Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих

Бэвэрли-Хилс

Энэ бол Жулиа Робертсын гол дүрд нь тоглосон та бидний сайн мэдэх “Хөөрхөн хүүхэн” киног үзээд дэлгүүр хэсэх дуртай хэн бүхний диваажингийн орон л гэсэн үг.

Сансэтээс Уилширын өргөн чөлөө хүртэл үргэлжлэх домогт Родео-драйв гудамж энд оршдог. Гэсэн ч Giorgio Armani, Burberry, Gucci, Chanel болон Christian Dior зэрэг тансаг зэрэглэлийн, 3 буудал үргэлжлэх дэлгүүрүүд нь хүмүүсийн дунд илүү алдартай. Бүхэл өдрийн турш дэлгүүр хэссэний дараа Бэвэрли Гардэнсд амьсгаагаа дарж тухлах эсвэл Холливудын алдартнуудтай санаандгүй тааралдахын тулд Бэвэрли Хилс зочид буудалд өдрийн хоолоо зооглож болох юм.


Илүү ихийг: