Хайртдаа хэрхэн үнэртэн сонгох вэ?

Үнэртэн бол зөв эсгүүртэй ёслолын хувцас адил түүнд төгс таарах ёстой. Чи хайртыгаа шинэ үнэртнээр баярлуулахыг хүсэж байгаа ч сонголтоо яаж хийхээ мэдэхгүй байгаа бол манай хөтчийг уншаарай.

СОНГОДОГ ХЭВ МАЯГИЙГ ЭРХЭМЛЭГЧ ЗАЛУУД

Уламжлалт сонгодог хэв маягт үнэнч залуучууд өөртөө дээд зэргээр итгэлтэй байдаг. Харин түүнд зөв үнэртэн сонгосноор тэр ажил дээрээ ч, чөлөөт цагаараа ч эрч хүчээр дүүрэн байх болно. Тиймээс эрч хүчийг мэдрүүлэх ааглаг, сэргэг аялгуутай үнэртэн сонгоорой. 
Үнэртний ангилал: ааглаг ба цитруст жимсний
Үнэртнүүд: Eclat HommeExciteVenture Beyond

БУСДААС ОНЦГОЙ ЗАЛУУД

Дэгжин, хээнцэр тэр үргэлж олноос ялгардаг. Түүнд удаан тогтоцтой дагалдах үнэртэй, мартагдашгүй дурсамж үлдээдэг хосгүй аялгуутай үнэртэн таалагддаг. Түүний нарийн мэдрэмжийг гайхшруулахын тулд моддын, жимсний ба өвсний аялгуутай өвөрмөц үнэртэн сонгоорой.
Үнэртний ангилал: модны ба ааглаг
Үнэртнүүд: Possess Man, Ascendant, Flamboyant

НАРИЙН МЭДРЭМЖТЭЙ ЗАЛУУУД

Уран бүтээлч, манлайлагч зан чанартай нарийн мэдрэмжтэй эрчүүдэд өөрсдийг нь дур булаам харагдуулах үнэртэн таалагддаг. Халуун орны аялгуутай зохиомжууд, ховор орц ба ааглаг аялгууд – энэ бол түүний зүрхэнд хүрэх түлхүүр. 
Үнэртний төрөл:
дорнын ба модны
Үнэртнүүд: Giordani Gold Man, Happydisiac, So Fever for Him

ИТГЭЛ НАЙДВАРТАЙ ЗАЛУУД

Тайван, тэвчээртэй зан араншинтай ч энэ төрлийн эрчүүд үргэлж адал явдал эрэлхийлж байдаг. Тиймээс сонгосон үнэртнүүд нь түүнийг эрч хүчээр цэнэглэж өдрийн туршид сэтгэл өөдрөг байлгадаг. Байгалийн гаралтай аялгуутай хөнгөн зохиомж сонгоорой.
Үнэртний ангилал:
цитруст жимсний ба модны
Үнэртнүүд: Midsummer Man, Men’s Collection Citrus Tonic, Men’s Collection Dark Wood




Зурвас: Зураг: Getty Images