Орифлэйм Essense & Co цувралыг толилуулж байна
Шүршүүр ба биеийн арьс арчилгааны дээд зэрэглэлийн шинэ цуврал
Шүршүүр ба биеийн арьс арчилгааны Орифлэймийн шинэ Essense & Co. цуврал – энэхүү цуврал нь ямар ч угаалгын өрөөг чимэх дээд зэргийн чанартай байгалийн гаралтай эфирийн тос, үнэртний хосгүй орц, тансаг бүтэц ба чамин савлагааг нэгтгэсэн юм. Шинэ бүтээгдэхүүн хоёр төрлийн анхилуун үнэртэй цуглуулгаар танилцуулагдаж байна – «Сарнай ба зандан мод» ба «Нимбэг ба вербена».
Байгалиас урам авсан брэнд
1967 онд Йонас ба Роберт аф Йокник ах дүүс Орифлэйм компанийг үүсгэн байгуулсан бөгөөд Шведийн үзэсгэлэнт байгаль тэдэнд болон Орифлэймд үргэлж урам хайрласаар ирсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Орифлэймийн мэргэжилтнүүд шведийн гайхамшигтай байгалиас урам авч бүтээсэн шинэ Essense & Co. шүршүүр ба биеийн арьс арчилгааны дээд зэрэглэлийн цувралыг толилуулж байна.
Essense & Co. – энэ бол жинхэнэ таашаал ба нарийн мэдрэмжтэй, өөрийгөө болон дотны хүмүүсээ халамжилж байгалийн гаралтай шилдэг бүтээгдэхүүнүүдийг сонгодог эмэгтэйд тохирох төгс бэлэг юм. Энэхүү цуврал нь дээд зэргийн чанартай байгалийн гаралтай эфирийн тос, үнэртний хосгүй орц, тансаг бүтэц ба чамин савлагааг нэгтгэсэн бөгөөд таны өдөр тутмын биеийн арчилгааг онцгой болгоно.
Сарнай ба зандан мод – таны анхилуун таашаал
Сарнай ба зандан модны тансаг бөгөөд ялдам аялгуутай цоморлог нь танд баяр баясгалан болон амарлингуй мэдрэмжийг бэлэглэнэ.
Дэгжин сарнай
Хүн төрөлхтний түүхийн туршид нь сарнай цэцгийг түүний сэтгэл булаам гоо сайхан ба өвөрмөц үнэрээр нь үнэлсээр ирсэн. Энэхүү гайхалтай цэцгийн сэтгэл татам анхилуун үнэр нь дэлбээндээ агуулагддаг бөгөөд ихэмсэг цэцэгсийн төрөлд ордог байна.
Антиоксидантаар баялаг байгалийн гаралтай сарнайн эфирийн тос нь арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэн гайхалтай чийгшүүлж, зөөлрүүлэх идэвхт нэгдлүүдийг өндөр хэмжээгээр агуулсан бөгөөд арьсанд анхилуун цэцэгсийн үнэрийг бэлэглэнэ.
Тансаг зандан мод
Орифлэймийн Essense & Co. цувралын шинэ цуглуулга болох сарнай ба зандан модны байгалийн гаралтай эфирийн тос нь арьсыг тайвшруулж зөөлрүүлэх ба мөн чангалж сэргэг мэдрэмжийг бэлэглэнэ. Энэхүү байгалийн гаралтай орц найрлага нь арьсыг моддын анхилуун үнэртэй болгох ба тайвшруулж амарлингуй мэдрэмжийг бэлэглэнэ.
Essense & Co. зандан мод ба сарнайтай гар ба биеийн лосьон
Сарнай ба зандан модны байшайлийн гаралтай эфирийн тос агуулсан гар ба биеийн чийгшүүлэгч лосьон нь арьсыг арчилж гайхалтай үнэрийг бэлэглэнэ. Арьс судлаачдын сорилд хамрагдсан.
Хэмжээ: 300 мл.
Үнэ: 19 000 төгрөг.
