Гэрийн нөхцөлд үсний спа-арчилгаа

Биеийн спа-арчилгааг хэрхэн хийхийг бид тайлбарлаж байсан. Харин энэ удаа хугарамтгай, салаалсан, хуурай үсний салоны арчилгааны тухай мэдмээр байна уу? Заавал үсчин орох шаардлага байхгүй.

Заавал үсчин орох шаардлага байхгүй. Чи гэрийн нөхцөлд ч үсээ нөхөн сэргээх боломжтой. Чамд HairX шинэчлэгдсэн цувралын бүтээгдэхүүнүүд болон 15-20 минут хугацаа байхад л хангалттай. Хурдан байгаа биз? 

1. ШАМПУНЬ БА АНГИЖРУУЛАГЧ
Салоны ямар ч үйлчилгээ угаалтаас эхэлдэг. Нөхөн сэргээгч шампунийг үсэндээ түрхэж хөөсрүүлээд хэдэн минут иллэг хийгээрэй. Дараа нь бүлээн усаар зайлаад алчууранд усыг нь хөнгөн шингээж аваад нөхөн сэргээгч ангижруулагч хэрэглээрэй. Хоёр минут хүлээгээд ангижруулагчийг бүлээн усаар угааж арилгаарай. 

2. ТЭЖЭЭЛЛЭГ МАС
Хуурай, хугарамтгай, салаалсан үзүүртэй, гэмтсэн, хөвсийдөг, өнгөө алдсан, ширэлддэг  - энэ бүхнээс тусгай бүтээгдэхүүний тусламжтай ангижрах боломжтой. Маскнаас эхэлье. Гар дээрээ багахан хэмжээтэй авч алган завсраа үрээд үсэндээ бүхэлд нь түрхээрэй. Дараа нь үсээ том шүдтэй самаар самнаад илүүдлийг нь авч үзүүр хэсэгт түрхээрэй. Дараа нь үсэндээ толгойн алчуурыг өмсөөрэй. Маскийг үсэнд 5-10 минут байлгаад бүлээн усаар сайтар угаагаарай.

3. САМНААРАЙ
Үснийхээ чийгийг хуурай алчуурт бага зэрэг шингээсний дараа иллэгийн самаар самнаарай. Ийм сам ширэлдэг арилгаж үсийг гэмтээлгүй хатаана. Дараа нь үсээ бэхжүүлж толийлгохын тулд нөхөн сэргээгч бэлдмэлээс 2-3 дуслыг авч түрхээрэй. 

4. ЗӨВ ХАТААГААРАЙ
Харин одоо үсээ хатаахад бэлэн боллоо. Сэнсээр үлээлгэж хэв маяг үүсгэхэд зориулсан самыг ашиглаарай. Том зайтай шүднүүд болон завсрууд нь түргэн хугацаанд хэв маяг үүсгэнэ. Энэ нь халуун агаарын улмаас үс гэмтэх явдал багасна гэсэн үг юм.

5. ХАМГААЛАГЧ БЭЛДМЭЛ ТҮРХЭЭРЭЙ
Хэрвээ чи хуурай, хугарамтгай үстэй бол бэлдмэлээс нэмэлтээр багахан авч үснийхээ үзүүрт түрхээрэй. СПА арчилгаагаа фито тэжээлүүдээр баяжуулсан, усаар угаах шаардлагагүй HairX СС-тосоор өндөрлөөрэй. Тэрээр үсийг арчилж, эрүүл төрх гоо үзэсгэлэн бэлэглэж, хялбархан хэлбэрт ордог болгоно. Хөнгөн бүтэцтэй тул үсийг хүндрүүлэхгүй ба өдөр тутмын арчилгаанд тохирно.

Ингээд боллоо! Одоо чи гэрийн нөхцөлд хэрхэн үсэндээ спа арчилгаа хийхийг мэддэг боллоо.

Зурвас: Зураг: Oriflame