Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих
  1. Үндсэн
  2. Мэдээ мэдээлэл ба хэвлэл
  3. Компанийн мэдээ
  4. Дима Билан шинэ Excite Force үнэртнийг танилцуулж байна

Дима Билан шинэ Excite Force үнэртнийг танилцуулж байна

Ялагдашгүй Дима Билан дахин Орифлэймтэй хамт! Бишрэл төрүүлэм эрэгтэй үнэртний шинэ хувилбарыг хүлээн авна уу – өөртөө итгэлтэй, хүчирхэг эрчүүдэд зориулсан Excite Force.

Давтагдашгүй. Өөртөө итгэлтэй. Хүчирхэг. Хэзээ ч ялагдашгүй байгалийн сүр хүч – таны гарт. Татгалзахын аргагүй дур булаам энэхүү үнэртэн нэгэн зэрэг хүчирхэг бөгөөд зөөлөн жинхэнэ эрэлхэг зан чанарыг илтгэнэ.

2009 онд гарсан Excite үнэртнийг бэстсэллер болсныг бид мэднэ. Энэ нь Орифлэймийн худалдан авагчдад 6 жилийн өмнө бидний бүтээсэн тэрхүү дэггүй, өөртөө итгэлтэй залуугийн төрх таалагдсан гэсэн үг юм. Харин илүү буурьтай, илүү эр зоригтой «шинэ Дима Билан»-ыг таалах эмэгтэйчүүд заавал байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Шинэ үнэртэнд эр зориг, сүр хүч ба зөөлөн сэтгэлийн илэрхийлэл багтсан.

bilan Дима Билан, дуучин, хөгжмийн зохиолч: «Шинэ Excite Force үнэртэн нь яг одоогийн миний байдлыг харуулсан тусгал юм. Анхны Excite гарсан хугацаанаас хойш миний хувьд маш «чухал» үйл явдлууд болсон. Би маш их ажиллаж, шинэ уран бүтээл гаргахаас гадна хувийн амьдралд минь мөн өөрчлөлтүүд гарсан. Хэдийгээр би өмнө байсантай адил сэтгэл хөдлөл ихтэй хэвээр ч гэсэн би аливаа зүйлд илүү хариуцлагтай хандах болсон. Би яг юу хүсэж байгаагаа маш сайн мэдэж өөрийгөө илүү сайн ойлгодог болсон».

 Excite Force үнэртнийг зохион бүтээсэн үнэртэн зохион бүтээгчид болох Фабрис Пеллегрин ба Мари Саламан нар нь эрэлхэг ба тачаангуй хирнээ өөртөө итгэлтэй, тайван байдлыг илтгэх хором бүрээс урам зориг авчээ. Excite Force-ийн шүүслэг хулуу ба нарс модны шилмүүсний ааглаг хирнээ сэргэг үнэр хормын зуурт анхаарлыг татна, харин хар хувны аялгуутай дагалдах үнэр нь сэтгэл булааж мансууруулна. Татгалзахын аргагүй байгалийн сүр хүч!

fra

Excite Force үнэртэй ус

Татгалзахын аргагүй дур булаам энэхүү үнэртэн нэгэн зэрэг хүчирхэг бөгөөд зөөлөн жинхэнэ эрэлхэг зан чанарыг илтгэнэ. Нарс модны шилмүүсний сэргэг үнэр нь шүүслэг амтат гуаны үнэртэй төгс зохицдог ба энэхүү өвөрмөц зохиомж хар хувны хурц үнэрээр өндөрлөнө.

Хэмжээ: 75 мл.

Үнэ: 38.500 төгрөг.

2015 оны 7-р сарын 12-ны өдрөөс эхлэн худалдаанд.


EXCITE FORCE. БАЙГАЛИЙН СҮР ХҮЧ.