Орифлэйм NovAge Ecollagen цувралыг танилцуулж байна
Хөгшрөлтийн эсрэг арьс арчилгааны салбарт хийсэн шинжлэх ухааны нээлт
Хагас зуун жилийн туршид Орифлэйм эмэгтэйчүүдийн өөртөө итгэлтэй болох мөрөөдлийг биелүүлэхийн төлөө нүүрний арьс арчилгааны дэвшилтэт бүтээгдэхүүнүүд боловсруулж байна. Толигор, чанга ба гэрэлтсэн арьс эмэгтэйчүүдийн нас хэд ч байсан залуу ба гоо үзэсгэлэнтэй мэдрэмж төрүүлдэг. Танд үрчлээг мартуулах NovAge Ecollagen шинэчлэгдсэн цувралыг танилцуулж байна!
Арьсан дахь коллагены түвшин буурсны улмаас үрчлээ үүсдэг
Эмэгтэйчүүдийн насыг тодорхойлдог үндсэн шалтгаануудын нэг бол үрчлээ гэдгийг хүн бүр мэддэг байх! Үүнийг Орифлэймийн хийсэн өргөн хүрээний Age ReflectTM судалгаа ч мөн баталсан. Энэхүү судалгаа нь эмэгтэйчүүдийг наснаас нь овортой харагдуулдаг арьс хөгшрөлтийн үндсэн шинж тэмдгүүдийг тодорхойлсон юм. Коллаген – энэ бол арьсны эсийн үндсэн бүрэлдэхүүний нэг болох уурагт нэгдэл ба арьсны бүтэц болон уян хатан байдал энэхүү уургаас шалтгаалдаг. Арьсанд үрчлээ үүсэх үндсэн шалтгаан бол нас ахих тусам буурдаг коллагены нийлэгжилт юм. Энэхүү чухал уургийн боловсруулалтын хэмжээ устаж буй хэмжээнээсээ их болсон үед арьс үрчлээтэж эхэлдэг. Энэхүү процессыг зогсоох ба сэргийлэхийн тулд арьсанд уян хатан ба чанга байдлыг нь эргүүлэн өгөх маш хүчирхэг, коллагены эрүүл бүтэц хэрэгтэй.
Байгалийн гаралтай орцын хүч ба дэвшилтэт технологи
Дублин хот дахь Судалгаа ба Боловсруулалтын Төвийн эрдэмтдийн баг, мөн Стокгольм хот дахь Арьс Судлалын Институтийн мэргэжилтнүүд маш олон тооны байгалийн гаралтай орцын үрчлээний эсрэг үр нөлөөг судалсны үр дүнд арьсыг мэдэгдэхүйц толийлгож үрчлээг дотроос нь түлхэж тэнийлгэгч патентлагдсан Трипептид-иж бүрдэл болон чэсэнцэрийн овгийн ургамлын эсийн өсгөврийн хандыг агуулсан NovAge Ecollagen хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй цувралын дэвшилтэт найрлагыг боловсруулсан юм.
Патентлагдсан Трипептид-технологи – гурван төрлийн пептидын ер бусын хүч
Патентгалдсан Трипептид-технологи нь буудай, будаа ба исгэгчээс гаргаж авсан гурван төрлий ургамлын гаралтай пептидэд суурилдаг. Лабораторийн нөхцөлд эдгээр гурван пептидын тус бүр нь коллагены боловсруулалтыг идэвхжүүлэх өндөр ур чадвартай: буудай ДНХ-г фото хөгшрөлтөөс хамгаална, будаа эсийн эрч хүчийг идэвхжүүлнэ, харин исгэгч коллагены нийлэгжилтийг эрчимжүүлдэг. Хамтдаа энэхүү гурван ургамлын пептид нь дээд зэргийн үр нөлөө үзүүлдэг – коллагены нийлэгжилт пептид тус бүр дангаараа* байсантай харьцуулбал хоёр дахин идэвхтэй явагдаж үрчлээг дотроос нь түлхэж тэнийлгэдэг.
Ургамлын эсийн өсгөврийн ханд
Ургамлын эсийн өсгөврийн ханд нь дээд зэргийн чанартай, өндөр үр дүнтэй ба аюулгүй тул өргөнөөр танигдсан орц юм. Байгалийн гаралтай энэхүү хүчирхэг орцыг ургамлын эс хоорондын холбоос эдээс гаргаж авдаг. Ургалмын эс хоорондын холбоос эд нь хүний арьсны коллаген-эластины сүлжээг дэмждэгтэй адил ургамлыг ч мөн хэлбэрт оруулж бүтэцтэй болгодог.
NovAge Ecollagen хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийн найрлага дахь чэсэнцэрийн овгийн ургамлын эсийн өсгөврийн ханд хос үүрэг гүйцэтгэдэг: коллагены боловсруулалтыг идэвхжүүлэх ба энэхүү процессыг удаашруулагч энзимыг саармагжуулах.
Клиник сорилоор батлагдсан: чэсэнцэрийн овгийн ургамлын эсийн өсгөврийн ханд нь арьсны коллагены нийлэгжилтийг 200 гаруй %-иар идэвхжүүлнэ**.
