Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих
  1. Үндсэн
  2. Мэдээ мэдээлэл ба хэвлэл
  3. Компанийн мэдээ
  4. Орифлэймийн Менежерүүдийн анхны Бага Хурал

Орифлэймийн Менежерүүдийн анхны Бага Хурал

2015 оны 10-р сард өнгөрсөн жилийн хугацаанд маш өндөр амжилтанд хүрч чадсан шилдэг Зөвлөхүүд Орифлэймийн Менежерүүдийн Бага Хуралд явсан юм. Бага хурал хамгийн ер бусын, эртний улс болох Египетийн алдартай, тансаг амралтын газар болж өнгөрсөн. Орифлэйм компани лидерүүдээ үргэлж «бүх үйлчилгээ орсон» системтэй хамгийн шилдэг буудлуудад буулгаж, шилдэг үйлчилгээг өгч, сургалт болон амралт зугаалгын баялаг хөтөлбөртэй уйдаахааргүй цагийг өнгөрөөх бүхий л зүйлийг анхааралдаа авсаар ирсэн бөгөөд энэ удаа ч мөн дээд зэргээр Лидерүүдээ хүлээн авсан юм.

Шарм-эль-Шейхд болсон анхны Менежерүүдийн Бага Хуралд бие биентэйгээ туршлагаа хуваалцахаар  13 улс орноос 2000 Зөвлөхүүд хүрэлцэн ирсэн байна. Нарлаг Египетэд өнгөрөөсөн 4 өдрийн турш Орифлэймийн зөвлөхүүд цагийг тааламжтай бөгөөд ач тустайгаар өнгөрүүллээ – шинэ мэдлэг ба бизнесийн санаа олж авах, түүнчлэн амралтын газрын дурсгалт газруудтай танилцах ба орон нутгийн иргэдийн уламжлал, өв соёлын талаар мэдэж авсан юм.

 

Йохан Розенберг, Орифлэйм Косметиксийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч: «Манай шилдэг түншүүдэд зориулсан «Өсөлтийн хурдасгуур» уриан дор явагдсан бас нэгэн арга хэмжээ буюу Менежерүүдийн Бага Хурал болж өнгөрсөнд би туйлын баяртай байна! Энэхүү арга хэмжээ нь домогт Алтан бага хурал ба Захирлуудын хүлээн авалттай адил манай Лидерүүдэд таалагдсан гэдэгт би итгэлтэй байна. Үүнээс гадна өнөө цагт маш олон компаниуд хүнд цаг үеийг туулж байх үед Орифлэйм зөвхөн урагшаа явж, өөрийн түншүүддээ зөвхөн хамтран ажиллах ашигтай саналуудыг санал болгоод зогсохгүйгээр Лидерүүдээ илүү их үйлийг хийхэд өдөөх, урам зориг өгөх шинэ арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байгаад би бахархаж байна».

Бага хурлыг бизнес-хурлаар эхлүүлсэн бөгөөд энэхүү арга хэмжээ нь Шарм-эль-Шейхийн хамгийн том чуулганы төв болох International Congress Center Jolie Ville-д болж өнгөрсөн юм. Бизнес бага хурлын үеэр «Хурдацтай өсөлт», «Шилдэг рекрутинг» ба «Шилдэг Лидерийн  тогтвортой хөгжил» ангиллаар ойролцоогоор 300 гаруй хүмүүс шагнуулсан юм. Тайзнаа урилгаар оролцож буй хурдацтай өсөлттэй Египетийн Лидер, компанийн удирдлагууд болон Орифлэймийн мэргэжилтнүүд гарсан юм. Зөвлөхүүд эерэг эрч хүчээр цэнэглэгдэж, шинэ цолд хүрэх урам зориг авсны дараагаар бүх оролцогчид Sheraton зочид буудлын наран шарлагын газар болсон Египетийн уур амьсгал ба хэв маягтай угталтын үдэшлэгт явцгаасан юм. Эртний Египетийн жинхэнэ уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд бүх зочид Египетийн хувцастай хүрэлцэн ирцгээсэн юм. Төрөл бүрийн үйл ажиллагааны сэдэв ч мөн уур амьсгалаа дагасан – тэмээтэй зураг даруулах, бэлхүүсний бүжиг ба гайхамшигтай галын шоу үзүүлбэр. Дараагийн өглөө нь эрч хүчээ цэнэглэж, нөхөн сэргээх өглөөний вэлнэс-дасгал болж өнгөрсөн. Орой нь компанийн түүхэнд болж байсан хамгийн олон хүмүүсийг шагнасан Лидерүүдийн шагнал гардуулах ёслол «Цагаан хувцастай үдэшлэг» дээр болж өнгөрсөн юм. Баярын гол үйл явдал нь нэг дор 2000 ширхэг гэрэлтсэн бөмбөлгийг тэнгэрт хөөргөх байсан ба төгсгөлд нь өнгө өнгийн салютыг буудуулсан юм.

Компанийн тухай мэдээ мэдээлэл

Орифлэйм бол 1967 онд үүсгэн байгуулагдсан олон улсын гоо сайхны компани ба өнөөдрийн байдлаар дэлхийн 60 гаруй улс оронд салбартай ажиллаж байна. Орифлэйм Шведийн байгалийн гаралтай, дэвшилтэт гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг өргөн хүрээтэйгээр санал болгодог ба өнөөдөр шууд борлуулалтын европын гоо сайхны №1 компани бөгөөд дэлхий даяар 3 сая гаруй Зөвлөхтэй, жил бүр 1.5 тэрбум еврогийн эргэлттэй. Oрифлэйм нэмэлт орлоготой болж, өөрийн хүсэл мөрөөдлөө бодит болгохын төлөө ажилладаг хүмүүст зориулан Өнөөдөр мөнгө олж маргааш мөрөөдлөө биелүүлээрэй™ уриан дор бизнес-боломжуудыг санал болгодог. Орифлэйм компани үүсгэн байгуулагдсан өдрөөс хойш хүмүүсийн амьдралыг илүү сайхан болгохын төлөө бүхнийг хийж байгаа. Бид зөвхөн байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг ашигладаг ба амьтад дээр туршилт хийдэггүй. Байгаль болон нийгэмд хариуцлагатай ханддаг байгууллагын хувьд Орифлэйм нь хүрээлэн буй орчинд нөлөөлдөг сөрөг нөлөөллийг бууруулах хэд хэдэн санаачлагыг хэрэгжүүлдэг. Орифлэймийн буяны сан нь манай нийгмийн хамгийн эмзэг гишүүд буюу эмэгтэйчүүд ба хүүхдүүдийг дэмжих боломжийг олгосон. Орифлэйм компани Nasdaq OMX Nordic Exchange дээр танилцуулагдсан байдаг.

Бага хурлын зургийн цомгийг үзэх