Essense & Co. зандан мод ба сарнайтай гарын шингэн саван.
Сарнай ба зандан модны байшайлийн гаралтай эфирийн тос агуулсан гайхалтай үнэртэй шингэн саван. Өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой. Арьс судлаачдын сорилд хамрагдсан.
Хэмжээ: 300 мл.
Үнэ: 12 800 төгрөг.
Essense & Co. зандан мод ба сарнайтай саван
Сарнай ба зандан модны байшайлийн гаралтай эфирийн тос болон тэжээллэг ши тос агуулсан саван. Арьсыг зөөлөн цэвэрлэж ялдам үнэр бэлэглэнэ. Арьс судлаачдын сорилд хамрагдсан.
Жин: 150 г.
Үнэ: 5 300 төгрөг.
Нимбэг ба вербена - нарны эрч хүчийг бэлэглэнэ
Нимбэг ба вербенагийн цитруст үнэр нь нэгэнтэйгээ гайхалтай зохицох ба жилийн туршид зуны сэргэг эрч хүчийг бэлэглэгч гайхалтай үнэрийг бий болгоно.
Сэргээгч нимбэг
Нимбэгний сэргээгч амт ба анагаах шинж тэмдгүүд нь хүн төрөлхтний тодорхойлж буйгаар жимс жимсгэний дунд хамгийн алдартай бүтээгдэхүүн юм. Эрт дээр үед нимбэг нь маш ховор бүтээгдэхүүн байсан бөгөөд зөвхөн хаадын гэр бүлийн гишүүдэд бэлэглэдэг хүндтэй бэлэгний тоонд ордог байсан гэхэд итгэхэд бэрх.
С аминдэмийн эх үүсвэр болох нимбэгний эфирийн тос нь арьсыг бат бөх болгоход дэмжлэг үзүүлэх ба эрүүл харагдуулна. Тэрээр антиоксидант агуулсан ба маш гүн
Оргилуун вербена
Хорыг гадагшлуулах үйлчилгээтэй антиоксидант агуулсан вербенагийн байгалийн гаралтай эфирийн тос нь арьсыг тайшвруулж, зөөлрүүлэх ба сэргэг, гэрэлтсэн харагдуулна. Түүнчлэн сэргээгч анхилуун үнэр нь бүтэн өдрийн туршид таныг эрч хүчээр цэнэглэнэ.
Essense & Co. нимбэг ба вербенатай гар ба биеийн лосьон
Нимбэг ба вербенатай байгалийн гаралтай эфирийн тосыг агуулсан түргэн шингэдэг чийгшүүлэгч лосьон нь арьсыг зөөлрүүлнэ, уян хатанб олгоно ба сэргэг үнэр үлдээнэ. Арьс судлаачдын сорилд хамрагдсан.
Хэмжээ: 300 мл.
Үнэ: 19 000 төгрөг.
Essense & Co. нимбэг ба вербенатай гарын шингэн саван
Арьсыг чийгшүүлж сэргэг үнэр үлдээнэ. Байгалийн гаралтай эфирийн тос агуулсан зөөлөн найрлага нь өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой. Арьс судлаачдын сорилд хамрагдсан.
Хэмжээ: 300 мл.
Үнэ: 12 800 төгрөг.
Essense & Co. нимбэг ба вербенатай шүршүүрийн шингэн саван
Нимчэг ба вербенагийн эфирийн тос агуулсан чийгшүүлэгч шүршүүрийн шингэн саван нь арьсыг зөөлөн цэвэрлэнэ, арчилна ба сэргэг үнэр бэлэглэнэ. Арьс судлаачдын сорилд хамрагдсан.
Хэмжээ: 300 мл.
Үнэ: 12 800 төгрөг.
Essense & Co. нимбэг ба вербена цуврал 2015 оны 10-р сарын 25-ны өдрөөс эхлэн худалдаанд.
Essense & Co. сарнай ба зандан мод цуврал 2015 оны 11-р сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаанд.