Орифлэймийн Giordani Gold
Орифлэймийн Giordani Gold нүүр будалтын цуглуулга гоо сайхны эрин үеийг тодорхойлж байна
Орифлэйм домогт брэндийн түүхэн дэх дараагийн хуудсыг нээж байна: манай гоо сайхны тансаг шинэ бүтээгдэхүүнүүд таны гоо сайхны цуглуулга дотор шилдэг нь болох болно. Бид олон жилийн туршид хэв маягаа төгөлдөржүүлж технологио сайжруулан, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн бүтээж таны мөрөөдлийг биелүүлсээр байна. Giordani Gold цувралтай хамт үнэт эрдэнэ мэт гялалзаарай!
Олон жилийн турш Орифлэймийн мэргэжилтнүүд дэлхий даяарх эмэгтэйчүүдэд сайхан харагдаж, өөртөө итгэлтэй байхад туслах өндөр чанартай бүтээгдэхүүнүүдийг бүтээсээр ирсэн. Тэдгээрийн хамтын ажиллагааны нэг үр дүн бол шинэчлэгдсэн Giordani Gold брэнд. Энэхүү брэнд нь жинхэнэ итали эмэгтэй хүний чамин тансаг байдлыг илтгэнэ.
Эмэгтэй хүнд тансаг, дэгжин уур амьсгалыг бэлэглэгч домогт Giordani Gold цувралын шинэ бүтээгдэхүүнүүдийг хүлээн авцгаая!
Ер бусын урт сормуус
Орифлэймийн Giordani Gold супер уртасгагч сормуусны будаг нь сормуусыг толгой эргүүлэм урт, ширхэг бүр нь мэдэгдэм онцгой харагдуулна. Мяндсан эд агуулсан баялаг найрлага сормуусыг 49%* уртасгаж, Revivere Lash System онцгой бүрэлдэхүүн хэсэг нь эрүүл сормуус ургуулахад дэмжлэг үзүүлнэ.
Giordani Gold супер уртасгагч сормуусны будаг
Мяндсан эд агуулсан тансаг сормуусны будаг нь сормуусыг ер бусын урт, ширхэг бүр нь мэдэгдэм харагдуулна. Сайтар сонгосон найрлага нь сормуусанд тэжээл өгч, арчлахад хувь нэмрээ оруулна. 8 мл.
Үнэ: 24 000 төгрөг.
*Будаагүй сормуустай харьцуулсан байдал. Клиник сорилын дүн
Үргэлж сонгодог хэв маяг
Giordani Gold дөрвөн тансаг өнгө бүхий зовхины будгийн тусламжтайгаар дүр төрхдөө дэгжин ба гялбаатай аялга нэмээрэй. Торгомсог бүтэц ба кварцын бичил хэсгүүдийг агуулсан найрлага нь өдрийн турш үргэлжлэх тогтоц ба жигд бүрхүүлээр хангана.
Giordani Gold дөрвөн өнгөт зовхины будаг
Гайхалтай тогтоцтой дөрвөн дэгжин өнгө бүхий зовхины будаг - Giordani Gold хэв маягийн жинхэнэ илэрхийлэл. Торгомсог бүтэцтэй тул түрхэхэд хялбар, буухгүй. Мэдрэмтгий нүдэнд тохиромжтой. 5,2 г
Үнэ: 30 800 төгрөг.
*66 эмэгтэй оролцогчтой хэрэглэгчдийн сорилын дүн
Цаг хугацааг үл тоомсорлох гоо үзэсгэлэн
Арьс тань залуу төрхөөрөө гэрэлтэж байна! Орифлэйм Giordani Gold хөгшрөлтийн эсрэг суурь шингэн энгэсгийг толилуулж байна. SPF 8 хамгаалалт бүхий тансаг суурь шингэн энгэсэг нь арьсны өнгийг төрөлхийн мэт жигд харагдуулна, цагаан малтуу мөөгний хосгүй ханд нь арьсыг арчилна.
Giordani Gold хөгшрөлтийн эсрэг суурь шингэн энгэсэг
Цагаан малтуу мөөгний хандыг агуулсан нүүрний өнгийг жигд харагдуулагч шингэн энгэсэг. Арьсны өнгө илүү жигд, царай илүү өнгөлөг ба залуу харагдана. SPF 8. 30 мл.
Үнэ: 32 800 төгрөг.
Төгс төгөлдөр
Хөнгөн гялбаатай төгс өнгөтэй царай! Антиоксидант ба SPF 15 нарны хамгаалалт агуулсан хөнгөн бүтэцтэй Giordani Gold эрдэс бодист шахмал энгэсэг – ширхэг ч өөгүй тогтоц сайтай дэгжин нүүр будалтын баталгаа.
Giordani Gold эрдэс бодист шахмал энгэсэг
Арьсыг сэргэг, залуу ба гэрэлтсэн харагдуулагч хөнгөн бүтэцтэй эрдэст бодист шахмал энгэсэг. Найрлага дахь эрдэст бодисын 90%, мөн антиоксидант ба нарны хамгаалалт нь арьсыг эрт хөгшрөлтөөс хамгаална. Хөнгөнөөс дунд зэргийн бүрхүүл үүсгэнэ. SPF 15. 9 г.
Үнэ: 36 400 төгрөг.
Giordani Gold супер уртасгагч сормуусны будаг, Giordani Gold дөрвөн өнгөтэй зовхины будаг, Giordani Gold хөгшрөлтийн эсрэг суурь шингэн энгэсэг ба Giordani Gold эрдэс бодист шахмал энгэсэг 2015 оны 8-р сарын 23-ны өдрөөс эхлэн худалдаанд гарна.