Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих

Орифлэймийн шинэ үнэртэн Tenderly Promise үнэртэй үстай хамт та хүүхдэд хайр бэлэглэх боломжтой

Tenderly Promise үнэртэй усыг худалдан авсан хүн бүр сайн санааны тусгай саналын оролцогч болно. Худалдан авалт бүрээс бид Дэлхийн Хүүхдийн Санд хувь оруулж 1 сая евро цуглуулах зорилгодоо улам ойртсоор байна.

«Хүүхэд бүр хайрлуулах эрхтэй ба хүн бүр түүнийг хамгаалж, аз жаргалтай хүүхэд нас бэлэглэх боломжтой» хэмээн Дэлхийн Хүүхдийн Сангийн итгэмжлэгдсэн зөвлөлийн хүндэт гишүүн, Шведийн эрхэмсэг гүнж Мадлен Орифлэймийн шинэ каталогийн нүүр хуудас дээр хэлжээ. Бидний хамтын ажиллагааны зорилго бол хүчирхийлэлд өртсөн, эцэг эхийн халамжид өсөж чадахгүй байгаа хүүхдүүдэд туслах юм. Тэдний мөрөөдлийг биелүүлэн, ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр төсөөлөх итгэл найдварыг бэлэглэснээр бид тэднийг илүү аз жаргалтай болгож чадна.

Шведийн эрхэмсэг гүнж Мадлен амьдралын хүнд хэцүү нөхцөлд байгаа хүүхдүүдийн ирээдүйг өөрчилж болно гэдэгт итгэлтэй байна: «Орогнох байр ба идэх хоолноос илүүтэйгээр хүүхдүүдэд хайр, халамж, тогтвортой ба айдасгүй өсөж торних боломж хэрэгтэй. Бид хүүхэд бүр хүүхэд насаа хамгаалагдсан, аз жаргалтай мэдрэмжтэй, тоглож дэггүйтэн, бүхнийг сонирхож ба дэлхий ертөнцтэй танилцаж өнгөрүүлэх ёстой гэдэгт итгэдэг.  Дэлхийн Хүүхдийн Сан дэлхий даяар 100 гаруй төсөлд дэмжлэг үзүүлдэг. Бид хүчирхийлэлд өртсөн эсвэл өртөж болзошгүй хүүхдүүдэд, мөн уламжлалт бус асаргаанд байдаг хүүхдүүдэд тусалдаг; амьдралд нь хүнд хэцүү үе тулгарсан, орон гэргүй хүүхэд ба гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлдэг».

Дэлхийн хүүхдийн санг 1999 онд Шведийн эрхэмсэг хатан хаан Сильвия байгуулсан ба Орифлэйм компани үүсгэн байгуулагчдын нэг билээ. Tenderly Promise үнэртэй усны илэрхийлэх санаа Орифлэймийн хувьд цоо шинэ юм – тус үнэртэн нь аз жаргалтай инээмсэглэлтэйгээр ээжийнхээ хайр дүүрэн тэвэр рүү гүйж буй хүүхэд, хүүхэд насны гэнэн цайлган зөвхөн хайр, баяр хөөрөөр дүүрэн мөчүүдийг санагдуулна. Tenderly Promise – энэ бол үнэртний зөөлөн цэцэгсийн зохиомжоос гадна, дэлхий даяарх хүүхдүүдийг хамгаалах зорилготой сайн санааны тусгай саналд оролцох боломжийг бэлэглэх хайрын, халамжийн ба ирээдүйгээ гэрэл гэгээгээр дүүрэн харах амлалт юм.

Дэлхийн хүүхдийн сангийн итгэмжлэгдсэн зөвлөлийн хүндэт гишүүн Шведийн эрхэмсэг гүнж Мадлен ийнхүү ярьж байна: «Би Орифлэйм Сангийн хүүхдүүдийг дэмжих үйл ажиллагааг хүндэлдэг. Дэлхийн Хүүхдийн Сангийн үүсгэн байгуулагчдын нэгийн хувьд Орифлэйм бидэнтэй 15 гаруй жилийн туршид хамтран ажиллаж байгаа ба энэ хугацаанд тэд 2 сая евро цуглуулаад байна. Орифлэймийн шинэ санаачилга нь тус компанийн хүүхдүүдэд аз жаргалтай бага нас бэлэглэн тэдэнд мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох зорилгыг дахин баталдаг. Хүүхэд бүрд мөрөөдөх ба мөрөөдлөө биелүүлэх боломж байх ёстой».

