Кейптаун хотын гудамжны амьд тоглолтууд
Та Кейптаун хотын аль ч хэсэгт явсан цангинасан дуу хөгжмийг сонсох болно. Хөгжмийн ямар урсгалд дуртай байхаас үл хамааран, та заавал ч үгүй ямар нэг шинэлэг эсвэл онцгой зүйлийг өөртөө нээнэ. Мөн хотын гудамжинд хөгжмийн эсвэл жүжгийн амьд тоглолтуудтай таарах нь олонтаа. Кейптаун хот орчин үеийн урлагийн төв болсон төдийгүй, дэлхийн хэмжээний галерейтэй дүйцэхүйц нэгэн музей - Африкийн орчин үеийн урлагийн Музей Зейтсэд байршдаг. Энэ Музей нь Викториа ба Альбертын далайн эрэг дээр орших үр тарианы агуулах байсан түүхэн цогцолборыг эзэлдэг. Харин Викториа ба Альбертын далайн эрэг нь өөрөө жуулчид төвлөрдөг хотын дурсгалт чухал газар төдийгүй, энд 80 гаруй ресторан, 450 гаруй дэлгүүр, музей, таныг зугаацуулах усан хөтөлбөрүүд болон бусад олон үйлчилгээнүүд бий.