Гриффитийн ажиглалтын цамхаг
Америкийн аж үйлдвэрийн томоохон магнат, филантропч Жэнкинс Гриффитийн хөрөнгөөр 1935 онд байгуулагдсан энэхүү цамхаг нь Лос-Анжелес хотын төв хэсэг, “HOLLYWOOD” бичээс болон Номхон далай зэрэг гайхалтай үзэгдэх орчноороо жуулчдыг өөртөө татдаг.
Аварга том телескоп байхаас гадна энэхүү цамхаг нь дотроо үзэсгэлэнгийн танхимуудтай. “Шалтгаангүй босогч” болон “Ла-ла Лэнд” кинонуудын алдартай зураг авалтууд энд болж өнгөрсөн билээ.