Зуны үнэртнүүд: редакторын сонголт

Өдрүүд хир халуун болно бид тэр зэргээр сэргэг мэдрэмж хүсдэг: манай гоо сайхны редактор халуун зунаар биднийг сэргээх 4 үнэртэн сонголоо.

1. Зуны өнгө
Цэвэр агаарт хийх найзуудын уулзалтад төгс тохирно

Дулаан өдрүүд ирэхэд би иланг-иланг ба улаан мэлрэг цэцгийн аялгуутай мансууруулам, дулаан үнэртнүүдээ далд хийдэг – энэ үед би хөнгөн, цэцгийн аялгуутай үнэртэн хэрэглэдэг. Энэ зун фрезия цэцгийн нарийн мэдрэмжтэй, бага зэрэг хурц үнэр өргөнөөр хэрэглэгдэх болно. Хэрвээ чи шинэ зүйл туршиж үзэхийг хүсэхгүй байвал чамд зуны хөнгөн даашинзтай гайхалтай зохицдог цэцгийн аялгуутай уламжлалт үнэртэн тохирно. 

Чамд хэрэгтэй аялгуу: фрезия цэцэг, жүржийн модны цэцэг, цээнэ цэцэг, цагаан сараана
Бид зөвлөж байна: Giordani Gold Essenza

Зөвлөмж: үс үнэрийг маш сайн тогтоодог тул самандаа үнэртэй уснаасаа бага зэрэг цацаад үсээ самнаарай.

2. Сэргэг ба цэвэр
Их хотод зуныг өнгөрүүлэхэд төгс тохирно

Үнэртний ертөнцөд заарын үнэрийг суурь үнэр болгон түгээмэл хэрэглэдэг. Энэхүү аялгуу нь бусад аялгуудыг сэргээж үнэртний илүү тод үнэртэх ба арьсанд илүү удаан тогтоход тусалдаг. Заарын аялгуутай үнэртнүүд хоорондоо тэс ондоо үнэртэй байж болдог ч, миний хувьд цагаан заар хавар ирж байгааг бидэнд сануулдаг. Тэр надад цэвэр цэмцгэр, сэргэг мэдрэмж төрүүлдэг.

Чамд хэрэгтэй аялгуу: цагаан заар
Бид зөвлөж байна: Elvie Eau de Toilette

Зөвлөмж: үнэртнийхээ хэрэглэх хугацааг уртасгахын тулд сэрүүвтэр хуурай газар хадгалаарай.

3. Зөөлөн бөгөөд чихэрлэг
Шөнийн туршид бүжиглэхэд төгс тохирно

Энэ зуны үнэртний чиг хандлагын хамгийн чухал аялгуу бол чихэрлэг, идэх хүсэл төрүүлэм, хөнгөн аялгуу юм. Сэргэг бөгөөд жимслэг тэд сэтгэл сэргээдэг ба цэцгийн аялгуудтай нэгдсэн зохицол нь зуны үдэшлэгт явахад гайхалтай зохино. 

Чамд хэрэгтэй аялгуу: гүзээлзгэнэ, хулуу, бөөрөлзгөнө, ягаан грэйпфрут, тоор ба нимбэг
Бид зөвлөж байна: VIP Night

Зөвлөмж: үнэртнийг шүршүүрт орсны дараа хувцсаа өмсөхөөс өмнө шүршээрэй, учир нь чийгтэй арьсанд түрхсэн нөхцөлд тогтоц нь уртасдаг.

4. Тэнгисийн үнэр
Далайн эрэг дээр амрахад төгс тохирно

Далайн сэвэлзүүр салхины давсархаг аялгуу болон цэцгийн хэмнэл – маш өвөрмөц хирнээ түгээмэл хэрэглэгддэг зохицол.

Чамд хэрэгтэй аялгуу: далайн давс, далайн бэлдмэл, хөвд
Бид зөвлөж байна: Blue Wonders 

Зөвлөмж: жил бүр мянга мянган шинэ үнэртэн гардаг ба тэдний дундаас чи өөрт таалагдах үнэртнээ заавал олох болно!





Зурвас: