Ecobeauty байгалийн гаралтай арьс арчилгааны шинэ цуврал
Байгалийн гаралтай найрлага, тансаг бүтэц ба өндөр үр дүнтэй арчилгаа - арьсанд гоо үзэсгэлэн бэлэглэгч байгалийн халамж энэ гурван зүйлээс бүрддэг. Орифлэймийн Ecobeauty шинэчлэгдсэн цуврал эдгээр зарчмыг нэгтгэдэг. Энэ бол парабен болон синтетик үнэртүүлэгч агуулаагүй, дээд зэргийн чанар нь олон улсын сертификатуудаар баталгаажсан органик орц агуулсан иж бүрэн арчилгаа юм.
Ecobeauty – байгалийн хамгийн цэвэр орц найрлага бүхий арчилгаа
Ecobeauty цувралын бүтээгдэхүүн бүрийн найрлагад маш нарийн аргаар түүн олборлосон хосгүй шинж чанартай, арьсанд дээд зэргийн эерэг үр нөлөөтэй хоёр үндсэн орц агуулагддаг. Тус цувралын бүтээгдэхүүний найрлагад ашигласан ургамлыг хөдөө аж ахуйн зориулалтаар ашигладаг хөрсөнд ургуулдаггүй ба зөвхөн байгалийн цэвэр хөрсөнд ургуулдаг. Байгалийн цэвэр хөрс илүү тэжээллэг байдаг тул ийм хөрсөнд ургасан ургамал ач тустай бодисыг илүү их хэмжээнд агуулдаг. Байгалийн гаралтай орц маш эмзэг байдаг тул ургамлаас хандыг нь гаргаж авах процесс маш нарийн ажиллагаа шаарддаг. Шим тэжээлийг бүрэн бүтэн байлгахын тулд тус процессыг зөв хийх хэрэгтэй. Орифлэймийн мэргэжилтнүүд хүйтнээр шахах, уураар цэвэршүүлэх ба хөлдөөж хатаах аргачлалыг хэрэглэдэг. Эдгээр аргачлал нь эмзэг орцуудад хор хөнөөл үзүүлдэггүй ба нэмэлтээр нэгдэл ашиглахыг шаарддаггүй давуу талтай.
Олон улсын чанарын гэрчилгээ
Байгалийн болон органик найрлага бүхий бүтээгдэхүүн бий болгох - энэ нь олон тооны зарчим болон норм стандартыг мөрдөхийг шаарддаг маш хариуцлагатай процесс юм. Ecobeauty цуврал нь найрлагадаа дээд зэргийн чанартай органик орц агуулсныг, парабен ба синтетик үнэртүүлэгч агуулаагүйг, мөн байгаль орчны зарчмыг мөрдсөнийг батлах олон улсын хэмжээний 3 сертификаттай.
ECOCERT
Ecobeauty цувралын эзэмшдэг ECOCERT гэрчилгээ нь тухайн бүтэгдэхүүнийн найрлагадаа хамгийн багадаа 95% ургамлын гаралтай орц, түүнээс хамгийн багадаа 10% нь аж ахуйн гарал үүсэлтэй түүхий эд болохыг баталдаг. Түүнээс гадна тус сертификатын шаардлагын дагуу Ecobeauty цувралын бүтээгдэхүүнүүдийн савлагаа нь биологийн задралд бүрэн ордог эсвэл ахинд боловсруулагддаг байна.
Fairtrade (Шудрага худалдаа)
Fairtrade сертификат нь хөгжиж буй орнуудын үйлдвэрлэгчдэд улс орныхоо эдийн засаг ба нийгмийн хөгжилд хөрөнгө оруулах боломжийг олгох Шударга Худалдааны зарчмыг бүрэн мөрдсөнийг батална.
FSC (Ойн Хяналтын Зөвлөл)
FSC сертификат нь бүтээгдэхүүний хатуу цаасан савлагааг ойн эх үүсвэрийгн экологийн процессыг алдагдуулалгүй хамгийн оновчтойгоор ашиглах хатуу чанд зарчмыг мөрдлөг болгон үйлдвэрлэгдсэнийг батална.
Ecobeauty нүүрний арьс арчилгааны цувралд дараах бүтээгдэхүүнүүд ордог:
Ecobeauty цэвэрлэгч сүүн шингэн
Өтгөн тослог бүтэцтэй нүүр цэвэрлэгч сүүн шингэн нь нүүрний будаг болон бохирдлыг зөөлөн хирнээ өндөр үр дүнтэй арилгаж нэгэн зэрэг арьсыг хамгаалж зөөлрүүлнэ. Зөөлөн бүтэц нь нүдний орчмын мэдрэмтгий арьсыг цэвэрлэхэд тохиромжтой. Байгалийн гаралтай хүчирхэг антиоксидант үйлчилгээтэй Е аминдэм ба хонгорзул цэцгийн органик ханд нь арьсыг антиоксидант бүхий хамгаалалтаар хангадаг бол наранцэцгийн үрийн органик тос нь арьсыг нэмэлт тэжээлээр хангаж нөхөн сэргээнэ.
Хэрэглэх заавар: Цэвэрлэгч сүүн шингэнийг нүүр цэвэрлэгч хөвөнгөөр нүүр, хүзүү ба цээжний арьсанд нүдэнд орохоос зайлсхийн түрхсэний дараа нүүр цэвэрлэгч цэвэр хөвөнд тоник шингээгээд нүүрний будгийн үлдэгдэл болон бохирдлыг арилгана.
Хэмжээ: 200 мл.
Үнэ: 27 000₮
Ecobeauty арьсыг сэргээгч тоник
Сэргээгч тоник нь арьсыг тэнцвэржүүлэгч сарнай цэцгийн органик ханд болон балжингарамын цэцгийн дээд зэргээр чийгшүүлэх үр нөлөөтэй органик хандыг агуулдаг. Энэ хоёр найрлагын хослол нь арьсыг зөөлрүүлэх, өнгө болон бүтцийг нь жигд болгоход, мөн бохирдол болон нүүрний будгийг өндөр үр дүнтэй арилгахад тусална. Тоникийн антиоксидант шинж чанар нь хүрээлэн буй орчны таагүй нөлөөнөөс арьсыг хамгаалахад тусална, харин цэцгийн-цитруст жимсний хөнгөн үнэр нь сэтгэл сэргээж гайхалтай мэдрэмж төрүүлнэ.
Хэрэглэх заавар: Тоникийг нүүр цэвэрлэгч хөвөнд шингээн нүүр, хүзүү ба цээжний арьсанд нүдэнд орохоос зайлсхийн түрхэнэ.
Хэмжээ: 200 мл.
Үнэ: 27 000₮
Ecobeauty нүүрний арьсыг нөхөн сэргээгч бэлдмэл
Нөхөн сэргээгч бэлдмэл нь тосны хүчлийг их хэмжээнд агуулсан хаваршил цэцгийн органик тос ба чийгшүүлэх үйлчилгээтэй зуун настын хандыг агуулдаг. Ялдам бүтэц нь арьсан дээр хайлж чийгшүүлэн үрчлээг тэнийлгэнэ. Тус бүтээгдэхүүн нь арьсыг тэжээллэг бодисоор дүүргэж, чийгээ алдахаас сэргийлж чийглэгийн түвшинг нь хадгална. Антиоксидант шинж чанар нь үрчлээг багасгаж шинээр үүсхээс сэргийлнэ.
Хэрэглэх заавар: цэвэрлэж тоникоор арчсан арьсанд бэлдмэлийг түрхээд бүрэн шингэтэл хэдэн минут хүлээсний дараа тос түрхэнэ.
Хэмжээ: 30 мл.
