Загвараа бүрдүүл – хөнгөн эсвэл хүчтэй

Өмсөх хувцас олдохгүй мөртлөө шүүгээ чинь хаагдахгүй их хувцастай байна уу? Улирал бүр өөр хувцас авах шаардлагагүй— хувцаслалттайгаа хослуулах аксессуараа зөв сонгоод л болоо.

Энэ намар бид хоёр онцлох төрхийг бүрдүүлж байна: хүчирхэг бизнес хатагтай болон романтик бүсгүй. Эхнийх нь орчин үеийн классик хэв маягийг бүрдүүлж Британы гоёмсог хувцаслалтыг өвөрмөц чимэглэлтэй хослуулна. Хоёр дахь нь хөнгөн зөөлөн хувцаслалтыг спорт хэв маягтай хослуулна. Танд аль нь зохих юм шиг байна?