Улирлын чанартай материал
Үндсэн

Гэрийн спа-шүршүүрийн хөтөч

Published: 2024.03.28 | Author: Valeria Solonari

Хуй салхи адил завгүй өдрүүдэд өөртөө цаг гарган тайвшрал мэдрэх цагийг олох амаргүй байдаг ч энэ нь зайлшгүй хэрэгтэй. Хүн бүр ваннд хэвтэх боломжгүй байдаг тул сүүлийн үеийн трендийг дагаж шүршүүрт орох цагаа яг л тансаг спа-д орж буй мэт болгоорой. Энэ бол таны сэтгэл, мэдрэмжийг сэргээж тансаг мэдрэмж төрүүлэх дадал юм.

Ариун цэврийн өрөөндөө спа адил таашаал авах тун хялбар. Бидний хэрэглэж буй ус, сонгосон бүтээгдэхүүн, мэдрэмж гээд нэгдсэн, иж бүрэн хандлага хэрэгтэй. Дэлхий даяараа хог хаягдлыг бууруулж буй энэ цаг үед ваннаас шүршүүр рүү шилжих хүртэл нөлөөлөл үзүүлэх болно. Ингэхдээ та зөвхөн биеийн арьсаа цэвэрлээд зогсохгүй бие сэтгэлээ тэжээж зүгээр л нэг шүршүүрт орох үйлдлийг өөрийгөө хайрлаж халамжлах, сэтгэлээ санаагаа цэнэглэх хугацаа болгон хувиргах боломжтой.

Хүсэл эрмэлзлийн хүч

Шүршүүрт орох зан үйлийн гол цөм нь санаа зорилгын гайхалтай хүч юм. Энэ нь зөвхөн бие махбодын цэвэрлэгээ төдийгүй шүршүүрт орох үедээ оюун ухаан, сэтгэл хөдлөлөө мэдрэх аялал юм. Шүршүүрт орох үйлдлээ өөрчлөх зорилгыг тавьснаар та үүнийг зорилгоо болгож өгдөг. Энэ нь зүгээр л шүршүүрт орж сэргэх үйлдэл эсвэл өөрийгөө хайрлаж халамжлах үе байхаас үл хамаарч бүх зүйл устай хамт арилж тайвшрал сэргээлт ирж байна хэмээн төсөөлөөрэй. Өдрийг ийм эерэг байдлаар эхлүүлэх эсвэл дуусгах нь таны амьдралд тэнцвэр, эв нэгдлийг бий болгоно.

дэлгэрэнгүй

Спа адил уур амьсгал бүрдүүлээрэй

Тайвшрал мэдрүүлж сэтгэлийг тань халамжлах орчныг бүрдүүлээрэй. Гэрлээ бүдгэрүүлж, анхилам үнэртэй лаа асааж, тайван хөгжим тоглуулж спа мэт орчин үүсгээрэй. Ийнхүү шүршүүр нь эмчилгээ адил таатай нөлөө үзүүлдэг. Байгалийн цэцэгсийн үнэртэй саван эсхүл нимбэгийн үнэртэй шампунь байхаас үл хамаарч эдгээр нь бие болон сэтгэлийг сэргээж эерэг мэдрэмжээр цэнэглэдэг. Түүнчлэн хөвсгөр зөөлөн алчуур, ургамал, шинэхэн цэцэг зэрэг элементүүдийг нэмээрэй.

Шүршүүрийн бүтээгдэхүүнүүдээ сайжруулаарай

Биеэ халамжлахдаа аюулгүй бөгөөд хариуцлагатай эх үүсвэртэй бүтээгдэхүүн хэрэглээрэй. Манай Love Nature Simple Joys цуврал нь улаан алим, хан боргоцой, зуун наст болон өөр олон орцын органик ханднууд агуулсан шүршүүрийн бүтээгдэхүүнүүдийг санал болгодог. Эдгээр байгальд задардаг, усаар зайлдаг бүтээгдэхүүнүүд нь өтгөн хөөсөөр арьсыг тань арчилна. Түүнчлэн Duologi хуйхны гуужуулагч болон массажераар үсээ болон хуйхаа арчилж, The Body Edition биеийн гуужуулагчаар арьсаа гуужуулж, Love Nature 1-д-3 тэжээллэг тосоор чийгийг түгжээрэй.

дэлгэрэнгүй

Мөч бүрээс таашаал мэдрээрэй

Өнөөгийн хурдтай өөрчлөгдөж буй ертөнцөд бид бүх зүйлийг түргэн хийдэг болсон, үүнд шүршүүрт орох ч бас орно. Бидний зөвлөмжийн дагуу спа арчилгаа хийж мөч бүрээс бүрэн дүүрэн таашаал авч өөртөө онцгой цагийг зориулаарай. Энэ бол гаднын үймээнээс түр холдож өөрийгөө хайрлаж халамжлахад цаг заваа зориулах онцгой үе юм. Та зөвхөн биеэ цэвэрлээд зогсохгүй сэтгэл зүрхээ халамжилж дотроосоо нөхөн сэргэнэ гэдэгтээ итгэлтэй байгаарай.
худалдаж авах
Love Nature органик нимбэг ба гаатай тослог үсний шампунь
(11)
Love Nature

Love Nature органик нимбэг ба гаатай тослог үсний шампунь

ТӨГ 14,800

ТӨГ 24,700

Урам зоригийн хэсэг

2024 оны зун наран шарлагын газар руу авч явах топ 5 зүйлсийн жагсаалт!
Улирлын чанартай материал
2024 оны зун наран шарлагын газар руу авч явах топ 5 зүйлсийн жагсаалт!

Зуны урин дулаан цаг ирж байгаа энэ үед биднийг халуун салхи болон уртасгасан өдрөөр угтдаг. Та амралтаа хэдийд ч төлөвлөсөн байсан далайн эрэг дээр цөөн гэлтгүй хоног өнгөрүүлэх нь гарцаагүй байх.

Read now

Other categories

Гоо сайхны сургууль
Гоо сайхны сургууль