Үнэ: 46 800₮
Ecobeauty өдрийн чийгшүүлэгч тос
Антиоксидант, тосны хүчлүүд болон Е аминдэмээр баялаг Шведийн алирс жимсний ханд болон чацарганын үрийн тэжээллэг тос нь арьсыг гүн чийгшүүлнэ, зөөлрүүлнэ , гадаргууг нь толийлгож эрүүл өнгөлөг болгоно. Ecobeauty өдрийн тос нь Fairtrade (Шудрага худалдаа) сертификатаар сайшаагдсан наргил модны жимс болон ши самрын органик тосыг агуулдаг. Эдгээр тос нь арьсыг илүү зөөлөн, толигор ба гэрэлтсэн болгоно.
Хэрэглэх заавар: өглөө тосыг нүүр, хүзүү ба цээжний цэвэрлэж бэлдсэн арьсанд зөөлөн иллэг хийж түрхэнэ. Зовхины тос ба бэлдмэл түрхсэний дараа хэрэглээрэй.
Хэмжээ: 50 мл.
Үнэ: 36 000₮
Ecobeauty арьсыг толийлгох үйлчилгээтэй зовхины тос
Антиоксидант шинж чанартай Шведийн алирс жимс ба чацарганын үрийн тос агуулсан супер чийгшүүлэгч тос нь нүдний орчмын мэдрэмтгий арьсыг нөхөн сэргээнэ, эрч хүчээр цэнэглэнэ, алжаалын мөрийг аажмаар арилгаж арьсыг гэрэлтүүлнэ. Үндсэн найрлага нь хүний бие махбод өөрөө нийлэгжүүлдэггүй ч, үйл ажиллагаанд нь асар том нөлөө үзүүлж, арьсны гоо үзэсгэлэн ба эрүүл мэндийг дэмжихэд зайлшгүй хэрэгтэй тосны хүчлүүдээр баялаг (линолийн, альфа-линолийн хүчил). Шведийн алирс жимс ба чацарганын үрийн тос нь арьсыг антиоксидант хамгаалалтаар хангаж, эрт хөгшрөлтөөс хамгаалагч Е аминдэм агуулдаг. Мөн наргил модны жимс ба ши самрын органик тос агуулдаг.
Хэрэглэх заавар: ядам хурууны өндгөөр зовхины тосноос багахан хэмжээтэй авч хөнгөн тогших хөдөлгөөнөөр доод зовхинд түрхээрэй.
Хэмжээ: 15 мл.
Үнэ: 28 000₮
Ecobeauty нүүрний тэжээллэг тос
Тэжээллэг шинж чанартай үнэт тоснууд болох арган, хөвөнгийн ургамлын үрийн тос болон наранцэцгийн үрийн тосны нэгдэл нь арьсыг антоксидант хамгаалалтаар хангаж тэжээн нөхөн сэргээнэ. Арганы органик тос ихэвчлэн тосны хүчлүүдээс бүрддэг ба хүчирхэг чийгшүүлэгч бөгөөд хамгаалах шинж чанартай байдаг. Е аминдэмээр баяжуулсан хөвөнгийн ургамлын ханд нь арьсыг антиоксидант бүхий хамгаалалтаар хангаж зөөлрүүлнэ.
Хэрэглэх заавар: орой зовхины тос ба бэлдмэл хэрэглэсний дараа тосыг хэрэглээрэй. Тосыг илүү сайн шингээхийн тулд хоёр алган завсраа үрж халаасны дараа нүүр, хүзүү ба цээжний арьсанд зөөлөн иллэг хийж түрхээрэй.
Хэмжээ: 50 мл.
Үнэ: 57 600₮
Ecobeauty цуврал - энэ бол өдөр тутмын иж бүрэн арчилгаа. Цувралын бүх бүтээгдэхүүнүүд нь иж бүрдлээр нь тогтмол хэрэглэсэн нөхцөлд хамгийн түргэн хугацаанд хамгийн дээд зэргийн үр дүнд хүргэх онцгой найрлагатай.
Ecobeauty нүүрний арьс арчилгааны цуврал нь 2016 оны 4-р сарын 17-ны өдрөөс эхлэн худалдаанд гарна.