Орифлэймийн Вэлнэс-Өглөөний цай™ – өдрийн туршид эрч хүчээр цэнэглэнэ
Орифлэйм компани нь олон жилийн туршид Вэлнэс бүтээгдэхүүнүүдээ боловсруулахдаа сая сая хүмүүсийн эрүүл мэнд ба гайхалтай бие галбиртай болох мөрөөдлөөс урам авсаар ирсэн. Энэ ангиллын бүх бүтээгдэхүүнтэй адил Вэлнэс-Өглөөний цай™ ч мөн эрүүл мэнд ба гоо үзэсгэлэн бэлэглэх Шведийн шинжлэх ухааны шилдэг бүхэн ба байгалийн гаралтай дээд зэргийн чанартай орцыг нэгтгэдэг – өдрийн туршид эрч хүчээр цэнэглэнэ.
Өглөөг Вэлнэс-өглөөний цайгаар™ эхлүүлээрэй! Өдрөө зөв алхмаар эхлүүлээрэй!
Өглөөний цай нь хамгийн чухал хоол болохыг хүн бүр мэддэг байх. Учир нь энэ л хоолноос бид өдрийг бүтээмжтэй, идэвхтэй өнгөрүүлэхэд шаардагдах эрч хүч, бичил элементийг авдаг. Гэвч эрдэм шинжилгээний судалгаанаас харвал хүн амын 25% нь долоо хоногт хамгийн багадаа нэг ба түүнээс дээш удаа өглөөний цай уудаггүй бол 13% нь огт уудаггүй байна. Энэхүү статистик мэдээллийг орчин үеийн амьдралын хэмнэл, түүнтэй холбоотойгоор тэжээллэг, тэнцвэржүүлсэн өглөөний цай бэлдэх цаг зав байдаггүйгээр тайлбарлаж болно. Гэвч таны амьдралын хэмнэл ямар байхаас хамааралгүй эрч хүчтэй өдөр бөгөөд бат бөх эрүүл мэнд тэнцвэржүүлсэн, зөв өглөөний цайнаас эхэлдгийг бүү мартаарай!
Өглөөний цай нь эрч хүчээр цэнэглэж өдрийг бүтээмжтэй өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна маш чухал 4 давуу талтай:
• Жингийн хяналт: өглөөний тэжээллэг цай нь удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлдэг тул өдрийн туршид хэтрүүлж идэж улмаар жин нэмэхээс сэргийлэхэд тусална.
• Чихрийн шижин өвчнөөс сэргийлнэ: хэт их идэх ба илүүдэл жин 2-р хэлбэрийн чихрийн шижинээр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг.
• Зүрх судасны өвчнөөс сэргийлнэ: өглөөний цай нь зөвхөн жингээ хянахад туслаад зогсохгүй зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдлийг бууруулна.
• Тархины үйл ажиллагаа идэвхжүүлэх: зөв өглөөний цай – зөвхөн биеийг эрч хүчээр цэнэглэхгүй тархийг ч мөн цэнэглэнэ. Өглөөний цай уух нь ой тогтоолт болон сэтгэхүйг сайжруулдаг.
Харин одоо хэт их цаг хугацаа зарцуулалгүйгээр хоол тэжээлээ ач тустай бичил элементээр баяжуулах маш хялбар боллоо. Өглөөний цайндаа Орифлэймийн «Байгалийн тэнцвэр» коктэйлийн хуурай бэлдмэл ба Вэлнэс Пэк хосгүй иж бүрдлээс бүрдсэн Вэлнэс-Өглөөний цайг™ нэмээд л та өдрийн туршид эрч хүчээр дүүрэн байж, хэтрүүлж идэлгүй жингээ хянах болно.
Вэлнэс ангиллын хоол тэжээлийн мэргэжилтэн Элизабэт Нордстрём ийнхүү хэлж байна: «Өглөөний цайгаа Орифлэймийн «Байгалийн тэнцвэр» коктэйлийн хуурай бэлдмэл болон хосгүй иж бүрдэл Вэлнэс Пэк нэмснээр та эрч хүчээр цэнэглэгдэж, биэ махбодоо бүх төрлийн тэжээллэг бодисоор хангана».
Эрүүл зөв хооллолтын шинэ түвшинд хүрээрэй
Өндөр гликемийн индекстэй эрүүл бус хоол идэхэд хамгийн түгээмэл асуудал бол цусан дахь сахарын хэмжээний огцом өсөлт ба бууралт юм. Энэхүү огцом өөрчлөлт нь хэт их ядарч, сульдсан мэдрэмж төрүүлдэг. Орифлэймийн Вэлнэс-Өглөөний цайны™ найрлага дахь орцуудын холимог нь бага гликемийн индекс ба уургийн өндөр агууламжтай тул түргэн хугацаанд цадах мэдрэмж төрүүлж цусан дахь сахарын хэмжээг бага байлгана. Улмаар та өдрийн туршид эрч хүчтэй, сэргэг байж өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх болно.
