Нүүр будалт
Үндсэн

BB ба CC тос ямар ялгаатай вэ?

Published: 2024.02.22 | Author: Amanda Aleljung

Та ВВ эсвэл СС-тосны талаар хэдийнээ сонсож байсан байх. Энэхүү хоёр тос нь сүүлийн жилүүдэд бүсгүйчүүдийн гоо сайхны шүүгээнд байнга байдаг болсон. Харин тэд ямар нөлөө, үйлчилгээтэй болохыг нь та мэдэх үү? Энэ хоёр бүтээгдэхүүн хоорондоо ялгаатай! Ялгааг нь ойлгосноор та өөртөө төгс тохирох хувилбараа олж мэдэх боломжтой. За ингээд эдгээр бүтээгдэхүүнүүдтэй ойроос танилцъя!

Илүү дэлгэрэнгүй

BB-тос гэж юу вэ?

ВВ тос гэдэг нь Beauty Balm эсвэл Blemish Balm гэсэн үгний товчлол юм. Өөрөөр хэлбэл SPF, антиоксидант зэрэг арьсыг арчилж хамгаалагч орцууд агуулсан өнгөтэй чийгшүүлэгч тос юм. ВВ тос нь чийгшүүлэх, хамгаалах, өнгийг засах нөлөөтэй. Гэхдээ ВВ тэрээр багахан өнгөтэй байдаг тул хангалттай хэмжээнд нарнаас хамгаалдаггүй. Иймд ВВ тос хэрэглэсэн байсан ч нарны тосоо заавал түрхээрэй!
ВВ тос тунгалгаас хөнгөн өө даралттай бүрхүүл үүсгэдэг – суурь шингэн энгэсгээс хөнгөн хэрнээ ердийн багахан өнгөтэй чийгшүүлэгчээс илүү өө даралттай гэсэн үг юм. Ийм бүтээгдэхүүн огт будаагүй мэт харагдах будалт хийхэд төгс тохирдог.

Өөртөө тохирсон ВВ тосоо олоорой

Бүх төрлийн арьсанд зориулсан ВВ тосны хувилбарууд байдаг тул та арьсныхаа онцлогоос харгалзаж сонголтоо хийгээрэй. Хэрвээ та хуурай эсвэл мэдрэмтгий арьстай бол THE ONE A-Z нүүрний олон үүрэгт чийгшүүлэгч энгэсэг-тос SPF 30-ыг хэрэглээд үзээрэй. Энэхүү ВВ тосны супер чийгшүүлэгч найрлага нь арьсыг өдрийн турш хамгаална, арчилна ба чийгшүүлнэ.
Та тослог эсвэл холимог арьстай юу? Тэгвэл The ONE A-Z Hydra олон үүрэгт «мат» болгогч шингэн энгэсэг-тос SPF 30 тосыг хэрэглээд үзээрэй. Тэрээр нүх сүвний илрэлийг багасаж үрэвслийг дарж арьсыг өдрийн турш тослог гялгаргүй, жигд харагдуулна.

СС тос гэж юу вэ?

Хэрвээ таны арьсанд улайх, үрэвсэх, бараан нөсөө толбо үүсэх зэрэг асуудал байгаа бол танд СС тос төгс тохирч болзошгүй. СС тос нь арьсны өнгийг засах, нөсөө толбо, өө сэвийг саармагжуулах шинж чанараараа алдартай юм.
Арьсанд үзүүлэх ач тусын хувьд СС болон ВВ тоснууд нь хоорондоо нэлээд ижил төстэй. ВВ тостой яг адил СС тос нь нарны хамгаалалт, антиоксидант, чийгшүүлэлт зэргийг агуулдаг бол зарим бүр хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлдэг.
СС тос нь ВВ тосноос хөнгөн бүтэцтэй байдаг ба дундаас дээд зэргийн өө даралттай бүрхүүл үүсгэдэг. Тиймээс хэрвээ та өө даралт сайтай, арьсны өнгийг жигд болгох нөлөөг нэг дор агуулсан хөнгөн бүтээгдэхүүн хайж байгаа бол СС тосыг сонгоорой. СС тосны бас нэгэн давуу тал бол улайлтыг дарах зориулалтаар суурь шингэн энгэсгийн доор түрхэх боломжтой байдал нь юм.

Өөртөө төгс тохирох СС тосоо сонгоорой

Giordani Gold арьсыг төгс жигд болгох нөлөөтэй чийгшүүлэгч СС тос SPF 25 нь арьсыг гүн чийгшүүлэгч гиалуроны хүчил агуулдаг тул арьсыг гэрэлтүүлдэг! Өнгийг засагч пигментүүд нь өө сэвийг саармагжуулж нүх сүвийг багасгаж харагдуулдаг тул царай тань төгс харагдах болно!
Бас нэгэн үнэт эрдэнэ адил бүтээгдэхүүн бол Giordani Gold олон үүрэгт СС-тос SPF 30 юм. Нүх сүвийг бөглөдөггүй найрлага нь арьсыг өдрийн турш чийгшүүлэгч хүчирхэг Age Defying Shield орцыг агуулдаг ба Веган нийгэмлэгийн™ гэрчилгээгээр баталгаажсан байдаг!

СС эсвэл ВВ тосыг хэзээ хэрэглэх вэ?

Дэлгэрэнгүй

Дээрх хэсэгт тайлбарласанчлан ВВ ба СС тоснууд нь чийгшүүлэгч, нүүр будалтын суурь эвсэл хөнгөн суурь шингэн энгэсэг мэт олон талт нөлөөтэй. Энэхүү тоснуудыг өдөр тутамдаа хөнгөн нүүр будалт хиймээр байгаа үедээ хэрэглэхэд төгс тохирно. BB эсвэл СС тосыг хэрэглэхэд маш хялбар. Хурууныхаа өндөг, багс эсвэл зөөлөвчөөр түрхэж тараахад л төгс царай хэдхэн секундэд бэлэн болно!
Бүтээгдэхүүн худалдаж авах
THE ONE A-Z нүүрний олон үүрэгт чийгшүүлэгч энгэсэг-тос SPF 30
(14)
THE ONE

THE ONE A-Z нүүрний олон үүрэгт чийгшүүлэгч энгэсэг-тос SPF 30

ТӨГ 24,300

ТӨГ 48,500

THE ONE A-Z нүүрний олон үүрэгт мат болгогч энгэсэг-тос SPF 30
(6)
THE ONE

THE ONE A-Z нүүрний олон үүрэгт мат болгогч энгэсэг-тос SPF 30

ТӨГ 48,500

Урам зоригийн хэсэг

Гэгээн хайрын баярт зориулан уруулын будгаа сонгоорой
Нүүр будалт
Гэгээн хайрын баярт зориулан уруулын будгаа сонгоорой

Төгс уруулын будагны өнгө

Read now

Other categories

Гоо сайхны сургууль
Гоо сайхны сургууль