Гүйцэтгэх Олон Улсын Хурал 2022 Замбезийн хөндий
Гурван орноор аялах адал явдал.
Африк тивийн сафаригийн онцгой нэгэн газар болох, дуу алдам үзэсгэлэнт онгон байгальтай Замбези хөндий ба түүнтэй ижил нэртэй гол. Замбези голын урт нь 2700 км, Замби ба Зимбабвийн хилээс Африкийн 6 орны хилээр дамжин урссаар хөндийг хөндлөн гарч олон тооны рапид, хүрхрээ үүсгэдэг. Тэдгээрийн хамгийн томд тооцогдох, ертөнцийн долоон гайхамшгийн нэг Викториа хүрхрээ юм. Энэ хүрхрээний сүр хүчийг мэдэрч, Африкийн зэрлэг ан амьтад болох одос үхэр, судалт тахь, анааш, заан, усны үхэр ба матар зэргийг байгалийн энгийн орчинд нь сонирхон ажиглаарай. Таны амьдралын турш дурсагдан үлдэх адал явдалд бидэнтэй нэгдээрэй!
Насан туршдаа дурсагдах адал явдалд бидэнтэй нэгдээрэй!
Викториа хүрхрээ
Викториа хүрхрээ нь «Моси-оа-Тунья» нэрээрээ ч мөн олонд танигдсан байдаг. Нутгийн энэ нэр нь «хүрхрэн нүргэлсэн утаа» гэсэн утгатай юм. Байгалийн энэхүү гайхамшигт, сүр жавхлант үзэгдэлд яахын аргагүй тохирсон нэр: өргөнөөрөө 2 км урт ба өндөр нь 103 метр үргэлжилнэ – байгалийн жинхэнэ гайхамшиг! Байгалийн үзэмж гоо орчноос гадна, хүрхрээг тойрсон олон сонирхолтой зүйлсийг эндээс харна. Викториа хүрхрээнээс буугаад түүний эргийн ойролцоо “Чөтгөрийн усан сан” гэх өвөрмөц тогтоц байдаг аж. Энд та асар хүчтэй урсгал усны дор зогсож, сүр хүчийг нь мэдэрч болно. Зоригтой нэгэн нь хүрхрээний дээгүүр нисдэг тэргээр нисэх эсвэл Замбезийн голын урсгалаар завиар бууж болно. Викториа хүрхрээг зорин ирсэн хэн бүхэн энэ адал явдлыг насан туршдаа санан дурсана.
Сафари Б О Т С В А Н А
Ботсвана дах Чобе Үндэсний хүрээлэн нь сафари ба зэрлэг байгальд дурлагсдын хувьд Африкийн хамгийн үзэх юм ихтэй газруудын нэг юм. Энэ хүрээлэн «Аваргуудын нутаг» гэдэг нэрээрээ мөн алдартай. Учир нь дэлхийн хамгийн олон тооны заан энд суурьшдагаараа онцлогтой. Үүнээс гадна Чобе голын эрэг орчимд төвлөрсөн итгэхийн аргагүй олон тооны зэрлэг ан амьтад ба шувуудыг эндээс харж болно. Сэтгэл догдлуулам олон төрлийн ан амьтад энд бий, тэр дундаа арслан, одос үхэр, алаг тахь, толбот цөөвөр чоно, гөрөөс, бабуин, хөх зэрлэг үхэр, куду зээр, анааш, бодон гахай, жижиг ногоон сармагчин зэрэг. Ингээд дуусаагүй шүү, энд нэрлэснээс ч илүү олон төрлийг тэндээс харж болно! Африкийн зэрлэг байгальтай ойроос танилцах энэ гайхалтай онцгой боломжийг эдлэн, сэтгэл догдлуулсан ба нүдэндээ ч итгэхийн аргагүй дурсамж бүтээхэд бэлдээрэй.
