Диснейлэнд
Уолт Диснейн зугаа цэнгэлийн парк, домогт Диснейлэнд нь хэдийнээ 60 гаран жилийн түүхтэй ч, өөрийн ид шидийн мэт онцгой уур амьсгалаа одоо ч алдаагүй.
Диснейлэнд нь дэлхийн хамгийн аз жаргалтай газар гэгддэг. Дэлхий дахины хүүхэлдэйн кино, Диснейн үлгэрийн хорхойтнууд ганц өдрийн дотор долоон төрлийн “орноор” аялж, дуртай дүрүүдтэйгээ уулзаж, паркийн толгой эргэм тоглоомууд (бидний хэлж заншсанаар “Галзуу хулгана”) дээр наадаж, нүд баясгам салют буудуулахыг хардаг.