Намайг ид! Таны арьсанд хамгийн хэрэгцээтэй орцууд

Өөгүй, эрүүл арьс нь зөв хооллолтоос эхэлдэг ... Энэ нь зөвхөн та өөрөө идэж байгаа зүйлсээс хамаарахгүй. Учрыг нь тайлбарлая: гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад багтсан идэж болдог хүнсний орцууд нь аминдэм ба эрдэс бодисуудаас дутахааргүй үр дүнтэй нөлөө үзүүлдэг болохыг эндээс хараарай.

Бодож тунгаах л асуудал

Биеийн эрүүл сайн сайхан байдлын тухайд яривал мэдээжийн хэрэг зөв хооллолтын тухай дурдах нь ойлгомжтой. Хэрэв биед шим тэжээл дутагдсан бол тэр даруй л шууд харагддаг. Үүнтэй ижил зарчмууд арьсанд ч бас үйлчилнэ: хэр их ашигтай найрлага өгөх тусам үр дүн нь тэр хэмжээгээр их байх болно! Гэхдээ та түүний "хоол тэжээлийн хэрэгцээг" хангалттай хэмжээнд хангаж чадаж байгаа юу? Арьсны эрүүл мэндэд хоол хүнснээс авдаг олон тооны бодис шаардлагатай байдаг бөгөөд бид тэдгээрийн талаар ярих болно.

Одоо бид бүгд гэртээ илүү их цаг зарцуулдаг болсон тул гэрийн арчилгаа, арьсны асуудлуудыг шийдэх жорын талаарх интернет хайлт нь эрс нэмэгдсэн. Бид нүүрний арьсанд ихээхэн нөлөө үзүүлж чадах хүнсний орцуудын жагсаалтыг гаргалаа.

Овьёос: В3 ба В5 аминдэм

Аваргуудын өглөөний цай, гоо сайхны мэргэжилтнүүдийн дуртай үр тариа - овъёос нь эрүүл мэндэд тустай гэдгээрээ алдартай. Энэ нь липид, уураг, бета-глюкан, Е, В3, В5 аминдэмээр баялаг бөгөөд эдгээр нь арьсыг хамгаалж, тайвшруулж, чийгшүүлэхэд тусалдаг.

Хуурай, таталдсан, цочромтгой, хуурайшиж барзайсан арьсанд нэн тохиромжтой.

Нохойн хошуу: Омега-3 ба Омега-6 тосон хүчил

Энэ бол амттай ундаа эсвэл цайг орлож чадахаас ч илүү юм. Нохойн хошууны тос нь арьс арчилгааны хамгийн эрэлттэй орц найрлага юм. Омега-3 ба Омега-6 орлуулшгүй тосны хүчлүүдийн өндөр агууламжтай тул энэхүү тэжээллэг найрлага нь ямар ч шөнийн тосонд тохирох болно.

Арьсны байгалийн хамгаалагч давхаргыг нөхөн сэргээхэд хамгийн тохиромжтой.

Интоор: альфа гидроксидын хүчил

Зуны амттай зуушийн нэг төдийгүй хэт нөсөөжилтийн эсрэг хүчтэй “зэвсэг” юм. Интоор бол эсийн шинэчлэлтийг дэмжиж, арьсыг эрүүл гэрэлтүүлж өгдөг альфа гидроксидын хүчил (AHA) -ийн байгалийн эх үүсвэр юм. Үүнээс гадна интоор нь гэрэлтүүлэгч нөлөө бүхий хүчтэй антиоксидант С аминдэм агуулдаг. Гайхалтай шидтэй биш байна гэж үү?

Хэт нөсөөжилт, арьсны жигд бус өнгө болон бүтцийг сайжруулахад төгс тохирно.

Жимсгэнэ: С аминдэм ба антиоксидантууд

Шүүслэг ба амтат жимсгэнэ нь шууд утгаараа шим тэжээлээр дүүрэн супер хүнс юм. Байгалийн сахар нь арьсыг чийгшүүлэхэд тусалдаг бөгөөд соронз адил чийгийг арьсанд хуримтлуулдаг. Нэрс, гүзээлзгэнэ, ялангуяа бөөрөлзгөнө нь С аминдэмээр маш баялаг бөгөөд антиоксидант шинж чанараараа алдартай фенол, флавоноид агуулдаг.

Арьсыг гэрэлтүүлж, чийгшүүлэхэд тохиромжтой (чийгийг хадгалах).

Чихэрлэг туулайн бөөр: аминдэм, эрдэс бодис ба антиоксандантууд

Европын орнуудад өргөн тархсан байдаг бөгөөд түүнийг баяр ёслолын үеэр ил гал дээр шардаг. Туулайн бөөр нь дэлхийн бүх улсын хоолонд хэрэглэдэггүй ч, хоол тэжээлийн шинж чанараараа бид түүнийг жагсаалтад оруулахаас өөр аргагүй юм. Үр нь аминдэм, эрдэс бодис, антиоксидантаар баялаг. Арьсанд сэргэг ба цэвэр мэдрэмж өгөхөд тусалдаг арчилгааны бүтээгдэхүүний орц найрлагад багтдаг флавоноид агуулдаг байна.

Арьсны цэвэрлэгээ ба тэнцвэржүүлэлтэд тохиромжтой.

Хатуу жороор

Гэрийн арьс арчилгааны аргууд нэмэгдэж байгаа ч мэргэжилтнүүд анхаарал болгоомжтой байхыг уриалж байна. Зарим хүнс нь арьсанд түрэмгий нөлөө үзүүлж болох бөгөөд бүр түүнчлэн байгалийн хамгаалагч давхаргыг хүртэл гэмтээж болзошгүй юм. Тэдгээр дээр суурилсан арчилгааны өөрийн системийг бий болгохоосоо өмнө сайтар тунгаахыг зөвлөж байна: яг адил орц найрлага нь гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагдсан байдаг. Эрдэмтэд олон жилийн турш өвс ургамал, жимс, үр тарианы хамгийн сайныг нь авч, гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад нэгтгэх талаар судалж ирсэн. Тэдгээр бүтээгдэхүүнүүд нь худалдаанд гарахаасаа өмнө сорилын хатуу стандартыг давж гардаг. Эрдэмтдийн ачаар бид арьсаа аюулгүйгээр арчлах боломжтой болсон.

Редакторын сонголт: арьсны жигд ба гэрэлтсэн өнгийг бий болгох нөлөөтэй Optimals Even Out цуврал


Нар, стресс, насжилттай холбоотой өөрчлөлтүүд нь арьсны өнгөний өөрчлөлтийг өдөөж болно. Байгалийн гаралтай тэжээллэг орц найрлагын иж бүрдэл бүхий  Optimals Even Out цуврал нь хэт нөсөөжилттэй тэмцэж, хөгшрөлтийн толбо үүсэхээс сэргийлж, арьсыг хамгаалж, гэрэлтсэн төлөв бэлэглэдэг.

Найрлагад:

● Тавилганы хандаас гаргаж авсан С аминдэм ба салицилийн хүчил нь нөсөө толбыг багасгаж, арьсны өнгийг жигдрүүлнэ

● Unitone давхар үйлчилгээтэй технологи арьсыг нөсөөжилтөөс сэргийлж, гэрэлтсэн жигд өнгөөр дүүргэнэ

● Polluprotect хамгаалагч технологи нь байгалийн гаралтай полимерууд дээр суурилсан бөгөөд хүрээлэн буй орчны түрэмгий нөлөөллийн эсрэг үл үзэгдэм бамбайг бий болгоно

 

Шинэчлэгдсэн цувралыг хэрэглээд үзээрэй:

 Optimals Even Out  нөсөөжилтийн эсрэг өдрийн тос SPF

 Optimals Even Out нөсөөжилтийн эсрэг шөнийн тос

 Optimals Even Out   нөсөөжилтийн эсрэг зовхины тос

 Optimals Even Out  нөсөөжилтийн эсрэг бэлдмэл