Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих

Орифлэймийн шинэ цуврал Eleo – гайхалтай үс арчилгаа

Орифлэйм сайтар шилж сонгон авсан байгалийн орц найрлагатай, швед брэндийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагатай хослуулсан үс арчилгааны Eleo цувралыг танилцуулж байгаадаа баяртай байна. Шинэ бүтээгдэхүүнүүд нь бүх төрлийн үсэнд гүн тэжээл өгөх, дотроос нь нөхөн сэргээх, үсийг эрч хүчтэй болгох, гялалзуулах ба толийлгох үйлчилгээтэй арган ба сарнай цэцгийн байгалийн гаралтай тос, F аминдэм ба даливс өвсний хандаар баялаг. Одоо эмэгтэй хүн бүр гэрээсээ гаралгүй салоны арчилгааг авах боломжтой боллоо!

Таныг үсэндээ дахин дахин дурлуулах гайхалтай Eleo арчилгаа!

Eleo – Орифлэймийн бүтээгдэхүүний санд зүй ёсоор нэмэгдэж буй шинэ брэнд юм. Энэхүү шинэ бүтээгдэхүүн нь таны үсэнд гоо сайхан бэлэглэж, гялалзуулах үйлчилгээтэй байгалийн гаралтай орц найрлагыг агуулсан. Тансаг, хөнгөн бүтэц нь үсийг гүн тэжээлээр ханган нөхөн сэргээж, эрч хүчтэй, гялалзсан ба эрүүл болгоно. Eleo цуврал нь өдөр тутмын арчилгаанд зориулсан 5 үр дүнтэй бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна: шампунь, ангижруулагч, үсний маск, мөн бүх төрлийн үс арчилгаанд зориулсан хамгаалагч ба толийлгогч тос.

Тансаг орц найрлага: эрүүл, гялалзсан үсэнд зориулсан тэжээлээр баялаг бүтээгдэхүүнүүд

Шинэ үс арчилгааны Eleo цувралын бүтээгдэхүүнүүдэд гүн тэжээл өгөх, үсийг дотроос нь нөхөн сэргээх, өдөр ирэх тусам үсийг эрүүл харагдуулах өндөр чанарын, үр дүнтэй, байгалийн гаралтай орц найрлагыг агуулсан. Цувралын бүх бүтээгдэхүүнүүд хамгийн чухал тосны хүчил болох Омега-6 ба Омега-3 агуулсан арган ба сарнай цэцгийн тос, даливс өвсний ханд ба F аминдэмийн орц найрлагатай. Омега-6 ба Омега-3 үс арчилгааны төгс иж бүрдлийг бий болгодог. Онцгой найрлага нь үсийг зөөлөн арчлах ба нүд гялбам эрүүл гялбааг бэлэглэнэ.

Арган ба сарнай цэцгийн байгалийн гаралтай тос

Арганы байгалийн гаралтай тос нь үсийг дотроос нь тэжээн нөхөн сэргээнэ, гадаргыг нь толийлгох ба үс хугаралтаас хамгаална.  Сарнай цэцгийн байгалийн гаралтай тос нь үсний гадаргыг эрчимтэй тэжээлээр хангаж нөхөн сэргээх ба уян хатан чанарыг нь сайжруулж толийлгоно.

Байгалийн гаралтай даливс өвсний ханд

Үсэнд тэжээл өгч, зөөлрүүлж, толийлгож, гялалзуулах ба хуйхны тос ялгаралтыг хянаж, хуйхыг эрүүлжүүлнэ.

F аминдэм

F аминдэм нь үсийг цочрол ба хуурайшилтаас хамгаалж арчилна, хаг үүсэх ба үс салаалахаас сэргийлж, үсний бүтцийг бэхжүүлж, гялалзуулах үйлчилгээтэй.

    Eleo шампунь

Арган ба сарнайн тосыг агуулсан байгалийн гаралтай орцоор баялаг шампунь. Үсийг зөөлөн цэвэрлэж тэжээлээр хангах ба эрүүл гялалзсан харагдуулж анхилуун үнэрийг бэлэглэнэ. Бүх төрлийн үсэнд. 

Хэмжээ: 200 мл.
Үнэ: 15.200 төгрөг.


     Eleo ангижруулагч

Арган ба сарнайн байгалийн орцоор баялаг анхилуун үнэртэй ангижруулагч. Үсэнд гялбаа бэлэглэж, дуулгавартай, толигор болгох ба үс самнах болон хэв маяг үүсгэхийг хялбарчилна. Бүх төрлийн үсэнд. 

Хэмжээ: 150 мл.
Үнэ: 15. 200 төгрөг.


     Eleo үсний маск

Арган ба сарнайн байгалийн гаралтай тосыг агуулсан тэжээллэг маск нь үсийг дотроос нь тэжээлээр хангана, нөхөн сэргээнэ, бэхжүүлнэ, толийлгоно, гялалзуулна ба гайхалтай үнэрийг бэлэглэнэ. Бүх төрлийн үсэнд. Эмэгтэйчүүдийн 87% нь баталжээ: үс илүү бат бөх, хүчтэй болно*.

Хэмжээ: 125 мл.
Үнэ: 17.300 төгрөг.


      Eleo үсийг хамгаалагч тос

Арган ба сарнайн байгалийн гаралтай тосыг агуулсан тансаг арчилгаа. Үсийг хүндрүүлэхгүй. Наалдамхай бус баялаг найрлага нь үсийг дотроос нь тэжээнэ, хамгаална, бэхжүүлнэ, эрүүл гялалзсан харагдуулна ба гайхалтай үнэрийг бэлэглэнэ. Бүх төрлийн үсэнд. Будагтай үсэнд нэн тохиромжтой. Эмэгтэйчүүдийн 94% нь баталжээ: будагтай үсний гялбааг нөхөн сэргээнэ**.

Хэмжээ: 50 мл. 
Үнэ: 22.100 төгрөг.


 Eleo үсийг толийлгогч тос

Арган ба сарнайн байгалийн гаралтай тосыг агуулсан тансаг арчилгаа. Үсийг хүндрүүлэхгүй толийлгоно, зөөлрүүлнэ, чийгшүүлнэ ба хэв маяг үүсгэлтийг хялбарчилна. Бүх төрлийн үсэнд. Долгиотой, дуулгаваргүй үсэнд нэн тохиромжтой. Эмэгтэйчүүдийн 89% нь баталжээ: дуулгаваргүй үсийг толийлгоно***.

Хэмжээ: 50 мл.
Үнэ: 22.100 төгрөг.

* Eleo Шампунь, Ангижруулагч, Маск ба Үсний тосыг хамтад нь хэрэглэсэн эмэгтэй оролцогчидтой хэрэглэгчдийн сорилын дүн
** Eleo Шампунь, Ангижруулагч, Маск ба Үсийг толийлгогч тосыг хамтад нь хэрэглэсэн эмэгтэй оролцогчидтой хэрэглэгчдийн сорилын дүн
*** Eleo Шампунь, Ангижруулагч, Маск ба Үсийг хамгаалагч тосыг хамтад нь хэрэглэсэн эмэгтэй оролцогчидтой хэрэглэгчдийн сорилын дүн


Хэрэглэх заавар:

1. Шампунь ба ангижруулагчийг хүссэн үедээ хэрэглэх боломжтой. Eleo шампунийг чийгтэй үсэнд түрхэж, зөөлөн иллэг хийх маягаар хөөсрүүлнэ. Үүний дараагаар сайтар усаар зайлна.

2. Eleo ангижруулагчийг үсний угт түрхэж, үсний үзүүр хүртэл сайтар тараана. Хэдэн минут байлгаад сайтар усаар зайлна.

3. Үсэнд нэмэлт арчилгаа хийхийн тулд долоо хоногт нэг удаа ангижруулагчийн оронд Eleo үсний маскийг хэрэглээрэй. Үсний маскийг чийгтэй үсэнд түрхээд 3-5 минутын дараа сайтар усаар зайлна. Таны үс гайхалтай гялалзсан, толигор болсон байна!

4. Үс арчилгааны бас нэг хэсэг бол Eleo тосыг үс засалт хийхээс өмнө эсвэл түүний дараагаар хэрэглэж болно. Үүний тулд тосноос алган дээрээ бага зэргийг аваарай – дунд зэргийн үсэнд хоёр дусал байхад хангалттай. Урт үсэнд бага зэргийг нэмэх, харин богино үсэнд нэг дусал байхад хангалттай. Тосыг алга хоорондоо үрж нэлэнхийд нь хуурай эсвэл чийгтэй үсэнд түрхэнэ. Усаар зайлах шаардлагагүй.

Eleo үс арчилгааны бүтээгдэхүүнүүд 2015 оны 10-р сарын 4-ний өдрөөс эхлэн худалдаанд.