Тансаг амралтын газар З А М Б И Я
Энэхүү ид шидийн газар нь «Моси-оа-Тунья» үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг ба эндээс Викториа хүрхрээ рүү шулуун замаар хүрэх боломжтой. Замбези гол руу харсан гайхалтай үзэгдэх орчинтой ба, голын хөндийгөөс усны үхэр, заан болон бусад ан амьтдыг ажиглан суугаарай. Алаг тахь бэлчих зочид буудлын эргэн тойронд зугаалж, халуун орны шувуудын дууг сонсож, Викториа хүрхрээ дээрээс нар жаргах мөчийг харан жинхэнэ таашаалыг мэдрээрэй. Хэрэв танд зориг эс дутах аваас, хүрхрээний чанх доор байрлах мөн зочид буудлаас хэдхэн минутын зайтай «Хутганы ир» гүүрэн дээр гарч эр зоригоо нэг сориорой.
Соёл болон ЗИЗАМБЕЗИЙН АРД ИРГЭД
Замбези хөндийн уугуул оршин суугчид нь тонг, шон, чев ба нсенг үндэстэнд харьяалагдана. Тэд бүгд тариалан эрхэлдэг ард түмэн. Хүмүүс ба зэрлэг ан амьтад зохицон хамт оршдог, харин дуу хөгжим ба бүжиг наадам өдөр тутмын амьдралынх нь салшгүй хэсэг болсон энэ бүс нутаг, эрт дээр үеийн баялаг уламжлалын талаар илүү ихийг олж мэдээрэй. Замбези хөндийн уламжлалт соёл нь өөрийн төмөр ба шавар эд зүйлсээрээ, мөн түүнчлэн өвөрмөц дуу хуураараа алдартай.
НУТГИЙН ХООЛ
Африкт хамтдаа хооллох нь нийгмийн хувьд маш чухал ба хүмүүс хоорондын харилцааг дэмжих чухалд зүйлд тооцогддог. Хоолны цагийг ихэд үнэлдэг учир нь гэр бүлийн бүх гишүүд гэрийн хоолоо зооглохдоо, дундын том хоолны савнаас гараараа идэх учиртай. Замбези бүсийн хамгийн алдартай хоолнуудын нэг бол – угали – эрдэнэшишийн зутантай төстэй цардуултай холимогийг мах эсвэл ногооны шөлтэй хамт өгдөг. Африкийн бүх ард иргэд угалиг иддэг ба, түүнийг маш олон янзаар нэрлэдэг: пап, садза, обусума – энэ ердөө л зарим нэг нэрс нь.
ЛИВИНГСТОН
Ливингстон – энэ бүс нутгийн соёлын баялаг өв уламжлалтай гол хот нь юм. Энэ хотод дурын хүсэлд нийцэх, зугаатай байх олон зүйлсийг хийж болох ба, тэр дундаа музей үзэх, нутгийн гар урлалыг сонирхох эсвэл хотын гудамжаар зугаалан барилга байгууламжийн өвөрмөц шийдлийг ажиглаж болно. Энэ хотыг Шотландын номлогч ба судлаач-аялагч Жорж Ливингстоны нэрээр нэрлэжээ. Тэрээр 1850 онд Викториа хүрхрээ дээр ирсэн анхны Өрнөдийн хүн байв.
ЗАМБЕЗИ ГОЛЫН ДОМОГ
Замбези голын бурхан эсвэл Могойн сүнс нэрээрээ алдартай Ньями-Ньями нь тонг ардын итгэж буйгаар хүнд цагт ард иргэдийг хамгаалдаг хамгийн чухал сахиусын нэг. Усны эргүүлэг эсвэл могойн бие ба загасны толгойтой голын луу хэмээн тодорхойлдог Ньями-Ньями нь Замбези голын усанд эхнэрийн хамт амьдардаг эрэгтэйн дүрээр ихэвчлэн дүрслэгдсэн байдаг.
ГУРВАН УЛСААР АЯЛАХ АДАЛ ЯВДАЛ!