Бага гликемийн индекс ба уургийн өндөр агууламжийн зэрэгцээ Вэлнэс-Өглөөний цай™ нь зүрх судасны хэвийн үйл ажиллагаа, тархи, булчин, мөн арьсны эрүүл ба үзэсгэлэнтэй төрхийг дэмжигч Омега-3 тосны хүчлүүд, астаксантин ба антиоксидант агуулдаг. Найрлага нь дархлааны системийг сайжруулж өдрийн туршид эрч хүчээр цэнэглэгч аминдэмүүд ба эрдэс бодисууд агуулдаг.
Вэлнэс Пэк – эрүүл мэнд ба гоо үзэсгэлэнг дэмжих бүх зүйлийг нэг дор агуулдаг
Орифлэймийн Вэлнэс Пэк – энэ бол бие махбодыг эрт хөгшрөлтөөс ер бусын өндөр үр дүнтэй хамгаалагч орцуудын хосгүй иж бүрдэл юм. Вэлнэс Пэкийн үндсэн бүрэлдэхүүн бол хүчирхэг антиоксидант чанараараа танигдсан байгалийн гаралтай астаксантин юм. Вэлнэс Пэк иж бүрдэл нь бие махбодын эс бүрийн чөлөөт радикалуудтай тэмцэх чадварыг нь сайжруулдаг гайхалтай үр нөлөөтэй. Чөлөөт радикалууд бол эрт хөгшрөлтийн үндсэн шалтгаануудын нэг юм. Энэхүү бүтээгдэхүүний бүрэлдэхүүнд Омега-3 ба бие махбодод зайлшгүй хэрэгтэй 22 төрлийн аминдэм ба эрдэс бодис ордог ба энэ бүгд хажуудаа авч явахад авсаархан жижиг уутанд багтдаг. Орифлэймийн Вэлнэс Пэкийг Шведийн тэргүүлэгч эрдэмтэд боловсруулж сорилд хамруулсан ба GMP эм зүйн стандарын дагуу үйлдвэрлэсэн. Энэ нь энэхүү бүтээгдэхүүний дээд зэргийн чанар ба өндөр үр дүнтэй байдлын баталгаа юм.
Вэлнэс Пэкийн уут тус бүр нь өдөрт хэрэглэвэл зохистой хэмжээний «Омега-3», «Шведийн бьюти+Нэрс» (астаксантин ба нэрсний ханд), Аминдэмүүд ба эрдэс бодисууд иж бүрдэл агуулдаг. Эрүүл мэнд, гоо үзэсгэлэн, амьдралын эрч хүч ба идэвхт байдлыг дэмжих зорилгоор боловсруулагдсан. Эрчүүд ба эмэгтэйчүүдэд зориулсан хоёр сонголттой. Эм биш. Нэг хайрцагт: 21 уут. Үнэ: 81 900₮.
Байгалийн тэнцвэр – төгс тэнцвэржүүлсэн найрлага, хамгийн бага илчлэг ба 100% ач тус
Хуурай бэлдмэлийн найрлага нь байгалийн гаралтай аргаар жингээ бууруулж, хэвийн хэмжээнд байлгахад туслах бага илчлэг, 100% байгалийн гаралтай тэжээллэг орц болон гликемийн индекстэй. Боловсруулагдсан цагаасаа хойш «Байгалийн тэнцвэр» коктэйл нь дэлхий даяарх сая сая хүмүүсийн эрүүлжих, гайхалтай галбиртай болж галбираа хадгалах ба гоо үзэсгэлэнтэй болох мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалсан. Коктэйлийн хуурай бэлдмэлийн байгалийн гаралтай найрлага нь глютэн, будагч бодис, амт оруулагч ба ГХО агуулдаггүй.
«Байгалийн Тэнцвэр» коктэйлийн хуурай бэлдмэл
Уураг, эслэг эд ба Омега-3, Омега-6 тосон хүчлүүд агуулсан бага гликемийн индекстэй, амттай, ач тустай, тэжээллэг коктэйл. Байгалийн гаралтай орц найрлага нь бие махбодыг шаардлагатай шим тэжээлээр хангаж өлсөх мэдрэмжийг бууруулж амттан бөгөөд ач тусгүй зууш идэх хүслийг бууруулна. Швед улсад үйлдвэрлэв. Таны сонголтод гурван төрлийн амт: байгалийн цэвэр шоколад, байгалийн цэвэр гүзээлзгэнэ ба байгалийн гаралтай ванилийн амт. Эм биш. 21 порц.
Жин: 378 г. Үнэ: 87 000₮.
Вэлнэс-өглөөний цайны™ бүрэлдэхүүн болох Эрчүүдийн Вэлнэс Пэк, Эмэгтэйчүүдийн Вэлнэс ба «Байгалийн тэнцвэр» коктэйлийг Орифлэймийн каталогоос худалдан аваарай.