Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих

Сидней

Шинэ Өмнөд Вэльсийн нийслэл, 4,6 сая хүн амтай Австралийн хамгийн том хотуудын нэг Сидней хот нь маш олон соёлын үнэт өв ба үзвэр үйлчилгээтэй билээ.

Музей, үзэсгэлэн, дэлгүүрүүд ба олон улсын зэрэглэлийн зоогийн газрууд, шилдэг сургууль болон их сургуулиуд, мөн далайн эргүүд, хүрхрээ, үндэсний хүрээлэнгүүд – Сидней хот нь Австрали улсын эдийн засаг ба аялал жуулчлалын төв юм.


Сиднейн зарим хэсгүүдэд одоог болтол абориген буюу уугуул иргэд амьдардаг. Тэд уламжлалт ёсоор амьдардаг ч гадаад төрх болон амьдралын хэв маяг нь гарал үүслийг нь маш тод илэрхийлдэг.

Усан онгоцны боомт хотыг урд ба өмнө зүгт хуваахын зэрэгцээ Харбор Бриж гүүр болон нүхэн гарцыг холбодог. Ихэнх үзвэрүүд хотын өмнөд хэсэгт байрладаг бол бизнес төвүүд болон ороон сууц, дүүргүүд хойд зүгт байрладаг.


Маркет ба Элизабет-стрит гудамжны буланд улсын хамгийн тансаг дэлгүүр David Jones байрладаг. Эндээс та хүссэн амттан, хоолоо идэж, Гайд хүрээлэнгээр зугаалж болно. Дэлгүүр хэсэх дуртай юу? Тэгвэл Сиднейн бизнесийн төв дүүрэг рүү очоорой. Энд таны таалалд нийцэх 8 худалдааны төв бүхий 400 гаруй дэлгүүр байдаг.