ҮНЭРТНҮҮД: ХИЙХ ЁСГҮЙ 10 АЛДАА

Дуртай үнэртнээ түрхэх шиг амархан зүйл байхгүй юм шиг санагдавч бодит байдал дээр үнэртнийг зөв хэрэглэж чаддаг хүмүүс тийм ч олон байдаггүй. Бид чамд хамгийн түгээмэл 10 алдаанаас хэрхэн зайлсхийхийг дараах хэсэгт тайлбарлалаа.

1. Өдрийн туршид үнэр нь өөрчлөгдөнө гэж хүлээх хэрэггүй 
Үнэртнийг арьсандаа түрхсэн даруй хамгийн түрүүнд дээд аялгуу нь үнэртдэг, гэвч түүнээс гадна түүнд зүрхэн ба суурь аялгуу ч бас байдгийг санах хэрэгтэй. Өдрийн туршид яг ямар үнэр үнэртэхийг мэдмээр байвал эхлээд үнэртнийг сорилын туузад шингээгээд өдрийн туршид хэрхэн өөрчлөгдөж байгааг нь ажиглаарай. 

2. Анхны сэтгэгдлээр дүгнэх хэрэггүй
Шинэ үнэртэн туршиж үзэхдээ 30 секунд хүлээгээрэй, энэ хугацаанд спирт нь ууршиж, жинхэнэ үнэр нь чамд үнэртэнэ. 

3. Хэт түрэмгий шийдвэр бүү гарга
Чамд аль нэг аялгуу нь таалагдаагүй гээд түүнийг агуулсан бүх үнэртнээс татгалзах хэрэггүй. Нэг үнэртэн 10-с 200 орц агуулж болдог ба тэдний зохицол нь тухайн үнэртнээс шалтгаалдаг тул шинэ бүхнийг зоригтойгоор туршиж үзээрэй!

4. Нэг дор олон үнэртэн буу туршиж үз
Нэг удаад хэзээ ч гурваас дээш үнэртэн бүү туршиж үзээрэй. Мөн шинэ үнэртэн турших бүрдээ эхлээд кофены үр үнэрлээрэй, тэр үнэрийг шингээж саармагжуулдаг. Үнэрлэх мэдрэмжээ сэргээх бас нэгэн арга бол үнэртэн туршсаныхаа дараа ус уух юм. 

5. Нээлттэй бай
Шинэ бүхэнд нээлттэй бай! Дассан үнэртнээ шууд сонгохын оронд таны хувь хүний онцлогийг нээх үнэртэн хайж олоорой.

6. Үнэртнээ зөв хадгал
Нарны туяа, халуун эсвэл хүйтэн үнэртний анхилуун тосны тэнцвэрийг алдагдуулдаг тул үнэртнээ заавал сэрүүн, хүйтэн, нарны туяанаас хол газар хадгалаарай. 

7. Зөв шүрш!
Ихэнх хүмүүс үнсүүлэхийг хүсэж байгаа газар руугаа үнэртнээ түрхэх хэрэгтэй гэж боддог. Инээдтэй байгаа биз? Гэвч үүнд үнэний хувь бий. Үнэртэн биеийн хэмд бүлээсэхдээ илүү эрчимтэй үнэртэж эхэлдэг тул зүрхний цохилт мэдрэгддэг хэсгүүдэд түрхвэл илүү удаан үнэртдэг (өөрөөр хэлбэл дулааны эх үүсвэр болох судас цохилох хэсэгт).

8. Бугуйгаа үрэх хэрэггүй
Энэ бол ямар ч үр дүнгүй арга. Бугуйгаа үрснээр дээд аялгуу харьцангуй түргэн хугацаанд үнэртэхээ больдог. 

9. Чиний найзын үнэртэн чиний арьсан дээр адилхан үнэртэхгүй
Үнэртэн хүн бүр дээр өөр өөр үнэртдэг. Тиймээс тухай үнэртэн чамд ямар үнэртэхийг туршиж үзэх цорын ганц арга бол арьсан дээрээ түрхэх юм. 

10. Үнэртэн үүрд чамтай хамт байна гэж бодох хэрэггүй
Үнэртэн өдрийн туршид үнэртэх боломжгүй. Биеийн шүршигч арьсан дээр хамгийн ихдээ нэг цаг, одеколон 3 цаг, үнэртэй ус (eau de toilette) 4 цаг, харин үнэрт ус (eau de parfum) ойролцоогоор 6 цаг тогтдог. Хамгийн удаан тогтоцтой үнэртэн бол сүрчиг (parfum) юм. Тэр 16 цагийн туршид үнэртдэг. 





Зурвас: Зураг: Getty Images, Kristine Wreyford