Skincare
Үндсэн

Хар батга эсвэл тосны бөглөрөл ямар ялгаатай вэ?

Published: 2024.03.20 | Author: Andrea Simons

Хүн бүрд толины өмнө зогсоод хар батгатай төстэй бүх зүйлийг шахаж авахыг оролдож байсан үе байгаа байх . Гэхдээ шахахыг оролдож буй жижиг толбо нь хар батга биш харин тосны бөглөрөл байж болзошгүй! Энэ нь юу болох, түүнтэй хэрхэн тэмцэх талаар олж мэдээрэй!

Арьсаа оролдох нь буруу болохыг бид бүгд мэддэг хэрнээ хаяа биеэ барьж чаддаггүй шүү дээ. Хар батганаас заавал ангижрах ёстой гэж боддог ч арьсаа оролдохоосоо өмнө эдгээр нь хар батга биш харин бөглөрсөн тос байж болзошгүйг анхаараарай. Энэ бол арьсны хэвийн ажиллагаанаас үүдэлтэй үзэгдэл юм. Тэгэхээр энэ нь хар батганаас юугаараа ялгаатай вэ?

Хар батга гэж юу вэ?

Хар батга бол тос (тос гэдэг нь арьсыг гөлгөр болгох зориулалттай тослог бодис юм), арьсны үхэжсэн эсүүд болон үсний булцуунд хуримтлагдсан нянгаас бүрдсэн тослогийг хэлдэг ба энэ нь арьсан дээр нэг төрлийн бөглөө үүсгэдэг. Тус бөглөө нь агаарт гарахад исэлдэж хар эсвэл саарал өнгөтэй болдог. Энэ шалтгаанаар түүнийг хар батга гэж нэрлэдэг.

Тосны бөглөрөл гэж юу?

Тосны бөглөрөл ч бас тослог болон үхэжсэн арьсны эд эсээс бүрддэг ч өнгө нь цайвар цагаан эсвэл сааралдуу байдаг. Тэрээр хар батга шиг арьсны нүх сүвийг бөглөдөггүй, харин ч эсрэгээрээ тосыг арьсны гадаргуу дээр тарааж түүнийг зөөлөн ба чийглэг болгодог. Тосны бөглөрлийг авсан ч хар батга шиг алга болохгүй дахиж гарч ирдэг, учир нь тэрээр арьсан дээр байх ёстой юм. Нөгөөтээгүүр хар батга эсвэл цагаан тослог батга байхаас үл хамаарч бид алийг нь ч хүсдэггүй шүү дээ! Мөн шахсан нөхцөлд нүх сүв томорч сорвижих аюултай байдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр хэрхэн эдгээрийн илрэлийг бууруулах вэ?

Дэлгэрэнгүй

Тосны бөглөрөл эсвэл хар батганаас хэрхэн салах вэ?

Бохирдлыг цэвэрлэ! Өдөр тутмын арьс арчилгаандаа тос-угаагчийг хослуулсан давхар цэвэрлэгээ хийгээрэй. Ердийн угаагчаас өмнө тосон суурьтай цэвэрлэгч нь тосон суурьтай бохирдол болох хар батга, хэт тослогоос ангижруулдаг. Энэ төрлийн цэвэрлэгээ нь арьсыг гүн цэвэрлэж толигор болгодог. Манай Novage+ тосон цэвэрлэгчийг Novage+ сэргээгч угаагч гелтэй хослуулж арьсаа гүн цэвэрлээрэй.Хүчлийн гайхамшгийг мэдрээрэй! Манай Pure Skin цувралд агуулагддаг салицилийн хүчил зэрэг гуужуулагч нь арьсыг зөөлөн гуужуулдаг. Салицилийн хүчил нүх сүв рүү гүн нэвтэрч бохирдол болох үхэжсэн эсүүдийг холбогч бодисыг задлах замаар арьс шинэчлэгдэх явцыг түргэсгэж нүх сүвийг агшаадаг. Танд Pure Skin гүн цэвэрлэгч угаагч, тоник болон арьсыг толийлгогч гуужуулагч хэрэглэхийг зөвлөж байна.Пилингийг хэрэглээрэй! Pure Skin нүх сүвийг цэвэрлэгч хуулдаг маск нүх сүвний илүүдэл тослогийг хуулж авдаг тул арьс тань нүх сүвнээс гарах илүүдэл тослоггүй толигор харагдах болно!
худалдаж авах
Novage+ тосон нүүр цэвэрлэгч
(5)
Novage+

Novage+ тосон нүүр цэвэрлэгч

ТӨГ 75,400

ТӨГ 116,000

Pure Skin нүүр угаагч
(19)
Pure Skin

Pure Skin нүүр угаагч

ТӨГ 25,400

ТӨГ 39,000

Урам зоригийн хэсэг

Арьс арчилгаандаа зайлсхийх хэрэгтэй 6 алдаа
Арьс арчилгаа
Арьс арчилгаандаа зайлсхийх хэрэгтэй 6 алдаа

Арьс арчилгаанаасаа хүссэн үр дүнгээ авч чадахгүй байна уу? Тэгвэл арьс арчилгаанд гаргадаг хамгийн түгээмэл алдаанууд ба тэднээс хэрхэн сэргийлэх тухай алхам алхам хөтөчтэй дараах хэсгээс танилцаарай.

Read now

Other categories

Гоо сайхны сургууль
Гоо сайхны сургууль