Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих
  1. Үндсэн
  2. Мэдээ мэдээлэл ба хэвлэл
  3. Компанийн мэдээ
  4. Орифлэйм компани «эрүүл зөв хооллолт» шагнал гардан авлаа

Орифлэйм компани «эрүүл зөв хооллолт» шагнал гардан авлаа

2015 оны 11-р сарын 7-ны өдөр жил бүр зохион байгуулагддаг «Эрүүл Зөв Хооллолт» шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Энэхүү шагналын эздээр зөв хооллолтын санааг олон нийтэд түгээж танилцуулахад бодит хувь нэмэр оруулсан компаниуд шалгарсан ба тэдний тоонд Орифлэйм компани ч мөн багтсан юм.

Жил бүр зохион байгуулагддаг «Эрүүл зөв хооллолт» шагнал гардуулах ёслолын арга хэмжээ нь хүнсний бүтээгдэхүүний чанар муудах, мөн байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг ижил төстэй хиймэл бүтээгдэхүүнээр орлуулах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой юм. Шагналын ялагчид маш олон шалгууртай олон шаттай сонгон шалгаруулалтад хамардаг тул мэргэжилтнүүдээс бүрдэх шүүгчдийн баг салбар тус бүрийн шилдгийн шилдгийг бодит шалгуурт үндэслэн тодруулдаг байна. 
 

Орифлэйм компани нь «Аминдэм, Хүнсний Нэмэлт» ангиллын«Шилдэг ҮЙЛДВЭРЛЭГЧ компани» шагналыг гардан авснаар чанартай бүтээгдэхүүнүүдийг боловсруулдаг гэдгээ батлан харуулсан юм. Хүсэн хүлээсэн шагналаа Бүтээгдэхүүн сурталчилгааг дэмжих захирал Юлия Фатеева ОХУ-ын 1-р сувгийн «Шалгалтын худалдан авалт» нэвтрүүлгийн хөтлөгчийн гараас бахархалтайгаар гардан авлаа.

Орифлэйм компанийн хувьд эрүүл зөв хооллолтын салбарт шагналаар хүртэх нь нэр төрийн хэрэг юм. Компанийн мэргэжилтнүүд олон жилийн туршид байгалийн гаралтай, өндөр үр дүнтэй орц найрлагатай бүтээгдэхүүнүүдийг бүтээж, дэлхий даяарх сая сая хүмүүсийн эрүүл зөв амьдралын хэв маягийг мөрдөж амьдрах мөрөөдлийг нь биелүүлэхийн тулд ажилласаар байгаа билээ.