Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих
  1. Үндсэн
  2. Мэдээ мэдээлэл ба хэвлэл
  3. Компанийн мэдээ
  4. Онлайнаар илүү олон боломж нээгдлээ!

Онлайнаар илүү олон боломж нээгдлээ!

Орифлэйм компани Зөвлөхүүд болон Хэрэглэгчиддээ зориулж үйлчилгээнийхээ түвшинг нэмэгдүүлэхийн тулд шинэ вэб хуудас нэвтрүүлж байна.

Орифлэйм бол шууд борлуулалтын зах зээл дээр тэргүүлэгч гоо сайхны компани бөгөөд бизнесийн хөгжилд зориулсан онлайн-технологи ашиглалт дээр ээлжит чухал алхмыг хийн, oriflame.mn вэб хуудасны шинэ хувилбарыг нэвтрүүлж байна. Энэхүү алхмыг хийхийн тулд Стокгольм хотод байрладаг компанийн толгой офист, мөн техникийн дэмжлэг үзүүлдэг бусад албууд болох Энэтхэг болон Чехэд олон сарын турш судалгаа хийж, төлөвлөж, дизайн боловсруулан ажилласан юм. Үүнээс гадна шинэ вэб хуудас нь өөртөө гар утасны талбарын элементүүдийг агуулсан ба гар утасны хувилбараар бүрэн ажиллах боломжтой боллоо.

Орифлэймийн борлуулалтын ахлах дэд ерөнхийлөгч Майкл Сервел (Michael Cervell): «Манай компанийн үндэс суурь бол дэлхий даяарх Орифлэймийн Зөвлөхүүдийн амжилт болон бидний хэрэглэгчиддээ санал болгодог эрүүл мэнд болон гоо сайхны гайхалтай бүтээгдэхүүнүүдийн өргөн сонголтод оршиж байгаа юм. Сүүлийн үеийн судалгаанаас харвал Зөвлөхүүд болон хэрэглэгчид интернетээс онцгой туршлага ба урам зоригийг хайдаг байна – тэдгээрийн энэ хүсэлд тулгуурлан бид шинэ вэб хуудас нээх шийдвэрийг гаргасан юм. Өнөөдөр та бүхэнд ажлын үр дүнгээ танилцуулахад бидэнд таатай байна: цоо шинэ хэв загвар, сайжруулсан үйл ажиллагаа ба баялаг агууламж. Эдгээр өөрчлөлтүүд, мөн гар утасны хувилбар дээр ажиллаж эхлэх болсон нь бидний онлайн нөөцийн хөгжилд шинэ эрин үеийг нээж байгаа юм».

Хэрэглэгчдийн урам зоригийн эх үүсвэр Орифлэймийн онлайн каталог ч мөн өөрчлөгдсөн. Орчин үеийн хэв загвар ба сайжруулсан хэрэглэгчийн холбоос нь компанийн бүтээгдэхүүн, брэндүүд ба тусгай саналуудад онцгой анхаарлыг татах болно.

Дэлхий даяарх Зөвлөхүүдийнхээ хүсэлд нийцүүлэхийн тулд Орифлэйм шинэлэг бөгөөд орчин үеийн  маркетингийн хэрэгслүүдийг боловсруулж, мэдээллийн шинэ эх сурвалжийг нээж, цахим хуудасны хэв загварыг шинэлэг санаагаар өөрчилсөн юм – эдгээр бүх өөрчлөлтүүд нь хэрэглэгчдийн онлайнаар авахыг хүсэж эрэлхийлж буй тэр л туршлагыг олгох зорилготой юм. 

Орифлэйм компанийн онлайн-захирал Маркус Фогел (Marcus Fogel) Орифлэймийн вэб хуудасны гар утасны хувилбарын талаар өөрийн санал бодлоосоо хуваалцаж байна: «Манай вэб хуудаснаа зочилж буй хэн бүхэн зөвхөн эерэг туршлага авч байх үүднээс манай бүх онлайн үйлчилгээг гар утаснаас мөн авах боломжтой боллоо. Өнөөдөр хэрэглэгчид гар утаснаасаа интернет рүү нэвтэрч орох нь түгээмэл болсон тул бид тэдгээрийн хэрэглээ шаардлагатай хөл нийцэх үүрэгтэй юм. Бид Зөвлөх ба хэрэглэгчдийн манай вэб хуудсыг ашиглах байдлыг анхааралтай судалсны үндсэн дээр эхний ээлжид эрэлт хэрэгцээ өндөртэй хэсгүүдэд гар утасны хувилбарыг бий болгосон. Бид вэб хуудсаа гар утсан дээр бүтэн хувилбараараа ажилладаг болгохын тулд цаашид энэ тал дээр үргэлжлүүлэн ажиллах болно. Гар утасны хувилбарын сайтар боловсруулсан хэв загвар ба өндөр үр дүнтэй үйл ажиллагаа нь хэрэглэгчийн бүтээгдэхүүн үзэхээс эхлэн захиалгын төлөлтөө хийх хүртэл алхам бүрийг тэмдэглэх юм. Энэ нь манай вэб хуудасны түүхэн хөгжлийн шинэ эрин үеийг эхлүүлэх юм».