Улирлын чанартай материал
Үндсэн

Та ямар түүхтэй вэ? Oriflame-ийн домогт хүмүүс ба домогт бүтээгдэхүүнүүдийн тухай олж мэдээрэй!

Published: 2024.09.19

8 улс, 10 домогт бүтээгдэхүүн, 12 Брэнд Түнш. Бид дэлхий даяарх домогт бизнес эрхлэгчдээсээ Oriflame дэх түүхээ, мөн тэдний аяллыг бүтээж өгсөн домогт бүтээгдэхүүнүүдээ хуваалцахаар урилаа. Нэг үеэс нөгөө үеийнхэнд эдгээр түүхүүд нь дамжин, биднийг гоо үзэсгэлэн, хүч чадлаар нэгтгэж, аз жаргалтай өөрийгөө бүтээх урам зоригоор цэнэглэдэг.

ICON БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТҮҮХ

Oriflame-д гоо үзэсгэлэн гэдэг нь зөвхөн гадаад үзэмжийг илэрхийлдэггүй – энэ бол бидний бүтээдэг харилцаа, бидний биелүүлдэг мөрөөдөл, бидний өөрчилдөг амьдрал юм. Манай домогт бүтээгдэхүүнүүд цаг хугацаагаар батлагдсан чанараараа үнэлэгдэхээс гадна дэлхий даяар, олон тив болон соёлыг нэгтгэж чадсан олон улсын баг хамт олныг холбож чаддагаараа талархал хүртдэг.
“Домогт бүтээгдэхүүнүүд домогт хүмүүстэй нэгдэхэд домогт түүхүүд үүснэ.”

Манай ICON Брэнд түншүүдтэй танилцаарай

Крэйг Вайт (Очир захирал) ба Люба Вайт (Захирал) – Их Британи

Жинхэнэ хүчирхэг хосууд болох Крэйг, Люба нарын тэсвэр тэвчээр ба тууштай байдал нь тэднийг сүүлийн 6 жилийн амжилтад хүргэсэн. Тэдний онцлон тэмдэглэснээр, "Энэ бизнест амжилт нь хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, хүсэл тэмүүллийн үр дүнд ирдэг. Эргэлзээг бүү саад бэрхшээл болгоорой, харин тэднийг урагш ахих түлш болгон ашиглаарай."

ДЭЛГЭРЭНГҮЙ

LEARN MORE

Анна Песка-Формела (Алтан гүйцэтгэх захирал)

Малгорзата Формела (Ахлах менежер) – Польш

Мөрөөдлөө биелүүлсэн ээж охин Анна, Малгорзата нар Oriflame-тэй тус бүр 32 ба 12 жил хамтран ажиллажээ. Тэдний аялал нь амжилтад хүрэхэд жижиг алхмууд хэчнээн чухал болохын нотолгоо юм: "Хэрэв та өдөр бүр ганцхан алхам хийвэл нэг жилийн дараа та огт өөр газар байх болно, харин та 5 жилийн дараа та хаана ч байх боломжтой" гэж хэлжээ.
Өнгөрсөн үеийн тэсрэлт: Анна нөхөртэйгээ компаниар дамжуулан уулзсан тухайгаа: "Орифлэймийн ачаар би одоогийнхоо амьдралын хэв маягт дуртай." Малгорзата нэмж хэлэхдээ, "Би өдөр бүр өөрийнхөөрөө ажилладаг. Би гэр бүлтэйгээ цагийг хангалттай өнгөрөөж дээрээс нь ажлаа ч амжуулдаг. Ажил гэр бүл хоёрын аль нэгийг сонгох шаардлагагүй, учир нь бид хамтдаа ажилладаг, бид хамтдаа амжилтанд хүрч чадна."
Дуртай бүтээгдэхүүн: Tender Care
"Энэ бүтээгдэхүүн ямар ч шинэчлэлгүйгээр 50 жилийн турш бидэнтэй хамт байсан. Энэ нь эрэгтэй, эмэгтэй, хүүхдүүд гэлтгүй бүгд хэрэглэхэд тохиромжтой маш олон үйлчилгээ давуу талтай. Би одоо ч гэсэн хэрэглэдэг миний дуртай бүтээгдэхүүн."
Таны аз жаргалтай газарт хүрэхэд: "Би өөрийнхөө тухай мэдэж авсан зүйл бол би өөрийн зөн совиндоо тулгуурлан чухал шийдвэрүүдийг маш хурдан гаргаж чаддаг бөгөөд миний хувьд боломжгүй зүйл гэж байдаггүй. Цорын ганц хязгаарлалт бол зөвхөн өөрийгөө хязгаарлах юм. Бидний ирээдүй өөрсдөөс маань шалтгаалан бүтдэг" гэж Анна хэлэв.

