Мультитаскинг гэж юу вэ, юунд хэрэгтэй вэ?

Маш богино хугацаанд алдаршсан мультмаскингийн аргачлалыг гэрэл сүүдрийн аргачлалтай харьцуулдаг. Харин мультимаскинг гэж юу болох, мөн ямар үйлчилгээ үзүүлдэг, хамгийн гол нь гэрийн нөхцөлд хэрхэн хийх тухай дараах хэсэгт бид тайлбарлалаа.

МУЛЬТИМАСКИНГ ГЭЖ ЮУ ВЭ?
Бид бүгдэд арьстай холбоотой асуудал байдаг байх. Үүнд хар батга, нүүрний зарим хэсгийн нүх сүв бөглөрөх, арьс хэсэгчлэн хуурайших, сайртах зэрэг асуудлууд ордог. Эдгээр асуудлыг бүгдийг нь нэг дор шийдэх хүчирхэг бүтээгдэхүүн хаана ч байхгүй. Харин нүүрний өөр өөр хэсгүүдэд хэд хэдэн маск хэрэглэвэл асуудлыг шийдэхэд ач тустай байж болно. Энэ бол мультимаскингийн аргачлал юм. 

МУЛТЬМАСКИНГ-д ЮУ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Эхлээд арьсныхаа асуудлыг тодорхойлоод дараа нь тэднийг шийдэх зориулалттай бүтээгдэхүүн сонгоорой. 

ТОСЛОГ АРЬСАНД
Тослог арьсны хувьд хамгийн асуудалтай хэсэг бол нүүрний Т-хэсэг юм. Энэ хэсгийн арьсанд тослог гялгар, нүх сүв бөглөрөх, хар батга үүсэх зэрэг асуудал түгээмэл тулгардаг. Чамд илүүдэл тослогийг шингээн авч нүх сүвнээс бохирдлыг татаж гаргах шавран маск тусална. Харин салицилийн хүчилтэй маск нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул арьсыг гуужуулж батга болон улайлт үүсэхээс сэргийлнэ. Өөртөө хэрэгтэй үр нөлөөгөө сонгоорой!

ХУУРАЙ АРЬСАНД
Нүүрний бүх хэсгийн арьс хуурайшдаг ч хамгийн их хуурайшдаг хэсэг бол хацар юм. Арьсаа тайвшруулж тэжээлээр хангахын тулд аминдэмийн өндөр агууламжтай маск сонгоорой, эсвэл арьсанд гүн нэвчиж чийглэгийн түвшинг нь дэмжигч гиалуроны хүчилтэй бүтээгдэхүүн хэрэглээрэй. Хэрвээ чи хөнгөн бүтэцтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг бол тослог агуулдаггүй хирнээ арьсыг чийгшүүлэгч гелэн бүтэцтэй маск сонгоорой.

АРЬС ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ АРЧИЛГАА
Даавуун маск анх Солонгос улсад үүсэж өнөөдөр дэлхий даяар өргөнөөр хэрэглэгдэж байна. Даавуун маск нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй арьс арчилгаа хийхэд ач тустай байдаг. Тус маскийг нүүрэнд бүхэлд нь ч, хэсэгчлэн ч тавьж болдог. Арьсыг цайруулах, чийгшүүлэх, жижиг үрчлээг багасгах үйлчилгээтэй маск сонгоорой.  

 

 

Зурвас: Зураг: Anna Mårtensson