Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих
  1. Үндсэн
  2. Мэдээ мэдээлэл ба хэвлэл
  3. Компанийн мэдээ
  4. Орифлэймийн шинэ үнэртэн Giordani Gold Essenza – жинхэнэ урлагийн бүтээл

Орифлэймийн шинэ үнэртэн Giordani Gold Essenza – жинхэнэ урлагийн бүтээл

ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭРТЭН

Энэхүү үнэртний зохиомжийн зүрхэн аялгуу нь компанийн түүхэнд анх удаа Орифлэймийн патентлагдсан Essenza® аялгуу юм. Тус аялгууг бүтээхийн тулд бид дээд зэргийн чанартай жүржийн модны баяжуулсан эфирийн тосыг хэрэглэсэн ба үүний үр дүнд үнэртний тогтоц нь гайхалтай уртассан юм. Essenza цоморлогт уламжлалт хэв маягийг орчин үеийн урлагтай нэгтгэж шинэ эгшиг бий болгосон, үнэртний бэлэг тэмдэг болох жүржийн модны цэцэг орсон.



ТАНСАГ АЛТ

Үнэт болор чулууг санагдуулам шилээр хийсэн хосгүй хэв маягийн савлагаа нь Giordani Gold цуглуулгын уламжлалт тансаг дүр төрх болон хэв маягийн илэрхийлэл юм. 24 каратын алтаар чимсэн таглаа нь жинхэнэ урлагийн бүтээл болох тансаг дүр төрхийг улам тодруулна.



ХОСГҮЙ АЯЛГУУ

Орифлэймийн Giordani Gold Essenza үнэрт ус нь францын алдарт үнэртэн зохиогч Фабрис Пеллегрэны бүтээл юм. Тэрээр өөрийн бүх амьдралаа хамгийн дээд зэрэглэлийн гоо сайхны брэндүүдэд, тэр дундаа Орифлэймд зориулж үнэртнүүдээ бүтээж ирсэн билээ.

Фабрис тусгайлан швед брэндэд зориулж жүржийн модны цэцгийн баяжуулсан эфирийн тосыг агуулсан Essenza® хосгүй аялгуу нь үнэртний тогтцыг гайхалтай уртасгаад зогсохгүй тансаг, сайхан амьдралын мөч бүрийн тусгал болгох үнэртэн бүтээсэн. Патентлагдсан Орифлэймийн энэхүү хосгүй аялгуу нь Giordani Gold Essenza үнэрт усны «зүрхэнд» нээгдэж, үнэртний цэцэгсийн-моддын гайхалтай хослол нь эмэгтэйлэг ба тансаг шинж төрхийг бүрдүүлнэ. Энэхүү аялгууны суурь нь жүржийн модны цэцгээс үүдэлтэй. Фабрис Пеллегрэны авьяас ба хүчин чармайлтын тусламжтайгаар Essenza үнэртэнд орсон энэхүү домогт орц найрлага нь орчин үеийн уламжлалыг сонгодог уламжлалтай нэгтгэсэн нь шинэ аялгууг бий болгосон юм.

    

«Essenza® хосгүй аялгууг бий болгож авах үйл явц маш их хугацаа шаардсан ажил байсан. Орифлэймийн тансаг зэрэглэлийн шинэ үнэртэнд зориулсан төгс аялгууг хайж олоход бид зохион бүтээгчдийн багийн хамтаар долоо хоног бүр жүржийн модны цэцгийн хандыг гаргаж аппаратын даралт болон температур дээр туршилт хийж байсан. Нөр их хөдөлмөрийн үр дүнд хосгүй Giordani Gold Essenza үнэртэн бүтсэн юм», – хэмээн энэхүү ажлын талаар үнэртэн зохион бүтээгч Фабрис Пеллегрэн бидэнтэй хуваалцлаа.

Гайхалтай Giordani Gold Essenza үнэртний анхны үнэр нь энгийн итали амьдралын хэв маягийг тусгасан гялалзсан калабрийн цитруст жимс, нимбэг ба бергамот жүржээр нээгдэнэ. Үнэртний «зүрхэнд» энэтхэг мэлрэг цэцэг ба ногоон гүйлсээр чимэх хосгүй Essenza® аялгуу цохилно. Хув, заар ба тоскана модны нарийн хослол нь үнэртнийг дур булаам, нууцлаг болгож байгаа юм.

Дээд аялгуу: калабрийн цитруст жимс, бергамот жүрж, нимбэг, амтат жүрж.
Үнэртний тухай анхны сэтгэгдлийг төрүүлнэ: үнэр нь 10 минутын туршид үнэртэнэ.

«Зүрхэн» аялгуу: Essenza® аялгуу, Энэтхэг мэлрэг цэцэг, Ногоон гүйлс
Энэ бол үнэртний жинхэнэ үнэр юм; түрхсэний дараа нэг цагийн дараа үнэртэнэ.

Суурь аялгуу: Тоскана мод, Хув,Заар
Үнэртний дагалдах үнэр: түрхсэнээс 30 минутын дараа үнэртэнэ.

Жүржийн модны цэцгийн баяжуулсан эфирийн тосыг агуулсан Essenza® хосгүй аялгуу нь үнэртний тогтцыг гайхалтай уртасгана. Үнэт болор чулууг санагдуулам шилээр хийсэн савлагааны 24 каратын алтаар чимсэн таглаа нь жинхэнэ урлагийн бүтээл болох тансаг дүр төрхийг улам тодруулна. Үнэр нь 8 ба түүнээс дээш цаг тогтоно*.
Хэмжээ: 50 мл.
Үнэ: 85 700 төгрөг.

*Хэрэглэгчдийн судалгааны дүнгээр Giordani Gold Essenza үнэрт усны үнэр нь 8 ба түүнээс дээш цаг тогтоно

Giordani Gold Essenza үнэрт ус 2015 оны 10-р сарын 25-ны өдрөөс эхлэн худалдаанд гарна.