Клиник сорилоор батлагдсан: NovAge Ecollagen бүтээгдэхүүнүүд 12 долоо хоногийн дотор үрчлээний хэмжээг 33%-р бууруулж арьсыг илүү зөөлөн, жигд ба сэргэг болгодог.
ӨМНӨ: Нас ахих тусам арьсан дахь коллагены түвшин багасаж эс хоорондын холбоос эд сулардаг тул үрчлээ үүсдэг.
ДАРАА: Коллагены түвшин зохимжит хэмжээнд байснаар эпидермисийн бүтэц бат бөх байдаг ба үүний үр дүнд үрчлээ дотроосоо түлхэгдэж тэнийдэг.
* In vitro сорил
**Ургамлын эсийн өсгөврийн ханд – in vitro сорил
NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй нүүрний арьс арьс арчилгааны дэвшилтэт иж бүрэн арчилгаа нь дараах бүтээгдэхүүнүүдийг агуулдаг:
NovAge нүүрний арьсыг цэвэрлэгч хөөс-гел
Тансаг хөвсгөр хөөс үүсгэнэ. Нүүррний будаг болон бохирдлыг арьсыг хуурайшуулалгүй маш сайн цэвэрлэнэ. Арьсыг эрүүл, гэрэлтсэн ба толигор болгоно. Арьсанд таталдах мэдрэмж төрүүлэлгүй гүн цэвэрлэгч CellActive технологиор баяжуулсан найрлагатай. Чийгшүүлэгч нэгдлүүд нь арьсыг зөөлрүүлж толийлгоно.
Хэмжээ: 200 мл.
NovAge нүүрний арьсыг шинэчлэгч тоник
Зөөлөн бүтэцтэй тоник нь нүүрний будаг болон бохирдлын үлдэгдлийг арилгаж арьсыг чийгшүүлэн толигор ба эрүүл гэрэлтсэн харагдуулна. Арьсыг бэлдмэл түрхэхэд бэлдэнэ. Үхэжсэн эд эсээс зөөлөн ангижруулж арьсны эд эс шинэчлэгдэх процессыг идэвхжүүлэгч гидрокси хүчлүүд болон чийгшүүлэгч нэгдэл агуулсан CellRenew технологиор баяжуулсан найрлагатай. Нүүр цэвэрлэгч хөвөнд шингээгээд нүд орчмын арьсыг зайлсхийн нүүрийг арчина. Арьс дээд зэргийн цэвэр, зөөлөн, толигор ба гэрэлтсэн харагдана.
Хэмжээ: 200 мл.
NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй зовхины тос
Нүд орчмын мэдрэмтгий арьс хангалттай хэмжээний тослог агуулдаггүй тул хамгийн түрүүнд үрчлээтэх хандлагатай байдаг. Энэ орчмын арьсанд тусгайлан боловсруулсан зовхины тос нь арьсыг сэрүүцүүлж тайвшруулна, нүдний гадна булангийн сэтгэл хөдлөлийн үрчлээг мэдэгдэхүйц багасгана, арьсыг толийлгож гэрэлтүүлэн доод зовхины бараан хүрээ болон хаванг багасгахад тусална.
Хэмжээ: 15 мл.
NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй нүүрний бэлдмэл
Арьсны байдлыг өдөр өдрөөр сайжруулахын тулд шидэт бэлдмэлийн хэдхэн дусал байхад хангалттай. Үрчлээг багасгана, арьсыг толийлгож гэрэлтүүлэн бүтэц болон өнгийг нь сайжруулна. Perfect Complex иж бүрдэл нь арьсны үхэжсэн эд эсийг гуужуулж шинэчилнэ.
Хэмжээ: 30 мл.
NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчиглээтэй өдрийн тос SPF 15
Үрчлээний эсрэг үйлчилгээтэй өдрийн тансаг тос. SPF 15 шүүгч нь арьсыг нарны хэт ягаан туяаны улмаас хөгшрөхөөс хамгаална, үрчлээний хэмжээг мэдэгдэхүйц багасгана, эрчимтэй чийгшүүлнэ, зөөлрүүлнэ, толийлгоно ба царайны өнгийг сэргээнэ. Хэмжээ: 50 мл.
NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй шөнийн тос
Тэжээллэг найрлагатай шөнийн дэвшилтэт тос нь унтах зуур арьсыг сайжруулна. Өглөө нь арьс тань зөөлөн, хамба хилэн мэт амарсан харагдана. Хэмжээ: 50 мл.
NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй иж бүрэн арчилгаа
NovAge Ecollagen хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй иж бүрэн арьс арчилгааны цуврал нь мөрдөхөд хялбар дөрвөн алхамтай системээс бүрддэг. Энэхүү систем нь гэрийн нөхцөлд арьсыг дээд зэргийн үр дүнтэй арчилгаагаар хангана. Иж бүрэн арчилгаа нь бүтээгдэхүүнүүдийг дангаар нь хэрэглэсэнтэй харьцуулбал 7 дахин үр дүнтэй болох нь клиник сорилоор батлагдсан. Арьс тань ямар ч насанд гайхамшигтай харагдах болно!
Цуглуулгын үнэ: 212.000₮
2016 оны 3-р сарын 6-ны өдрөөс эхлэн худалдаанд.