Вэлнэс
«Байгалийн тэнцвэр» шөлөөр үндсэн хоолнуудыг орлуулж болох уу?
Үгүй, яагаад гэвэл илчлэг чанар ба аминдэм, эрдэс бодисуудын бүтцээрээ энэхүү бүтээгдэхүүн нь нэг өдөрт хангалттай хоол тэжээлийг орлохгүй юм. Жингээ үр дүнтэйгээр хасахын тулд аль нэг хоолоо шөлөөр орлуулж болно. Жин хаяж, үр дүнгээ хадгалхын тулд шөлийг зууш эсвэл өдрийн хоол адил хэрэглэж болно – бид шөлийг ногооны салат эсвэл нэг зүсэм бүхэл үрийн талхтай идэхийг зөвлөдөг.
Астаксантин гэж юу вэ?
Астаксантин – энэ бол ургамал, замаг, мөөг, нянгийн хромопластад, мөн тэднийг иддэг шувуу ба загасны (жишээ нь, яргай загас, фламинго шувуу, сам хорхой) бие махбодод агуулагддаг каротиноидын ангиллын байгалийн гаралтай улаан пигмент юм. Ургамал ба замгийн эд эсэд энэхүү пигмент нь хоёр чухал үүрэг гүйцэтгэдэг: фотосинтезд зориулж хэт ягаан туяаг (эрч хүч) шингээх ба хлорофиллыг хэт ягаан туяаны улмаас гэмтэхээс хамгаалах.
Бидний биед хоолтой хамт ордог каротиноид нь арьсны эд эсэд хуримтлагдаж тэднийг нарны туяанаас хамгаалдаг. Астаксантины молекулын хосгүй бүтэц ба хүчирхэг антиоксидант үр нөлөө нь судалгаагаар батлагджээ: тэрээр Е аминдэмээс 100 дахин илүү үр дүнтэй ба чөлөөт радикалуудын сөрөг нөлөөг саармагжуулдаг. Чөлөөт радикалууд нь бусад атомуудаас электроныг нь "хулгайлдаг". Чөлөөт радикалууд болон тогтвортой молекулын хооронд үүссэн урвалын үр дүнд тогтвортой молекул чөлөөт радикал болон хувирах ба энэ нь гинжин урвалын эхлэл болж улмаар чөлөөт радикалууд их хэмжээгээр үүсэх нөхцөл болно. Чөлөөт радикалууд үүсэх гинжин урвалын үр дүнд биеийн эд эс гэмтэх нь хөгшрөлтийн үндсэн шалтгааны нэг гэж олон эрдэмтэд таамаглаж байна. Астаксантины молекулын хосгүй бүтэц нь түүнийг маш хүчирхэг антиоксидант болгодог ажээ.
«Аминдэмүүд ба эрдэс бодисуудыг» өдөр бүр хэрэглэж болох уу?
Эрчүүд/эмэгтэйчүүдэд зориулсан «Аминдэмүүд ба эрдэс бодисуудын» нэг таблетк нь бие махбодын нэг өдрийн ашиг тустай бодисуудын хэрэгцээг хангадаг тул тунг хэтрүүлэх эрсдэлгүй юм. Тосонд уусдаг аминдэмүүдийг өндөр тунгаар хэрэглэх нь хордуулах аюултай байдаг. Жишээ нь А аминдэмийн архаг гипервитаминоз нь өдөрт 100000 МЕ хэрэглэхийг шаардах ба энэ нь нэг сарын туршид өдөр бүр 37 таблетк уусантай тэнцэх юм! Бид эрсдлийг хамгийн бага хэмжээ рүү бууруулахын тулд бета каротин буюу ургамлын гаралтай А провитаминыг хэрэглэдэг. Зарчмын хувьд бета каротины тунг хэтрүүлэх боломжгүй юм. Нэг таблетк нь бие махбодын өдөр тутмын хэрэгцээг хангах хэмжээний тэжээллэг бөгөөд ашиг тустай бодисыг агуулдаг. Тиймээс өдөрт нэг таблетк уух нь ямар ч аюулгүй юм.
Хүүхдүүд хүнсний нэмэлт тэжээлүүдийг хэрэглэх нь хир аюултай вэ?
Нэмэлт тэжээлүүд ямар ч аюулгүй байгаад зогсохгүй ач тустай юм. Хүүхдийн Вэлнэс бүтээгдэхүүнүүд нь ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу бие махбодод нэг өдөрт шаардлагатай хэмжээний тэжээллэг бодис агуулдаг. Мөн орцуудын агууламжийн түвшин нь зөвшөөрөгдсөн хязгаараас харьцангуй бага байдаг.
«Байгалийн тэнцвэр» коктэйлийн найрлагад ямар орцууд ордог вэ?
«Вэлнэс Пэкийг» өдөр бүр ууж болох уу?
Эрчүүд/эмэгтэйчүүдэд зориулсан «Аминдэмүүд ба эрдэс бодисуудын» нэг таблетк нь бие махбодын нэг өдрийн хэрэгцээг хангах хэмжээнд ач тустай бодисуудыг агуулдаг тул тун хэтрэх эрсдэл байхгүй юм. Тосонд уусдаг аминдэмүүдийг их хэмжээгээр хэрэглэх нь хордуулах аюултай гэж үздэг. Жишээ нь А аминдэмийн архаг гипервитаминоз нь нэг сарын туршид А аминдэмийг 100000 МЕ уухыг шаардана. Энэ нь нэг сарын туршид өдөр бүр 37 таблетк уухтай тэнцэх юм. Эрсдэлийг 0% руу бууруулахын тулд бид ургамлын гаралтай А провитамин болох бета каротин хэрэглэдэг. Зарчмын хувьд энэхүү провитамины тунг хэтрүүлэх боломжгүй юм.
Нэг уут «Вэлнэс Пэк-д» бие махбодын нэг өдрийн хэрэгцээг хангах хэмжээнд тэжээллэг, ашиг тустай бодисууд агуулагддаг. Тиймээс өдөрт нэг ширхэг таблетк уух нь бие махбодод ямар ч аюулгүй.
Омега-3 төрлийн тосон хүчлүүдийг өдөр бүр уух нь ямар ач холбогдолтой вэ?
Омега-3 - энэ бол хүний биед боловсруулагддаггүй тосон хүчлүүд ба тэднийг гаднын эх үүсвэрээс авах шаардлагатай. Ихэнх хүмүүс хоол хүнснээсээ хангалттай хэмжээний тосон хүчлүүд авч чаддаггүй тул энэ дутагдлыг нөхөхийн тулд нэмэлтээр Омега-3 уух шаардлагатай байдаг.
Омега-3 тосон хүчлүүд нь эд эсийн бүрхэвчийг бий болгож, тэднийг чийглэг, бат бөх байлгадаг. Тэд коллаген ба эластины боловсруулалтыг идэвхжүүлж арьсыг илүү залуу ба гэрэлтсэн харагдуулдаг. А, D ба E аминдэмүүдийн хамт тэд өсвөр насныхны арьсыг батга ба үрэвслээс хамгаалдаг.