Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих

Орифлэйм NovAge Ultimate Lift цувралыг та бүхэнд толилуулж байна

Хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүдийн салбарт хийсэн шинжлэх ухааны дэвшилтэт нээлт

50 гаруй жилийн туршид бид арьс арчилгааны салбарт тэргүүлэгч байсаар байна. Орифлэйм – энэ бол Шведийн дээд зэргийн чанар, шинжлэх ухааны дэвшилтэт нээлтүүд, байгалийн гаралтай орц найрлага ба өндөр үр дүнтэй байдлын илэрхийлэл юм. Өнөдөөр бид NovAge Ultimate Lift арьсыг залуужуулж арчлагч дэвшилтэт цувралын хамт нэг шат ахиж шинэ түвшинд хүрлээ.

Орифлэймийн эрдэмтэд арьс хөгшрөлтийн AgeReflect™ өргөн хүрээний дэвшилтэт судалгааны явцад 5 эмэгтэйн 4 нь наснаасаа овортой харагддаг гэсэн хосгүй нээлтийг хийсэн юм. Энэхүү судалгаанд дэлхийн өнцөг булан бүрээс 1000 эмэгтэй оролцсон. Судалгааны явцад  арьс хөгшрөлтийн олон тооны хүчин зүйлсийг судалсан ба үүний үр дүнд эмэгтэйчүүдийг наснаас нь овортой харагдуулдаг  хөгшрөлтийн 12 бодит шинж тэмдгийг тогтоосон.


AgeReflect™ судалгааны үр дүнд илэрсэн арьс хөгшрөлтийн 12 үндсэн шинж тэмдэг:
  • Арьсны өнгө гундсан
  • Нүх сүв томорсон 
  • Ширүүн арьс
  • Жигд бус өнгө
  • Нөсөө толбо
  • Улайлт
  • Жижиг үрчлээ
  • Сэтгэл хөдлөлийн үрчлээ
  • Хөмсөг хоорондын үрчлээ
  • Духан дээрх үрчлээ
  • Уруул орчмын арьсны үрчлээ
  • Арьс уян хатан байдлаа алдсан
NovAge Ultimate Lift

Орифлэйм – энэ бол Шведийн дээд зэргийн чанар, шинжлэх ухааны дэвшилтэт нээлтүүд, байгалийн гаралтай орц найрлага ба өндөр үр дүнтэй байдлын илэрхийлэл юм. Урт хугацааны судалгааны үр дүнд шинэ дэвшилтэт NovAge брэнд бий болсон юм.

Хөгшрөлтийн хамгийн чухал шинж тэмдэг бол арьс уян хатан байдлаа алдах байдаг. Ийм учир NovAge брэндийн нэр дор хамгийн анхны цувралаар арьсыг чангаруулж, уян хатан байдлыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй Ultimate Lift цуврал тодорсон юм.

7 жил үргэлжилсэн судалгаа шинжилгээ, 1000 идэвхт орц ба 30000 генийн судалгааны үр дүнд Ulltimate Lift цувралын суурь болсон патентлагдсан AspartoLift технологи бий болсон. Патентлагдсан AspartoLift технологи нь хүний бие махбодод болон эд эсийн хэвийн үйл ажиллагаа ба идэвхт байдлыг дэмжихэд зайлшгүй шаардлагатай аспарагины хүчлийн үүсмэлд (байгалийн гаралтай амин хүчлүүдэд хамаарна) суурилсан. 

Нас ахих тусам – оройлцоогоор 40 орчим насанд – эсүүдийн фото хөгшрөлтийн улмаас фибробласт буюу холбоос эд уян хатан чанараа алдсаар байдаг ба энэ нь хангалттай тоо хэмжээний эластин нийлэгжүүлэх чадваргүй болно гэсэн үг юм. Улмаар арьс уян хатан байдлаа алдаж царайны хэлбэр суларч унждаг.

Патентлагдсан хосгүй AspartoLift технологид суурилсан NovAge Ultimate Lift арьсыг чангаруулах үйлчилгээтэй бүтэгдэхүүнүүдийг хэрэглэснээр холбоос эдүүдийн эластиныг нийлэгжүүлэх чадвар сайжирч, арьс мэдэгдэхүйц уян хатан, чанга болох ба үүний үр дүнд таны арьс 20 насаар «залуужина». Ultimate Lift цувралыг хэрэглэсний 12 долоо хоногийн дараа таны арьс 70% илүү чанга болно.*


    Өмнө
: 

Арьсны холбоос эдүүд уян хатан чанар ба эластиныг нийлэгжүүлэх чадвараа алддаг тул арьсны уян хатан байдал буурч суларч унждаг.

   Дараа:

Холбоос эдүүдийн эластиныг  нийлэгжүүлэх чадвар сайжирч, арьс мэдэгдэхүйц уян хатан ба чанга болно.

*Арьсыг чангаруулах үйлчилгээтэй бэлдмэл, арьсыг чангаруулах үйлчилгээтэй өдрийн тос ба арьсыг чангаруулах үйлчилгээтэй шөнийн тосыг хэрэглэсэн клиник сорилын дүн 

Чанга ба залуу арьстай болох 4 алхам!

NovAge Ultimate Lift арьсыг чангаруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдтэй өдөр тутмын арьс арчилгааны 4 шаттай системийн алхам бүр нь өмнөх алхмын арчилгааг дэмждэг ба зургаан бүтээгдэхүүний тусгайлан боловсруулсан найрлагууд нь нэгнийхээ үр нөлөөг нэмэгдүүлдэг.

Клиник сорилын дүн: 12 долоо хоногийн дараа 70 % илүү чанга арьс.


     АЛХАМ 1 – ЦЭВЭРЛЭГЭЭ


Цэвэрлэгээ бол арьс арчилгааны хамгийн чухал үе шат ба арьсыг гүн цэвэрлэснээр тос ба бэлдмэлийн найрлага дахь идэвхт бодисууд арьсны илүү гүн рүү нэвчиж, илүү өндөр үр дүнтэй үйлчилнэ. Орифлэймийн NovAge цувралын цэвэрлэгч бүтээгдэхүүнүүд арьсыг гүн чийгшүүлж, тэжээлээр хангах ба дараагийн үе шатанд бэлдэж өгнө. Баялаг бүтэцтэй хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй NovAge цэвэрлэгч сүүн шингэний онцлог нь NutriPlus технологид суурилсан. Нүүрний будаг болон бохирдлыг арилгана, арьсыг сэргээж зөөлрүүлнэ, гүн цэвэрлэж тэжээнэ. Мөн HydraPlus чийгшүүлэгч технологийг агуулсан зөөлөн бүтэцтэй сэргээгч тоник арьсны үлдэгдэл бохирдлыг цэвэрлэнэ, арьсыг чийгшүүлнэ, толийлгоно ба эрүүл гэрэлтсэн төрхтэй харагдуулна. 

NovAge цэвэрлэгч бүтээгдэхүүнүүдийг зөвхөн Ultimate Lift цувралтай хослуулан хэрэглээд зогсохгүй мөн бусад NovAge цувралын бүтээгдэхүүнүүдийн хамтаар хослуулан хэрэглэх боломжтой.

    NovAge нүүр цэвэрлэгч сүүн шингэн


NutriPlus технологид суурилсан баялаг бүтэцтэй хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй нүүр цэвэрлэгч сүүн шингэн. Нүүрний будаг болон бохирдлыг арилгана, арьсыг сэргээж зөөлрүүлнэ, гүн цэвэрлэж тэжээнэ. Зөөлөн үнэртэй. Нүүрний арьсанд түрхээд нүүр цэвэрлэгч хөвөнгөөр арилгана. 200 мл.

     NovAge арьсыг зөөлрүүлэгч тоник


HydraPlus чийгшүүлэгч технологийг агуулсан зөөлөн бүтэцтэй сэргээгч тоник. Арьсны үлдэгдэл бохирдлыг цэвэрлэнэ, арьсыг чийгшүүлнэ, толийлгоно ба эрүүл гэрэлтсэн төрхтэй харагдуулна. Зөөлөн үнэртэй. Нүүр цэвэрлэгч хөвөнд шингээгээд нүд орчмын арьснаас зайлсхийн нүүрийг арчина. 200 мл.


    АЛХАМ 2 – НҮДНИЙ ОРЧМЫН АРЬС АРЧИЛГАА 


NovAge Ultimate Lift арьсыг чангаруулах үйлчилгээтэй зовхины тосны гол бүрэлдэхүүн хэсэг болох патентлагдсан AspartoLift технологи нь фибробласт буюу холбоос эдийн уян хатан чанар ба эластиныг нийлэгжүүлэх чадварыг сайжруулна. Үүнээс гадна бүтээгдэхүүний бүтэц нь ургамлын эсийн өсгөврийн хандыг агуулсан. Тус ханд нь арьсны өөрийн коллагеныг устаж үгүй болохоос сэргийлэх ба коллагены боловсруулалтыг дэмжих чадвартай болох нь шинжлэх ухаанаар батлагджээ.

   NovAge Ultimate Lift арьсыг чангаруулах үйлчилгээтэй зовхины тос


Нүд орчмын арьсыг хормын зуурт толийлгож зөөлрүүлэх ба харцыг илүү залуу харагдуулна. Тогтмол хэрэглэсэн нөхцөлд  арьсыг чангаруулна ба уян хатан чанарыг нь сайжруулна. AspartoLift патентлагдсан хосгүй технологи ба ургамлын эсийн өсгөвөр агуулсан. Үнэргүй. Тосыг нүд орчмын арьсанд ядам хуруугаараа зөөлөн тогших хөдөлгөөнөөр бүрэн шингэтэл түрхэнэ. 15 мл.


     АЛХАМ 3 – БЭЛДМЭЛ 


Идэвхт нэгдлүүдийн өндөр агууламжтай патентлагдсан AspartoLift технологи ба Трипептид иж бүрдэлд суурилсан арьсыг чангаруулах нүүр ба хүзүүний арьсанд зориулсан NovAge Ultimate Lift бэлдмэл. Тусгай найрлага нь NovAge Ultimate Lift цувралын өдөр ба шөнийн тосны үр нөлөөг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх үр нөлөөтэй.

    NovAge Ultimate Lift арьсыг чангаруулах үйлчилгээтэй нүүр ба хүзүүний бэлдмэл


Патентлагдсан хосгүй AspartoLift технологи ба Трипептид иж бүрдэлд суурилсан торгомсог бүтэцтэй, арьсыг чангаруулах үйлчилгээтэй тэжээллэг бэлдмэл. Тогтмол хэрэглэсэн нөхцөлд арьсыг бат бөх болгоно, чангаруулна, уян хатан чанарыг нь сайжруулна, үрчлээг толийлгож царайны хэлбэрийг тодруулна. Хормын зуурт арьсыг зөөлрүүлж гадаргууг нь жигд болгоно. Зөөлөн үнэртэй. Нүүр ба хүзүүний цэвэрлэсэн арьсанд нүд орчмын арьсыг зайлсхийн хурууны өндгөөр түрхэнэ. 30 мл.


    АЛХАМ 4 – ҮНДСЭН АРЧИЛГАА 


NovAge Ultimate Lift арьсыг чангаруулах үйлчилгээтэй өдөр ба шөнийн тос нь арьсны холбоос эдүүдийн уян хатан чанар ба эластины нийлэгжилтий������ сэргээгч AspartoLift технологи, мөн арьсны төрөлхийн коллагены боловсруулалтыг идэвхжүүлж коллагены нэхдэсийг сэргээгч ургамлын эсийн өсгөвөр агуулсан. Арьсыг чангаруулах үйлчилгээтэй өдрийн тосны SPF 15 шүүгч нь өдрийн туршид нарны хэт ягаан туяаны улмаас үүсэх арьс хөгшрөлтөөс хамгаална.

    NovAge Ultimate Lift арьсыг чангаруулах үйлчилгээтэй өдрийн тос SPF 15

Патентлагдсан AspartoLift технологи ба фото хөгшрөлтийн эсрэг SPF 15 агуулсан өндөр үр дүнтэй тос. Арьсны уян хатан байдлыг сэргээж чангаруулах ба үрчлээг багасгана. Нүүр ба хүзүүний арьсанд нүд орчмын арьсыг зайлсхийн зөөлөн иллэг хийж түрхэнэ. 50 мл.

    NovAge Ultimate Lift арьсыг чангаруулах үйлчилгээтэй шөнийн тос

Патентлагдсан AspartoLift технологи агуулсан супер тэжээллэг шөнийн тос. Унтах зуур арьсыг идэвхтэй чийгшүүлнэ, уян хатан ба чанга байдлыг нь сэргээнэ, тогтмол хэрэглэсэн нөхцөлд нүүрний хэлбэрийг мэдэгдэхүйц тодруулна. Өглөө ба орой нүд орчмын арьсыг зайлсхийн нүүр болон хүзүүний арьсанд зөөлөн иллэг хийх хөдөлгөөнөөр түрхэнэ. 50 мл.


NovAge нүүр цэвэрлэгч сүүн шингэн, NovAge арьсыг зөөлрүүлэгч тоник, NovAge Ultimate Lift арьсыг чангаруулах үйлчилгээтэй зовхины тос, NovAge Ultimate Lift арьсыг чангаруулах үйлчилгээтэй нүүр ба хүзүүний бэлдмэл, NovAge Ultimate Lift арьсыг чангаруулах үйлчилгээтэй өдрийн тос SPF 15 ба NovAge Ultimate Lift арьсыг чангаруулах үйлчилгээтэй шөнийн тос 2015 оны 10-р сарын 25-ны өдрөөс эхлэн худалдаанд.