Орифлэймийн Giordani Gold үнэртнүүд – дээд зэргийн чанар ба тансаг амьдрал
Шинэлэг савлагаатай, үнэртний ертөнцийн «алтан» эрин үеийн сонгодог хэв маягийн энэхүү домогт үнэртэн нь хүсэл тэмүүлэл болон нарийн мэдрэмжээр дүүрэн тансаг амьдралын төлөөлөл юм.
Гайхамшигтай, сэтгэл татам Орифлэймийн Giordani Gold үнэртнүүд нь хайр дурлалын адал явдалт, романтик, сайхан амьдралын төлөөлөл юм. Giordani Gold Original ба Giordani Gold Man үнэртнүүдийн аялгуу бүр нь сэтгэл хөдлөлийн хүч, гүн мэдрэмжийг хөндөж буй мэт. Харин Орифлэймийн домогт үнэртний хосгүй загвар нь гайхамшигтай тансаг амьдралын ертөнцөд таныг умбуулна.
Giordani Gold Original – алтан савлагаатай домогт үнэртэн
Giordani Gold Original үнэрт ус – өөрийн дэгжин байдлаа хэзээ ч алддаггүй, анхилуун танил үнэрээ хэзээд хадгалж чаддаг сонгодог бүтээл. Орифлэймийн тансаг үнэрт усны шинэлэг загвар нь Giordani Gold хэв маягийн эмэгтэйн төлөөлөл – хээнцэр ба гоёмсог. Алтлаг оруулга ба тансаг сийлбэртэй чамин савлагаа нь Giordani Gold цувралын тансаг байдал ба дээд зэргийн чанарыг төгс илэрхийлнэ. Өөртөө итгэлтэй эмэгтэйчүүдийн жинхэнэ үнэт эрдэнэ!
Сонгодог хэв маягийн Giordani Gold Original үнэртний «зүрхэн» аялгуу бол амьдралын эрч хүчийг цацруулагч жүржийн модны цэцэг юм. Цэцгийн-модны давтагдашгүй тансаг аялгуу нь амьдралын эрч хүч, хүсэл тэмүүллээр дүүрэн бүсгүйчүүдэд гайхалтай зохино. Giordani Gold Original үнэрт ус нь цэцгийн-моддын аялгууг агуулсан ба бүтэн өдрийн турш үнэрээ тогтооно.Giordani Gold Original үнэрт ус
Италийн бэрсүүт жүрж, нимбэг ба жүржийн мансууруулам цитруст аялгуутай үнэртэн. Энэхүү домогт үнэрт усны зүрхэнд цагаан сараанаа цэцэг ба мэлрэг цэцгийн ялдамхан цоморлогт уусах жүржийн модны цэцэг байдаг. Пачули, болор хөвд ба нарлаг заар бүхий дагалдах зөөлөн үнэр нь Giordani Gold Original үнэртний жинхэнэ сонгодог үнэрийг бэлэглэнэ.
Хэмжээ: 50 мл. Үнэ: 53 600₮
Ветиверийн хосгүй аялгуу бүхий мансууруулам Giordanil Gold Man үнэртэй ус
Giordani Gold Man үнэртэй ус нь илүү зоримог ба эрэмгий загвартай танилцуулагдаж байна – жинхэнэ өөртөө итгэлтэй эрчүүдэд тохирно. Энэхүү олон талтай эрэгтэй үнэртэн нь өөртөө итгэх итгэл болон шинэ үйл явдлыг эхлүүлэх урам зоригийг бэлэглэнэ!
Дээд зэрэглэлийн үнэртэн бэлдэх өндөр ур чадвар ба орц найрлагын нарийн сонголт – энэ бол Орифлэйм компанийн мэргэжилтнүүддээ хосгүй зохиомжтой үнэртэй бүтээхэд туслах баялаг өвийн нэг хэсэг юм. Шинэлэг савлагаатай дур булаам аялгуу бүхий Giordani Gold Man үнэртнийг үнэртэн зохион бүтээгч Александраа Карлэн өөртөө итгэлтэй, халуухан, хосгүй хэв маягтай эрчүүдэд тусгайлан бүтээжээ.
Giordani Gold Man үнэртэй усны суурь аялгуу болох ветиверийн дээд зэргийн чанартай тосыг маш удаан хугацаанд уур ашиглан гаргаж авдаг. Ветивер 12 сарын хугацаанд бүрэн боловсордог бол, үнэртэй үсэнд шаардлагатай хэмжээний эфирийн тосыг нь гаргаж авахын тулд 24 гаруй цаг шаардагддаг. Тус орцыг гаргаж авах энэхүү нарийн ажиллагаатай үйл ажиллагаа болон түүний модны баялаг үнэртэй эгшиг нь үнэртэн зохион бүтээгчдийн анхаарлыг татдаг. Ветивер бол хамгийн нууцлаг орцуудын нэг юм.
Дээд аялгуу: парагвайн петигрен, италийн нимбэг, бэрсүүт жүрж, лийр, хар чинжүү, цейлон кардамон
Үнэртний анхны сэтгэгдлийг төрүүлнэ: 10 минутын турш үргэлжилнэ.
«Зүрхэн» аялгуу: нероли, мэлрэг цэцэг, гашуун ногоон шингэн
Үнэртний мөн чанар нь түрхсэний дараа бүтэн цагийн дараа илэрнэ.
Үндсэн аялгуу: гаитийн ветивер, зандан мод, хув, заар
Дурсамж аялгуу: түрхсэний дараа 30 минутын дараа үнэр нь илэрнэ.
Giordani Gold Man үнэртэй ус
Ветивер, бергамот жүржийн сэргэг үнэр ба хар чинжүүний ааглаг аялгуутай алдарт үнэртэн чамин савлагаатай боллоо. Чанарын дээдийг болон тансаг амьдралын хэв маягийг үнэлэгч өөртөө итгэлтэй, дур булаам эрчүүдэд зориулсан моддын үнэртэй гайхалтай үнэртэн.
Хэмжээ: 75 мл.
Үнэ: 53 600₮
Giordani Gold Original үнэрт ус ба Giordani Gold Man үнэртэй ус нь 2016 оны 1-р сарын 24-ний өдрөөс эхлэн худалдаанд гарна.