«БАЯРЛАЛАА!» ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

Хүүхүүдэд туслахдаа аав ээж нарыг мартаж болохгүй юм. Бидний нас хэд ч байсан бид тэдний хувьд хүүхэд хэвээр байдаг ба бидэнд аз жаргалтай хүүхэд нас бэлэглэсэнд нь талархснаа илэрхийлэхэд тэдний сэтгэл зүрх хайраар дүүрдэг.

Шведийн эрхэмсэг гүнж Мадлен: «Би «Дэлхийн хүүхдийн сангаас баярлалаа» кампанит ажлыг хүмүүст хүүхэд насныхаа хамгийн аз жаргалтай мөчүүдийг дурсаж, тэдэнд тэр мөчүүдийг бэлэглэсэн хүмүүст баярласнаа хэлэх боломжийг олгохын тулд эхлүүлсэн. Бидний хамтын ажиллагаа хүүхэд бүрийн сэтгэлд аз жаргалтай дурсамжуудыг үлдээх болно».

Tenderly Promise үнэртнийг барьж хүүхэд насыг тань аз жаргалтай болгосон хүндээ талархлаа илэрхийлсэн бичигтэй зураг авхуулаад олон нийтийн сүлжээнд #oriflamehappykids нэртэйгээр зургаа нийтлээрэй. Хайртай хүмүүсээ улам аз жаргалтай болгоорой!

Дэлхийн Хүүхдийн Сан

Дэлхийн Хүүхдийн Санг Швед улсын эрхэмсэг хатан хаан Сильвия 1999 онд байгуулсан. Орифлэйм компани – Ах дүү Аф Йокникийн сан нь үүсгэн байгуулагчдын нэг юм. Шведийн эрхэмсэг гүнж Мадлен Дэлхийн Хүүхдийн Сангийн итгэмжлэгдсэн зөвлөлийн хүндэт гишүүн болсон юм. Тус сан нь 16 оронд 100 гаруй төсөлд дэмжлэг үзүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс дараах цахим хаягаас авах боломжтой

Орифлэймийн сайн санааны сан

Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Орифлэйм компани хүмүүст тусалж, мөрөөдлийг биелүүлэх зарчмаа мөрдөж сайн санааны байгууллагуудыг дэмжсээр ирсэн билээ. Хүн амын эмзэг бүлэг болох хүүхэд ба эмэгтэйчүүдэд туслах зорилготой бүхий л хүчин чармайлт нь тэдэнд амьдралаа сайжруулах боломжийг олгоно гэдэгт энэхүү Шведийн компанийн баг чин сэтгэлээсээ итгэдэг.

Үнэртний тухай

Хүүхдийн зөөлөн тэврэлт ба хайр дүүрэн үнсэлт адил цэцэгсийн өгөөмөр, эмэгтэйлэг-ялдам аялгуутай цоморлог нь сэтгэл зүрхийг догдлуулна. Эрхэмсэг цагаан сараана цэцгийн зөөлөн үнэр зүрхэнд үүрд дурсамж үлдээх болно. Tenderly Promise – хязгааргүй хайрын үнэртэн! Түрхсэний дараах эхний мөчүүдэд үнэртний найрлага дахь нимбэгийн оч цацруулсан аялгуу, тоорын цэцэг ба ягаан чинжүүний анхилуун аялгуу нь хүүхдийн баяр хөөртэй инээд адил эгшиглэнэ. Харин зүрхэн үнэр нь хатан хааны цагаан сараана, дур булаам хөндийн сараана ба анхилам цээнэ цэцгийн эмэгтэйлэг аялгуудын тансаг цоморлогоос бүрдэнэ. Дагалдах үнэр болох нарийн мэдрэмжит зандан мод ба заарын дулаан аялгуу нь хайр халамжаар дүүрэн уур амьсгалыг бүрдүүлнэ.

Дээд аялгуу: оч цацруулсан нимбэг, тоорын цэцэг, ягаан чинжүү

Үнэртний тухай анхны сэтгэгдлийг бий болгоно: 10 минутын турш үнэртэнэ.

«Зүрхэн» аялгуу: хатан хааны цагаан сараана, хөндийн сараана, цээнэ

Энэ бол үнэртний жинхэнэ үнэр юм; түрхсэнээс нэг цагийн дараа бүрэн үнэртэнэ.

Суурь аялгуу: зандан мод, заар

Үнэртний дагалдах үнэр; түрхэснээс 30 минут дараа үнэртэнэ.

        Tenderly Promise үнэртэй ус

Хатан хааны цагаан сараана цэцгийн зүрхэн аялгуу ба зөөлөн, тайвшруулагч дагалдах аялгуутай тансаг үнэртэн.

Хэмжээ: 50 мл.

Үнэ: 35.800 төгрөг.