шингэн уруулын будаг. Орчин үеийн өнгөнүүд, гайхамшигтай хөнгөн бүтэц ба жигд, гүн өнгийн бүрхүүл хүн бүрийг бишрүүлэх болно!

Орифлэймийн анхны хөөсөн бүтэцтэй шингэн уруулын будаг болох дуулиант бүтээгдэхүүнтэй танилц! Энэхүү гайхамшигтай будаг нь уруулыг дур булаам мансууруулам харагдуулна! Таны сонголтод эрчимт өнгийн «мат» бүрхүүл үүсгэгч соронз мэт анхаарал татах 10 өнгө! The ONE Lip Sensation уруулын будгийн үүл мэт хөнгөн бүтэц нь түрхэхэд маш хялбар, харин арчлагч найрлага нь уруулын арьсыг хуурайшуулалгүй арчилна. Эвтэйхэн түрхэгч нь жигд ба бат бөх бүрхүүл үүсгэнэ. Хөөс мэт хөнгөн бүтэц ба анхаарал татам тод өнгөнүүд нь уруулыг ер бусын дур булаам харагдуулна. 

Орифлэймийн албан ёсны нүүр хувиргагч Алена Терещенко шинэ бүтээгдэхүүний талаарх сэтгэгдлээ, мөн ирж буй улирлын загварын чиг хандлагын тухай ярьж байна:

«Тод өнгийн уруул олон жил загварын ертөнцийн хамгийн дэгжин чиг хандлагын нэг байсаар байна. Би үүнд үгээр илэрхийлж баршгүй баярладаг. Яагаад гэвэл тод өнгийн уруулын будгаар ямар ч нөхцөлд анхаарал татам нүүр будалт хийж болдог! Шинэ бүтээгдэхүүний үүл мэт хөнгөн «мат» бүтцийг тусгай түрхэгчээр түрхэхэд маш эвтэйхэн. The ONE Lip Sensation хөөсөн бүтэцтэй шингэн уруулын будаг нь бүсгүй бүрд загварын тайзны од мэт мэдрэмж төрүүлнэ!»

The ONE Lip Sensation хөөсөн бүтэцтэй шингэн уруулын будаг

Супер хөнгөн хөөсөн бүтэцтэй уруулын будаг нь уруул дээр өд мэт хөнгөн, гайхамшигтай «мат» бүрхүүл үүсгэнэ. Анзаарахгүй байхын аргагүй 10 дур булаам өнгө! Эрчимтэй чийгшүүлэгч найрлага нь уруулыг хуурайшуулалгүй арчилна. Та хаана ч байсан үргэлж анхаарлын төвд байна!

Хэмжээ: 5 мл. Үнэ: 18 200₮.

The ONE Lip Sensation хөөсөн бүтэцтэй уруулын будаг 2016 оны 5-р сарын 8-ны өдрөөс эхлэн худалдаанд гарна.