Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих

Голд-Кост

Хязгааргүй алтан элстэй далайн эргүүд, жилийн 300 өдөр нарлаг, хамгийн цэнгэг устай Голд-Кост нь сэтгэл догдлуулж бишрэл төрүүлнэ. 


Хагас сая гаруй хүн амтай энэхүү хот нь Австрали улсын зүүн өмнөд зүгт далайн эргийн дагуу 57 км байрладаг. Ойр орчимд нь олон улсын хоёр нисэх онгоцны буудал байдаг. 


Австралид ирсэн жуулчдын хувьд зөвхөн дэлгүүр хэсэг, цэцэрлэгт хүрээлэнд амрах, зоогийн газарт орох, зугаалж цэнэгхээс гадна үзэж болох маш олон тооны байгалийн үзвэрүүд байдаг. Хотын үзэсгэлэнт далайн эргүүдийн цаана бишрэл төрүүлэм төрхтэй халуун орны ой байдаг. Серферс Парадайс (Surfers Paradise) далайн эргээр алхаад, домогт SkyPoint үзвэрийн талбай руу гарч, Каррамбин дархан цаазат газрыг үзээрэй. Серфинг хийгээрэй, хөл бөмбөг эсвэл гар бөмбөг тоглоорой, усны цанаар гулгаарай эсвэл “банжи-жампинг” хийгээрэй. Та ямар ч эргэлзээгүй мартагдашгүй сэтгэл догдлол мэдрэх болно!