LEARN MORE

Нуртен Саритас (Очир ахлах захирал) – Турк

Нуртэн нь Oriflame-д 16 жилийн турш тууштай, итгэл найдвартай манлайллын тулгуур нь болж ирсэн. Түүний аялал тасралтгүй баяр баясгалан, өөрийгөө нээхийн бодит жишээ бөгөөд тэрээр "Би Oriflame-д нэгдсэн цагаасаа хойш жинхэнэ аз жаргалыг мэдэрсэн. Энэ бол өөрийгөө нээх бодит газар мөн бөгөөд би одоо ч өөрийгөө нээж, сайжруулсаар байна" гэжээ.
Өнгөрсөнд болсон онцгой үйл явдлыг дурсах нь: "Гүйцэтгэх Захирал болоход намайг гэрээс лимузинээр авсан бөгөөд баяраа маш сайхан тэмдэглэсэн. Тайзан дээр гарахад яг л зүүд шиг байсан ба энэ мэдрэмжийг удаан хугацаанд зүрхэндээ мэдэрсэн хэвээр байсан."
Хамгийн дуртай домогт бүтээгдэхүүнүүд: Novage+ Nutri6 арьсыг эрчимтэй тэжээлээр хангах тосон дуслууд ба Diamond Cellular хөгшрөлтийн эсрэг тос.
Тэрээр Novage+ домогт бүтээгдэхүүнүүдийнхээ тухай ярихдаа "Нүүр царай аз жаргалыг гадаад ертөнцөд руу хамгийн ихээр тусгадаг. Та инээмсэглэлээ царай дээрээ л харуулдаг шүү дээ” гэсэн бол Diamond Cellular брэндийн тухайд: "Хөгшрөлтийн эсрэг арьс арчилгааны хамгийн тансаг найрлагатай энэхүү цуврал бүтээгдэхүүнүүдтэй улам залуужиж гэрэлтээрэй” гэжээ.
Аз жаргалтай өөрийгөө бүтээх буюу аз жаргалтай тэр л газартаа хүрэх тухайд: “Би Oriflame-тэй хамт мөрөөдөл болон хүлээлтээ хол давсан амьдралаар амьдардаг”. Гэсэн ч Нуртэн хөгжлөө үргэлжлүүлсэн хэвээр байна: “Би далавчаа хэр том дэлгэж чадах вэ? Дараагийн амжилт маань юу байх бол? Ямар ч хязгаар байхгүй гэдэгт итгэлтэй байна.”

Аврора Медина (Очир захирал) - Мексик

Аврора бол Oriflame-д арав гаруй жил ажиллаж байгаа дижитал нүүдэлчин юм. Түүний түүх вэлнэс ба хүрч чадсан эрх чөлөөгөөрөө бусдад урам зориг өгөхөд суурилдаг: "Би уян хатан байх ба хүмүүст өөрийн хэмнэлээрээ аялах боломжийг олгоход суралцсан."
Өнгөрсөнд болсон онцгой үйл явдлыг дурсах нь: "Би 2013 оны 12-р сард санхүүгийн эрх чөлөөтэй болох, мөн өөрийн амьдралаа өөрөө залах хүслээр Oriflame-д нэгдсэн. Түүнчлэн би дэлхийгээр аялагч дижитал нүүдэлчин болох мөрөөдөлдөө хөтлөгдсөн”.Дуртай Icon: Wellosophy Велнэсс Пэк
Тэрээр “Хүмүүс энэхүү супер бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэж аз жаргалтай өөрийгөө олох боломжтой, учир нь эрүүл мэнд бол юугаар үнэлшгүй эрхэм зүйл юм. Биедээ хэрэгтэй бүх тэжээлийг хэрэглэсэн байхад сэтгэл санаа хүртэл сайхан байдаг шүү дээ. Би Wellness Pack-ийг 10 жил хэрэглэж байгаа бөгөөд өдөр бүр эрч хүчтэй байдаг” гэж хэлжээ.
Аз жаргалтай тэр л газартаа хүрэх тухайд: Аврорагийн хувьд ажлыг хамгийн үр дүнтэй хийх арга бол багийн ажиллагаа тул цаашид багаа манлайлах ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа юм. Харин түүний хамгийн том зорилго буюу аз жаргалтай газар нь бол Oriflame-ийн Алдрын самбар болохыг тэрээр хэлсэн.

Ирина Яременко (Алтан захирал) - Украин

Орифлэймд 15 гаруй жил ажилласан Ирина өөрийн энэхүү олон жилийн замыг сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүллээр дүүрэн гайхалтай дурсамжаар дүүрэн хэмээжээ. Энэ бизнес нь хүн бүрт зориулагдсан гэдэгт тэр бат итгэдэг: "Та хэн байх, хаанаас ирсэн, хэдэн настай байх нь хамаагүй. Та шаргуу хөдөлмөрлөж, түүнийхээ төлөө хичээж л байвал амжилтанд хүрнэ."
Өнгөрсөн дурсамжаас: Өөрийгөө сэтгэл хөдлөм хүн гэж тодорхойлсон тэрээр "Миний хувьд хамгийн чухал зүйлсийн нэг бол гараа сунгаж, шинэ зүйлийг туршиж үзэх боломжийг олж хараад яарах явдал юм" гэж тэмдэглэжээ.
Дуртай ICON: Royal Velvet өдөр ба шөнийн тос
"Энэ бол манай орны хамгийн дуртай бүтээгдэхүүнүүдийн нэг. Ээжүүд үүнийг биширдэг - үнэхээр гайхалтай! Энэ нь таны арьсыг чийгшүүлэхээс гадна арьсыг тань маш сайхан өнгөлөг гялалзсан болгодог тул та үүнд дуртай байх болно."
Аз жаргалтай газартаа хүрэхэд: Иринагийн хувьд хамгийн чухал сургамж бол хэзээ ч бууж өгөхгүй байх явдал юм. “Бизнес бол спорттой адил, хэрэв та Олимпийн аварга болохыг хүсч байгаа бол бэрхшээл тулгарах болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамгийн чухал зүйл бол амжилтанд хүрэх боломжийг өөртөө олгох явдал юм."

Суприя Мари Эвангелин (Очир захирал) - Энэтхэг

Эр зориг ба тууштай байдлын бэлгэ тэмдэг Суприя Oriflame-д нэгдээд 5 жил болж байна. Түүний түүх бол өөрчлөлтийн тухай түүх юм. Тэрээр Oriflame-тэй нэгдсэнээр санхүүгийн эрх чөлөөнд хүрч, хувь хүний хувьд хөгжиж чадсан билээ. “Би 2019 онд анх өөрөө, мөн охиноо санхүүгийн эрх чөлөөнд хүргэхийн тулд Oriflame-д нэгдсэн” гэж Суприя хэлжээ.
Өнгөрсөнд болсон онцгой үйл явдлыг дурсах нь: Oriflame-тэй хамт байснаар Суприя дотоод хүч болон тэсвэр тэвчээртэй чанараа олж нээжээ: “Өөрийнхөө тухай олж мэдсэн хамгийн сайхан зүйл бол миний зоригтой зан чанар юм. Oriflame-д нэгдэхээс өмнө би тийм ч зоригтой байгаагүй. Харин өнөөдөр би энэ бизнесээ зоригтойгоор хийж чаддаг зан чанартаа дурласан.”
Хамгийн дуртай домогт бүтээгдэхүүн: Wonder Lash 1-д-5 сормуусны будаг
Энэ сормуусны будаг яг л миний хамгийн сайн найз адил өдөр бүр надтай хамт байдаг. Тэрээр нүдийг маш тод, үзэсгэлэнтэй харагдуулдаг. Би энэ будгийг үргэлж гоо сайхны цүнхэндээ авч явдаг, яагаад гэвэл түүнгүйгээр би гэрээсээ гараад нэг ч алхам хийж чадахгүй!
Аз жаргалтай тэр л газартаа хүрэх тухайд: “Аз жаргалтай тэр л газартаа хүрэхийн тулд зорилгодоо тууштай төвлөрөх хэрэгтэй. Сэтгэл хөдлөл таны оюун ухааныг давсан хүчтэй байж болохгүй.”

Anggi Tri Widianingsih (Diamond Director) – Indonesia

Мөрөөдлийнхөө төлөө тууштай явж чаддаг Ангги 15 жилийн туршид Oriflame-д олон мөрөөдлөө биелүүлсэн нэгэн. Түүний хувьд хөдөлмөрч ба тууштай байдал нь түүний амжилтын түлхүүр юм.
Өнгөрсөнд болсон онцгой үйл явдлыг дурсах нь: “Oriflame бол миний аз жаргал мэдэрдэг газар, учир нь энд л миний олон мөрөөдөл биелсэн”. Ангги өнөөдөр ч том зорилго тавьсан ба түүний дараагийн зорилго бол Гүйцэтгэх Захирал болох бөгөөд тэрээр “Миний яг одоогийн зорилго бол Гүйцэтгэх Захирал цолд хүрч гэр бүлтэйгээ аялах” гэжээ.
Хамгийн дуртай домогт бүтээгдэхүүн: Wonder Lash 1-д-5 сормуусны будаг
Wonder Lash 1-д-5 сормуусны будаг түүний зүрхэнд онцгой байр суурь эзэлдэг: “Миний Oriflame-д нэгдэх шалтгаан бол энэ сормуусны будаг! Тэрээр сормуусыг илүү өтгөн ба үзэсгэлэнтэй болгодог. Энэ бол хамгийн супер сормуусны будаг!”
Аз жаргалтай тэр л газартаа хүрэх тухайд: Амархан бууж өгдөггүй, өөдрөг хүний хувьд тэрээр “Энд бүх зүйл таны амжилтад хүрэх замыг хялбарчилж өгдөг – компанийн нэр хүнд, чанартай бүтээгдэхүүнүүд, он жилээр баталгаажсан систем ба үргэлж дэмжлэг үзүүлэхэд бэлэн менторууд. Тиймээс анхны алхмаа зоригтой хийгээрэй.”

Эммануэлла Укадике (Очир захирал)

Пасхалин Укадике Эгбеоча (Алтан захирал)

Укадике (Алтан захирал) - Нигери

Укадикэ эгч дүүс бол гоо үзэсгэлэнгээр дамжуулан гэр бүлээ хүчирхэгжүүлж буйн үлгэр жишээ юм. "Ердөө нэг өдөр олон улсад загвар өмсөгч болж үзсэнээр бид Нигери улсын олон хүмүүсийн мөрөөдлийг бодит болгож чадсан. Энэ нь би болон миний эгч нарыг бусдад харагдаж танигдах боломжийг олгосон."
Өнгөрсөнд болсон онцгой үйл явдлыг дурсах нь: : “Oriflame бол гайхалтай газар! Эрх чөлөө. Тайван мэдрэмж. Гэр бүл. Өөрөө өөрийнхөө дарга нь болох боломж.” Хамтдаа ажилласнаар тэд амжилтад хүрэхээс гадна харилцаа нь улам бат бөх болжээ. “Бид бизнес, хүсэл эрмэлзэл, эрч хүчээрээ холбогдсон. Oriflame-д эгч дүүс ба найзууд болсон.”
Хамгийн дуртай домогт бүтээгдэхүүн: Milk & Honey Gold гар ба биеийн тос
“Энэ бол миний хуурай арьсыг гайхалтай сайн чийгшүүлдэг төгс бүтээгдэхүүн байхаас гадна үнэр нь үнэхээр гоё!” гэж Пашалин хэлжээ.
Аз жаргалтай тэр л газартаа хүрэх тухайд: Эгч дүүс хаанаас ч ажиллах боломжтой байдлыг маш ихээр үнэлдэг бөгөөд энэ нь тэдэнд хайртай хүмүүстэйгээ илүү их цаг өнгөрүүлэх боломжийг олгодог. “Гэрийнхээ тухтай нөхцөлд орлого олох боломж бол юугаар ч сольшгүй тансаглал юм” гэж Перпетуал хэлжээ.

ТАНЫ ТҮҮХ ЭНДЭЭС ЭХЭЛНЭ

Oriflame-ийн түүх бүр цор ганц байдаг, гэхдээ тэд бүгд нэг л алхмаар эхэлдэг. Харин та ямар түүхтэй вэ? Бидэнтэй хамт аяллаа эхлүүлж, домогт бүтээгдэхүүнүүдтэй танилцаад өөрийн гоо үзэсгэлэн, амжилт ба аз жаргалын түүхээ бүтээгээрэй.

#WhatsYourStory #OriflameIcons

Өөрийн дуртай ICON бүтээгдэхүүнийг олоорой

Бүтээгдэхүүн худалдаж авах

Урам зоригийн хэсэг

Other categories