Өөрийгөө шалгаарай: шүршүүрийн шингэн саванг хэрхэн сонгох хэрэгтэй вэ?

Анхаарал татам загвар, таатай үнэр – шууд авах хэрэгтэй! Бид бүтээгдэхүүнээ ингэж л авдаг. гэвч тэрээр чиний арьсанд тохирох уу? Жишээ татан энэ асуултад хариулцгаая.

ХУУРАЙ АРЬС
Чиний арьс хааяа зүлгүүр цаас шиг болтол хуурайшдаг уу? Тэгвэл ердийн шүршүүрийн савангийн оронд тосон бүтэцтэй бүтээгдэхүүн сонгоорой: тэрээр саван агуулдаггүй ба илүү зөөлөн нөлөө үзүүлдэг. Шошго дээр нь арьсыг чийгшүүлж нөхөн сэргээгч орцууд байгаа эсэхийг шалгаарай: чидун жимсний тос, зуун наст, зөгийн бал, А, В1 эсвэл Е аминдэм.

Гурван хоногт нэг удаа хуурай сойз, зөөлөвч эсвэл тусгай бээлийгээр иллэг хийж үхэжсэн эд эсүүдээс ангижирч, цусны эргэлтийг сайжруулж, арьсандаа гялбаа бэлэглээрэй. Хэтрүүлэх хэрэггүй, учир нь хэт их гуужуулалт арьсыг улам хуурайшуулдаг.

ӨНГӨӨ АЛДСАН АРЬС
Цаг агаарын өөрчлөлт, буруу хооллолт, аминдэмийн дутагдал – энэ бол арьсыг өнгөө алдаж гундахад хүргэдэг хүчин зүйлсийн ердөө л хэдхэн нь. Арьсыг эрчимтэй нөхөн сэргээх жор маш хялбар. Нэгдүгээрт, хангалттай хэмжээний ус уугаарай. Хоёрдугаарт, тогтмол гуужуулаарай: гуужуулалт нь арьсны гадаргуу дээрх үхэжсэн эд эсийг арилгаж эрүүл харагдуулдаг.

Өглөө арьсандаа хуурай сойзоор зөөлөн иллэг хийгээрэй, харин шүршүүрт орохдоо зөөлөн гуужуулагч бичил талстууд болон сэргээгч хандтай зөөлөн бүтээгдэхүүн хэрэглээрэй. Үүнд гүзээлзгэнэ ба ногоон нимбэг эсвэл киви жимс байж болно. Дараа нь заавал чийгшүүлэгч лосьон хэрэглээрэй. Зөвлөмж: нөлөөг нь нэмэгдүүлэхийн тулд лосьон дотроо хэдэн дусал биеийн тос нэмээрэй. Ингээд чиний арьс эрүүл гялбаатай, эрч хүчээр дүүрэн боллоо!

МЭДРЭМТГИЙ АРЬС
Мэдрэмтгий арьсны арчилгаа яг л тэсрэгчээр дүүрэн талбай дээр алхаж байгаа мэт байдаг, заримдаа бүх бүтээгдэхүүн үрэвсэл, хуурайшилт, харшил эсвэл экзем үүсгэж байгаа юм шиг санагддаг. Гэхдээ сандрах хэрэггүй! Манай хялбар дүрмүүдийг мөрдөөд арьсаа цочрохоос хамгаалаарай.

Юуны түрүүнд хэт их үнэртэй шүршүүрийн саван болон лоьсоноос татгалзаарай. Байгалийн гаралтай, pН-тэнцвэржүүлсэн найрлагыг сонгох хэрэгтэй. Гуужуулалт хийхдээ мөн болгоомжтой байж шошго дээр дараах үгс байгаа эсэхийг анхаараарай: тослог, зөөлөн, зөөлрүүлэгч. Мөн жишээлбэл авокадо жимстэй шүршүүрийн саван тохиромжтой: тосны хүчлүүд, антиоксидант ба аминдэмүүд нь арьсыг арчилна. Хэрвээ чи заавал шүршүүрийн шингэн саван хэрэглэмээр байгаа бол найрлагад нь бүйлс зэрэг чийгшүүлэгч тос байгаа эсэхийг шалгаарай. Шүршүүрийн дараа арьсаа тайвшруулж таатай мэдрэмжээ хадгалахын тулд лосьон хэрэглээрэй.

ТОСЛОГ АРЬС
Эхлээд нэг зүйлийг ойлгомжтой болгоё: тос ялгаралт олон зүйлээс (стресс, дааврын хэмжээ нэмэгдэх, удамшил) шалтгаалдаг ба түүнийг цэвэрлэгээгээр хянах боломж байдаггүй. Бидний зорилго бол арьсны тослогийг нэмэгдүүлэлгүй чийгшүүлдэг бүтээгдэхүүн сонгох юм.

Тослог арьстай эмэгтэйчүүдийн хийдэг түгээмэл алдаа бол асуудлыг улам хүндрүүлэгч спирт агуулсан ширүүн нөлөөтэй бүтээгдэхүүн сонгох юм. Гуужуулагч бичил талстуудтай зөөлөн шүршүүрийн саван хэрэглээрэй: тэд нүх сүвийг үхэжсэн эд эс болон тослогоос ангижруулж улмаар арьс үрэвсэхээс сэргийлдэг.

Тослог арьс ямар орцуудад дуртай вэ? Гаа түүнийг сэргээж эрч хүчээр цэнэглэдэг, бөөрөлзгөнийн ханд ач тустай антиоксидантууд болон С аминдэм агуулдаг, лаванда сэтгэлийг сэргээж тайвшруулдаг. Жинхэнэ аз жаргал байгаа биз?

Зурвас: Зураг: Oriflame